МАХН-ын 12 гишүүн намынхаа гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдэв. Тэд татгалзаж буй шалтгаанаа МАХН, МАН эвсэх тухай мэдээлэл гаргаж гишүүд болон иргэд, сонгогчдод хүлээлт үүсгэсэн. Дарга нар нь нэгдэж чадахгүй бол гишүүд нь нэдгдэж болдог гэдгийг харуулахыг зорьсон хэмээн тайлбарлаж байна.
Энэ талаар БГД-ийн МАХН-ын дарга Д.Батмөнх “Хоёр намын эвсэж нэгдэж 2016 оны сонгуульд хамтарч оролцох үйл ажиллагаа гишүүдийн хүсэл зорилго үл хамаарах байдлаар хэдхэн цөөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах байдлаар уландаа гишгэж Монгол улсын том эрх ашгийг хөсөрдүүлснийг эсэргүүцэж бид намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна. Гуравдугаар сарын 1-ний өдөр хоёр намын төрсөн өдөр буюу эх орончдын баярын өдрийг хамтдаа тэмдэглэж, эгэл жирийн гишүүд, иргэд, сонгогчдод хүлээлт үүсгэчихээд энэ нь талаар өнгөрч байгаад харамсаж байна. Дарга нар нь нэгдэж чаддаггүй юм бол гишүүд нь нэгдэж чаддаг юмаа гэдгийг харуулах гэж бид гишүүнчлэлээсэ татгалзлаа. Гишүүдийн хүсэл, зоригийг хорьж болдоггүй юм.
Аливаа жижиг юм том юмруугаа тэмүүлж байдаг нь үнэн. Үүний бодит жишээг өнөөдөр Ардчилсан нам харуулж байна. Улстөрийн бүх жижиг намууд Ардчилсан намыг тойроод нэг талдаа гарчихсан байгаа. Харин нөгөө талд нь Монгол Улсын эрх ашгийг түүхийн явцад хамгийн сайн авч явсан МАН дангаараа гарсан байна. Тийм учраас аливаа жижиг юм томруугаа тэмүүлдэг шиг бид бүхэн ч нийтлэг эрх ашгийнхаа, том зорилгынхоо төлөө нэг талдаа гарч байгаа гэдгээ хэлмээр байна. Ганцаараа явбал хурдан явдаг, олуулаа явбал хол явна аа гэж үг байдаг. Энэ зарчмыг барих үүднээс бид өнөөдөр асуудлынхаа нэг талд гарч байгаа гэдгээ хэлмээр байна” хэмээв.
Мөн намын БЗД-ийн МАХН-ын дэд дарга А.Үүрцайх “Би энэ намд ороод дөрвөн жил болж байна. Намаасаа гарах шалтгаан МАХН-ын удирдлагууд гишүүд дэмжигчээ үл тоодог. Дээд шатандаа тоглолт хийдэг. Залуу үе, ахмад настнаа хүндэлдэггүй. Энэ шалтгаануудаас болж би МАХН-аас гарах хүсэлтэй байна. МАХН хирнээсээ саллаа гэж хэвлэл мэдээллээр ярьж биднийг урвагч шарвагч гэж байгаа. Урвагч шарвагчаар дуудаж байгаад гайхаж байна. Бид өөрсдийн хүсэл зорилгынхоо төлөө намаас гарч байгаа. Тийм учраас бид энэ үйлдлээ урвалт гэж үзэхгүй байна. Миний хувьд би өөрийн сэтгэхүй дахь хирнээсээ саллаа гэж ойлгож байгаа. МАН улстөрийн хамгийн түшиг, тулгууртай хүчин. Тийм учраас бид том эрх ашгийг төлөө сонголт хийж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй болов уу” хэмээн ярилаа.
Гишүүнчлэлээс татгалзсан гишүүдийн нэр:
Г.Тэгшсүрэн