“TIME” нөлөө бүхий эрхмүүдийг нэрлэжээ
2016-04-22

Америкийн “TIME” сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг нэрлэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг жагсаалтад улстөрч, бизнесмэн, урлаг, спортын одод багтжээ.

 

 

Улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалт өнгөрсөн жилийнхээс тийм ч их өөрчлөгдөөгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Германы Канцлер Ангила Меркел, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, тэрбумтан Дональд Трапм болон ОУВС тэргүүн Кристина Лагард нар улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад багтжээ.

 

Харин урлагийн нөлөө бүхий эрхмүүдэд Адель, Бейонси, реппер Ники Минаж, жүжигчин Леонарда де Каприо, Шарлиз Терон, 2004 оны Дэлхийн мисс, Энэтхэгийн жүжигчин Приянка Чопра болон “Амилсан чөтгөр” киноны найруулагч Алехандро Гонсалес Иньярриту багтсан байна.

 

Спортын нөлөө бүхий эрхмээр сагсчин Стеф Карриг нэрлэжээ.  Технологийн салбарын нөлөө бүхий эрхмээр “Фэйсбүүк” сүлжээний санаачлагч Марк Цукерберг болон түүний гэргий Присциллаг нэрлэсэн байна.

 

“TIME” сэтгүүл шинэ оны өмнө “Оны хүн”-ийг тодруулдаг билээ. Өнгөрсөн онд тус сэтгүүл оны хүнээр Германы Канцлер Ангила Меркелийг нэрлэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин