Жессика Алба асуудалд оржээ
2015-08-06

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба 2013 оноос уран бүтээлээсээ түр хугацаанд завсарлага авч, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “The Honest” компаниа байгуулсан билээ. Энэхүү компани хүүхэд, жирэмсэн эх болон бүсгүйчүүдэд зориулсан эко гоо сайхны хэрэглэл, хувцас болон хоол хүнс үйлдвэрлэдэг юм. Тэгвэл тус компанийн гаргасан “Eco sun” нарны тосноос 11 эмэгтэй харшил авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай “TMZ” сайт мэдээллээ.

 

Энэхүү тос эмэгтэйчүүдийн арьсыг хэтэрхий их цагааруулахаас гадна дух болон хацар дээр нь том цагаан толбо үүсгэжээ. Хохирогчид нэгдэж жүжигчин бүсгүйг нөхөн төлбөр өгөхийг хүсчээ.

 

Алба хохирогч бүсгүйчүүдтэй уулзаагүй байгаа бөгөөд хэрвээ өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс харшил авсан нь үнэн бол нөхөн төлбөр өгөх, худалдаанд гараад буй тоснуудаа эргүүлэн татахаа амлажээ. Энэхүү хэргийг шалгаж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ухаантай сайхан бүсгүй
2015-08-06