Украины зүүн хязгаарт сурвалжлага бэлдэж байсан Оросын телевизийн сэтгүүлч Андрей Лунёв бууны суманд оногдож, ухаангүй байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бууны сум сэтгүүлчийн тархи болон цээжин тус газар нь туссан бөгөөд энэхүү хэргийн санаатайгаар үлдсэн хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.
Донецк мужийн иргэдтэй уулзаад явж байхад нүүрээ хар даавуугаар халхалсан хоёр эрэгтэй гарч ирээд сэтгүүлч Андрейг буудаад зугтаасан гэв. Гэрчүүд “Энэ үйл явдал маш хурдан болж өндөрлөсөн. Зураглаач болон багийнхан машиндаа суучихсан байсан. Сэтгүүлч ярилцсан мужийн иргэдтэй гар бариад машиндаа суух гэтэл бүх хувцас нь хар, мөн хар малгайтай хоёр эрэгтэй түүнийг буудаад зугтаасан. Тэд удалгүй нэг машинд суугаад явцгаасан” гэж ярьжээ.
Оросын хууль хяналтын байгууллагынхан энэхүү хэргийн шалгах тусгай комиссийг Донецк руу илгээх хүсэлт гаргасан байна. Сэтгүүлчийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд түүнийг өнөөдөр 7.00 цагийн орчимд Москва хүргэжээ. Тэрбээр Оросын талыг баримтлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг оролдож эхэлсэн үеэс тус бүс нутгаас сурвалжлага бэлдэж эхэлсэн юм байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |