Хүйтрээд хүмүүс их л даарч зутарсан байгаа харагддаг боллоо. Ойрхон явна гээд нөмгөн нимгэн гарах хэрэггүй шүү. Замын бөглөө их байгаа болохоор такси ойрхон газар явахгүй, хүлээлгээд осгоож мэдэхээр байна. Үүнийг таксины салбарт ажиллаж яваа хүний хувьд нөхөрсгөөр зөвлөх байна. Ингээд баасан гарагийн эрээн мяраан тэмдэглэл та бүхэнд хүрч байна. Инээд хөгжил бас ухаарал дайх болтугай.
.
1.Амьд хөгжмийн “ОД”-той таарлаа
.
Паркийн хажуугаар хойшоо талбай чиглээд зүтгэтэл таг бөглөрөөд явдаггүй. Уйдахын эрхэнд баруун гар тийш эргэж 1-р эмнэлгийн хажуугаар дээш өгстөл зөвдөөд явчихлаа. Сайхан сийрэг байна. Нэгдүгээр эмнэлгийн урдаас нэлээн донхойсон 2 эр гар өргөлөө. Дээр таардаг чавхны чулуутай нэлээн төстэй нөхөр гар өргөж байна. Сонирхоод авчихлаа. Тэгээд тэр хоёртой хэсэг яваад би өнөөх эрийн тухай хол андуурснаа ойлгосон юм. Энэ тухай дор өгүүлье.
_
Арай эрүүл бололтой нь урд суулаа. Өнөөх жижигхэн эр ард байраа эзэллээ. Хоёулангийнх нь хоолой таг. Арын нөхрийнх бол бүр сөөнгө таг шахуу. Гэхдээ манай хоёр ярина л гэж үзлээ. Оршилд ойлгосноор бол манай хоёр хэсэг нөхдийн хамт Цонжин болдогт очиж Чингисийн хөшөөн дээр гарчихаад буухдаа тэнд байх нэг ресторанд хооллочихоод ирсэн юм байна. Ард суусан өнөөх эр бол жирийн ч нэг хүн биш нэгэн хамтлагийн нэрт гитарчин байлаа.
_
З/залуу/ -Манай энэ аймаар нэртэй гитарчин. Би яахав хэвлэл сурталчилгааг нь хариуцаж ажилладаг хүн. Чи одоо таних л ёстой доо.
Г/гитарчин/ -Би чинь соль, соль гитарчин байхгүй юу.
Н -Наадах чинь аймаар амьтан явж байхад чи танихгүй одоо.
Х -Өө би азтай байна. Миний мэддэгээс нэг тоглодог аяа аялаад үзүүлээч.
Н -Бид хоёр хоолой ёстой таг болсоон, тэнд гадаа дуулаад.
Г -би бол .... чадна ... ш тээ.
Х -Аан чиний хоолой бол ярилтгүй болжээ, би лав сонсохгүй юм байна.
Н -Харин тийн ..... үзүүлж чадна л даа.
Х -За ямарч байсан би нэгэн цаг үеийн одуудтай явж байгаа юм байна.
Н -Би бол од биш, ккк одонцор нь байна.
Г/хоолойгоо хүчлэн/ -Бид хоёр бүүр багын найзуудаа, дандаа хамт явдгийн.
Н -Хар багаасаа л орцонд гитар балбаж өслөө ш тээ, одоо бид хоёр чинь гавьяат Болоож ахынд очих гээд явж байна шүү дээ.
Х -Өө заза.
Н -Болоож ах “хүрээд ирээ дуракууд хурдал” гээд.
Г -Хөөе гүүрээ даваад Болоож ахынд очно ш тээ, Нарлаг хотхонд.
Н -Чи одоо мэднэ дээ... Алтан зул ...цинцин, цин цин ... гээд л дууг аялалаа... Навчинд унасан шүүдэр ... гээд л яагаав /тэр дууг манай хоёр сөөнгө ч гэлээ тун эвлэг чихэнд наалдацтай аялав/.
Гэтэл загатнасан газар маажина гэдэг болж ФМ-ээр “Жирийн монгол охин” явлаа. Манай хоёр “өөө за Жирийн монгол ...Навчис шаргалтах намрын орой, Надтай наадах салхины аясаар...” бид гурав дууллаа. Солгой ч гэсэн би сөөнгө биш болохоор нөгөө хоёрынхоо дээгүүр өнгөөр л авлаа. Сэтгэл сэргээд хэсэгхэн зуур задгай чөлөөтэй байдал мэдрэгдэж янз бүрийн сайхан дурсамж руугаа эргээд очих шахав.
Гэтэл энэ дуу манай соль гитарчинд тийм их талагдсангүй “Цогоо муу золиг” гэх маягийн таагүй зүйлийг хэлэх шиг болов.
Х -за манай гитарчин одоо юу хийж байна даа.
Г -Өө тоглоод л байна.
Н -Хүрлээ тэгээд энэ хоёр байгаа ш тээ, Грандад бас тоглоно.
Г -Айзамын хэн... тэр Харшийн нөгөө хэн.. эд нар одоо Болоож ахынд хамт хүлээж байгаа юм.
Х -өө дандаа мундаг хүндэлдэг хүмүүс маань байгаа юм байна даа.
Н -Эд нар нээрээ, аймаар тоглодог байсан шүү, нээрээ. Алтан зул тээ, бас “уулзаж учрах ерөөлтэй залуус” гээд байдаг ш тээ. Тэрийг чинь эд нар тоглодог байсан ш тээ хөө. Уулзаж учрах ерөөлтэй залуус уудам холыг товчлон очоод ... гээд л.
Ард нөгөө сөөнгө гитарчин маань завсаргүй ярьсаар л даанч надад сонсогдож ойлгогдох юм алга.
Н -Оросын телемостоор гарч байсан ганц хамтлаг байлаа шүү. Уулзаж учирах ерөөлтэй залуус гээд.
Х -85, 87 он шүү дээ тэгэхэд зурагтаар гарч байлаа.
Н -Би Болоож ахынд бас утсаа мартчихаж.
Г -Одоо бол би Гранд “амьдрал” гээд ярина л даа, энэ хажуугаар ороод юм яриулахгүй юм, дурак чинь.
_
Халуун яриаг тасарч хаагуур явах талаар бяцхан маргаан болов. Би ч шууд уруудаад Баянмонгол хороолол руу автын наад уулзвараар шууд давчихсан юм. Тэгээд гүүрэн доогуураа гарч Нарлаг хороололд нь хүргэж өгөхөөр явсан юм. Энэ замыг сайн ойлгоогүй манай хоёр тэрүүгээр явна, энүүгээр явна гэж хөөрхөн маргаад авлаа. Манай гитарчин чи утсаа мартаад буцаж байгаа биз дээ, би харих ёстой эхнэр хүлээж байгаа гэж шүүмжлэл гомдлыг найздаа илгээсэн бол, найз нь өөрөө хаагуур явахаа мэдэхгүй байж ... чинь гэж хариу барилаа. Ямар ч байсан бид гурав дуу хуур яриа хөөрөөтэй хэрэндээ л адал явдалтай явсаар Энхтайвны гүүрэн доор байх Нарлаг гэх хотхоны хашаанд орж ирж зогслоо. Гитарчин тооцоо хийж “найзынхаа утсыг авчихаад гараад ирнэ тэгээд гэртээ хүргүүлье” гэлээ. Хариуд нь би 15 минут хүлээе гарч ирж амжихгүй бол би хөдлөе гэж тохирлоо. Манай хоёр ороод 20-д минут боллоо гарч ирсэнгүй. Нэгэн үеийн амьд хөгжмийн томууд цугласан хойно юу гэж л тийм хурдан салахав дээ. Нэлээн сайхан сууцгаасан байх аа.
6
Амьд хөгжмийг амилуулж нэгэн үеийнхний сонорыг мялааж ирсэн соль гитарчин хүнтэй өдөр болгон таараад байхгүй л байх. Азтай байлаа. “Хуучин муу гитар минь” гэдэг шиг урлаг, хөгжимдөө амь амьдралаа зориулсан байрын нэг цагаахан дэврүүн сэтгэлтэй эрчүүдтэй таарлаа.
7
2.Куртка илчгүй болчихдог
6
Өргөөгийн урагшаа уруудаад явж байтал нэг хүүхэн тун шахуу, яаруу бололтой гараа өргөлөө. Уг нь хүн авах бодолгүй явсан ч зогслоо.
7
З/зорчигч/ -Ахаа ойрхон явна, гэхдээ та яваад өгчих тэгэх үү. Гэрт нялх хүүхдээ орхичихсон чинь уйлаад байна гээд араас утасдаад.
Х -За за суу суу ... Чи хүүхдээ орхиод хаашаа бултаад ирж байгаа хүн бэ дээ?
З - аан би ч хэрэгтэй л юм хийгээд явж байна л даа. Хүйтрээд охиндоо хувцас авах гээд гарсан юм. Тэгсэн уйлаад гээд, 3 сар хүрээд ээжийгээ байгаа үгүйг мэддэг болчихдог юм шиг байна аа.
Х -Мэдэх байх аа, урьд нь орхиж байгаагүй юм уу?
З -Үгүй ээ, бараг үгүй. Саяны дэлгүүрийн тэнд манай найз орос хүүхдийн хувцас авчирч зардаг юм. Тэгээд би очиж гайгүй юм байвал авчих санаатай гараад, тухтай ч явж чадсангүй.
Х -Хүүхдийн хувцас бас үнэтэй байх шиг билээ
З -Өө өссөн байна лээ. Манай нэг эгч гадаадад байдаг юм. Инээдтэй, 130 мянган төгрөг явуулаад охиндоо хувцас авч өгөөрэй гээд. Тэгээд бас үлдсэн мөнгөөр нь өмд жинс аваад тэгээд бас манай охинд юм аваарай гэдэг. Гэтэл энд юм өсөөд нөгөө мөнгө нь нэг куртка арай гэж авч хүрэх үү, үгүй юу болоод ккк. Хэлсэн чинь арай ч дээ би илүү мөнгө гаргаж өгөөд байхад та нар одоо гээд биднийгээ хардаад.
Х -Гадаадад байгаа бол тэгнэ л дээ.
З -Тэгээд хөөрхий минь дараа нь нээрээ тийм гэнэ, юмны үнэ аймаар өссөн юм байна гэчихсэн ярьсан. Тэгээд куртка 150-200 мянга болчихсон байгаа бол больё, тэрний оронд шууд нэхий дээл аваад өгчихье гээд.
Х -Тэр нь бараг дээр байх тээ.
З -Тийн куртка чинь нэг угаагаад л илчгүй болчихож байгаан. Тэгэхэд нэхий дээлийг бол хими цэвэрлэгээнд өгөөд л өмсөөд байхад бандайгаад л дулаахан сайхан ш тээ.
Х -Нээрээ хоёрын хооронд 250, 300 мянгаар куртка авч байхаар шууд нэхий дээл авсан нь дээр юм байна даа.
З -Тийн ш тээ ахаа, хамаагүй дээр. Хужаа юм авч байхаар ... ий ээж залгаж байна, за за энд буугаад дүү нь гүйе, баярлалаа ахаа.
7
3.Үнэтэй хүүхэн
7
Гадаад харилцааны яамны урдуур эргэтэл хүүхэн залуу хоёр дохилоо. Хүүхэн урд сууж залуу ард морилов.
7
Э/эмэгтэй/ -Дэлгүүр явья.
З/залуу/ -Үгүй хөө ингэе, байзаарай ахаа, чигээрээ яваад оюутны хотхоны тэнд нэг газар байгаа тэнд очьё .. энэ асуулт бас гуйлт ч юм шиг санал нь надад биш хүүхэнд хандсан байлаа.
Э -Тэнд юу байгаа гэж?
З -Миний .. авсан өрөө байгаа .. тийшээ очвол ... залуу нэг л итгэл муутай хэллээ.
Хүүхэн “за за ах тийшээгээ явчихья” гэлээ. Арслантай гүүр гараад урагшаа эргэж оюутны хотхон хавьд нэг буудлын урд манай хоёр буулаа. Хүүхэн түрүүлж буун, залуу тооцоо хийх гэж сандран хамаг мөнгөө шалан дээр унаган байж надад мянган төгрөг өгөв. Би хөдөлж эргэхээр хойш урагшаа займчуулж байтал өнөө хоёр буцаж ирээд шууд ард суулаа.
З -За ах АТМ-тэй газар очоодхоё.
Э -Энэ ёстой болохгүй газар байна аа, манай нэг ах эгч хоёр энэ буудлыг чинь ажиллуулдаг юм. Чи тэгээд сая юу яриад байв аа энд манай хүмүүс бас байгаа гэх шиг, би бүр гайхчихлаа.
З -Үгүй ээ, чи буруу ойлгоод энд зүгээр л нэг өрөө байгаа ш тээ.
Э -За за ямарч байсан энд л орохгүй, ахаа спортын ордны тийшээ явчих тэнд АТМ байгаа.
Бид гурав спортын ордон дээр очиж залуу мөнгө авахаар буулаа. Буухдаа бас л будилж бид хоёрын зэрэг олж хараад байгаа АТМ машиныг олж хардаггүй “хаана гэнээ, аль вэ харахгүй байна” гэж нэлээн мунгинав. Тэгээд нэг юм” аан за за харлаа” гээд буулаа.
Э -Энэ хөдөөний мангар байх аа, зүгээр яахав тохироод явчихья гэсэн чинь орон гаран ч юм шиг. Сая энэ буудалд манай авгай бас байгаа ч гэх шиг эргүү юм яриад, 4-р дэлгүүрийн буудалд очихгүй гээд байхийн...
Х -Тэнд бол арай өөр юм уу тээ.
Э -Бид нар чинь бас хамаагүй эрсдэлтэй газар хүний бэлдсэн өрөө энэ тэрд шууд очихгүй ш тээ. Ямар ч улс юу ч гэж тохирчихоод хүлээж байгаа юм. Баталгаа, араа бас бодно ш тээ.
Х -Тэгэх л байх даа тэ, ер нь их эрсдэлтэй явдаг юм аа даа.
Э -Тийн ш тээ, би эхнээсээ энэнд хэлсэн. Сая тэгсэн очсоноо өө би мөнгөө дутуу авчихсан байна гээд. Хоёрын хооронд согтуу галзуу нь мэдэгдэхгүй, одоо яриад хойшоо буудал явахгүй гэвэл больё яршиг... Та ойлгоно биз дээ, таны хажууд шууд ярьчихья тэгэх үү.
Х -Тэгээ тэг. Харин энэ залуу зайлуул надаас бас санаа нь зовоод байх шиг байна даа.
Н -Хүүхэн авч хийхдээ зовохгүй байж, энэ одоо яршиг л... зүгээр согтуу юм шиг байсан юм.
Залуу ирлээ. Замдаа мөнгөө хувааж хармаалж байгаа харагдана зайлуул.
Х -За яасан мөнгөө авчихав уу. Хөөе хэнээ би хойшоо л буудалд очвол очьё, үгүй бол тийм хамаагүй газар орохгүй ээ.
З -Харин ... тэнд уг нь өрөө байгаа л даа, за яахав болохгүй бол яахав хөө, тийн.
Э -за за, ахаа эргээд намайг УБ-ын хажууд буулгачих, чи одоо сонин залуу юм аа, яах гээд байгаа ч мэдэгдэхгүй дүлэгнээд хаашаа ч юм... За за чи энэ ахаар хүргүүлнэ биз дээ. Ахаа мөнгөө сайн бодож аваарай ... гээд хүүхэн буулаа. Бид хоёр хэдэн хором чимээгүй суув. Би ам нээж “эндээс авсан хүүхэн юм уу” гэлээ.
Залуу маань харин танигдахын аргагүй цовоо дуугаар “Тийн, муу янхан чинь баахан томордог байна ш тэ. Загначихаж ээ бас. Яршиг л байна, гэрэлд харсан шал хөгшин хүүхэн байсан тэ ах” гэлээ.
Х -Хэн мэдэхэв чамаас лав хөгшин.
З -За яршиг харья зүгээр. Хөдөөнөөс ирээд нэг юм болчихвол болчихьё гэсэн ..
Бид хоёр эр улсын жишгээр жаахан буу халж машиндаа суулаа. Уугуул нутаг нь Баянхонгор аймгийн залуу гэнэ. Нэг аймагт ... гэдэг боомт дээр 3 сар гаруй ажиллаж байгаад ирсэн гэнэ. Тэндээ байтал цалин мөнгөө тавихгүй дэмий санагдаад ирсэн. Энд дүү охин нь гэр хөлсөлж байдаг гэнэ. Тэгээд усанд орохоор гэрээсээ гарч буудалд түр ороод тэгээд нэг юм амжуулчихмаар санагдахаар нь шууд УБ руу алхаад иртэл түрүүний хүүхэн тосоод алхаад ирсэн гэнэ. Хөдөөнөөс ирсэнээ хэлж, дороо хэл амаа ололцож цагийн 40 мянгаар тохироод зам дээр гарч иртэл цаанаас нь би ч сүнгэнээд ороод ирж.
Х -Чи тэгээд найз хүүхэн байхгүй юу, мөнгөтэй бол нэг аятайхан хүүхэн эргүүлээч. Хөгшин янхан авч загнуулж явахаар, таалагдсан хүүхнээ дайлаад явж байвал л дээр дээ.
З -Тулсан гацсан юман дээр л амарчлаад авчихсан юм л даа.
7
Манай залуу дүүтэйгээ утсаар ярьж очих гэж байгаагаа хэлж хоолоо хийхийг гуйлаа. Тэгээд “за за тэр буудлыг хаялаа яршиг харья хөдлөе” гээд шийд гарч байтал утас нь дуугарч нэг найз нь ярилаа...
7
Залуу маань дуу нь улам чангарч “тэгээд яг юм уу, хүйтэн шал тэврүүлэв ээ чи, за тэгье би очьё, мөнгө яахав болгоё оо, за” ... гээд утсаа тасалж сэргэсэн нүдээр над руу харж “ах гандан явья, тэнд буучихья, Өдөр цуг ирсэн найз ярьж байна. Хоёр хүүхэнтэй ууж сууя гээд дуудчихлаа гэж авч байна. Очоод үзье болвол тэр л биз тэ” гэж өөрийгөө зоригжуулан ярилаа ...
8
Бид хоёр төв замаар баруун эргэтэл инээдтэй юм болов. Нөгөө буудаг хүүхэн чинь бас нэг боломжийн байрын залуугийн гараас хөтөлчихсөн гараа гозгонуулж байна. Би “за хоёулаа урд нь зогсоод хамт явья гэх үү” гэж хошигновол манай залуу “тэгье, шууд бөөнөөрөө 4-р дэлгүүрийн буудал шүү, хахаха” гэж хариу явууллаа.
7
Гандангийн буудалд дээр ирээд “за ирчихлээ намайг хэлсэн үү, битгий ганцаараа од болоод байгаарай, би юм ярихгүй шүү, намайг шууд хэлчихээрэй” гэж найздаа захисаар буулаа. Өөртэй итгэлгүй золиг бололтой. Хурдхан найз хүүхэн ч юм уу эхнэртэй болохгүй бол болохоо байж байгаа нэг золигийн залуутай ийн цаг шахам цуг явлаа даа...
8
Энэ хүрээд дугаар 42 өндөрлөж байна. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг хүсье. Ирэх ням гарагт Такси №43 буюу тасалдсан нэг дугаараа нөхөж хүргэх болно. Шинэ жилээр нэг сонирхолтой хөгжилтэй зочин урьж “халтуур” хийхээр ярьж байгаагаа ч дуулгах байна. Цаг заваа гарган тэмдэглэлийг минь уншиж санал сэтгэгдэл савж байдаг та бүхэндээ дахин талархья, урмаар амьдарч явах сайхан юм оо.
8
Үргэлжлэл бий ...
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх