Бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “......” рестораны доод давхрын сайн массажны газар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай эмэгтэй Э нь бусдын биеийг үнэлүүлж байсан байна.
Тус саун массажны газар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдрах хаягтай 26 настай эмэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн 21 настай, эмэгтэй Ц, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг 23 настай, эмэгтэй Ц, мөн дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 19 настай, эмэгтэй О нар биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн өнгөрөгч бямба гаригт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “.....” саун массажны газар бие үнэлэгч нар байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух 28 настай, эрэгтэй А бусдын биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Иргэн А нь Баянзүрх дүүргийн иргэн 23 настай, эмэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух 28 настай, эмэгтэй Б нарыг орон байраар хангаж, биеийг нь үнэлүүлж байсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна.
Б.Хүлэг
Уншиж байна |