2011 оноос баригдаж эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцныг яаралтай дуусгахыг Батлан хамгаалах яамны удирдлагууд үүрэг болгосон. Мөн барилгын цэргийн ангийн албан хаагчдаар хүч нэмэгдүүлсэн юм. Ингэж эрчимтэй ажилласны хүчинд тус орон сууцыг энэ сарын 30-нд ашиглалтад өгөхөөр болжээ.
Таван жилийн хугацаанд хүлээлт үүсгээд байсан барилга ашиглалтад орж, 300 цэргийн албан хаагч орон сууцтай болох нь.
Уншиж байна |