Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно
2024-11-07

 

Сэтгэлийн гал хичнээн хүчтэй, гэгээ гэрэлтэй байна хүний амьдрал төдийчинээ гэрэлтэж, өөдөлж явдаг. “Сэтгэлийн хүчээ мэдэр" эдгэрлийн сургалтын төвийн захирал, көүч багш Жаргаа буюу П.Баяржаргалтай энэ сэдвээр ярилцлаа.

 

-Сэтгэл зүйгээ танин мэдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлэхэд юу нөлөөлөв, яагаад энэ төрлийн сургалтыг чухалчлах болсон талаараа ярихгүй юу?

 

-1996 онд миний аав бурхан болж, би нэлээн хүнд амьдрал туулсан юм. Тэгж явахдаа ер нь хүн гэдэг амьтан яаж энэ зовлон бэрхшээл, амьдралын хүнд хэцүү асуудлаас гарч, амжилтад хүрээд, сайхан амьдардаг вэ, тэр аргыг л мэдэж авах нь чухал юм байна. Тэгвэл би өөрийнхөө ч зовлонгоос салах юм байна, тэр тухайгаа хүмүүст ч гэсэн хэлэх юм байна гэсэн мөрөөдөлтэй болсон юм. Түүнийхээ дагуу уншиж, судалж эхэлсэн. Техникийн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудад сурч байсан. Арван жилд академик боловсрол эзэмших надад сонин биш, энэ мөрөөдлөө л биелүүлэхээр эрэл хайгуул хийж, ном уншиж, сургалтад суугаад явдаг байсан. 2012 онд ээж минь хорт хавдар өвчнөөр оношлогдсон. Бүгд сандарч, эмч дээр очиж уулзсан. Хорт хавдраа авахуулна, хими, туяа эмчилгээ хийлгэнэ. Хагалгаа хийнэ, гомдолгүй гэсэн гарын үсгээ зурна гээд ярианууд өрнөлөө. Эмнэлэгт хандсан юм чинь учиртай, ээж минь эдгэрнэ гэж найдсан. Эмчилгээ хийлгэсэн. Бөөлжинө, хоол орохгүй, зовиур, хүндрэл нь үнэхээр аймаар. Тэр бүхний хажууд байсан. Хавдар нь дахин үсэрхийллээ. Монголд хагалгаа хийх боломжгүй, гадагшаа явж үсэрхийлснийг нь дахиж авахууллаа. Монголдоо ирсний дараа өвчин дахиж, дахин явж авахуулсан. Хүүхдүүд бид бүгд л хөрөнгө мөнгөө шавхаж байж эмчлүүлээд, эдгэнэ гэж найдаад л байсан. Харамсалтай нь, эдгээгүй. Ээж минь таван жилийн дараа өөд болсон. 

 

-Найдвар эцсийн мөч хүртэл тасардаггүй гэдэг...

 

-Хамгийн гол нь, бид ээжийгээ эмчлүүлээд, эдгэнэ гэж бодож байсан. Гэвч хавдар эдгэхгүй нь тодорхой болсон. Эмнэлгээс санал болгож байгаа өнөөдрийн эмчилгээ хавдрыг эмчилж байна уу, үгүй юү гэдэг маш эргэлзээтэй. Шинжлэх ухаан талаас нь өөрөөр тайлбарлах байх л даа. Миний хувьд эмчилгээ мөн гэдэгт эргэлзсэн. Ээжийгээ эдгээчих гээд, хажуугаар нь янз бүрийн юм судлаад, зөндөө их явсан л даа. Тэр үед хамгийн гол нь эмч, эмнэлэгт найдчихсан, эдгэчих байх гэж итгэсэн нь л хамгийн том алдаа байсныг хэлмээр байгаа юм. Тэр үед хорт хавдаргүй болоод, эдгэрчихсэн олон хүн байсан. Тэдний нэгтэй уулзахад “Эгч нь сэтгэл зүйтэйгээ ажилласан юм. Өөрөө өөрийгөө эрүүл гэдэгт итгүүлсэн юм” гэж ярьсан. Тухайн үед би харамсалтай нь тэр хүний үгийг тоогоогүй. “Энэ хүн худлаа хэлж байна, яг эмчлүүлсэн аргаа хэлэхгүй байна. Ямар муухай хүн бэ” гээд, гоморхох сэтгэл төрөөд л, салаад явчихсан. Дахиад бас нэг эдгэсэн хүнтэй уулзсан. Ийм ийм өвс ургамлууд уусан, надад их хэрэг болсон гэж хэлсэн. Энэ өвгөн зөв хэлж байна гээд, нөгөө өвс ургамлыг нь хайж олоод, ээждээ уулгасан. Тэр нөлөө болсон уу, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй байна.

 

-Энэ бүхний дараа та ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

 

-Эргээд бодоход, энэ хавдар гэдэг зүйл чинь сэтгэл зүйд асар их хүчтэй нөлөөлдөг, сэтгэл зүйгээс үүсч байдаг юм байна гэдэг нь угаасаа тодорхой болсон. Би өнгөрсөн 12 жил гаруйн хугацаанд бараг нэг ч өдөр алгасалгүй “Өвчин гэж юу юм бэ” гэж судлаад, далд ухамсар гэдэг зүйл рүү орсон. Далд ухамсар гэж юу вэ, яагаад хавдар тусдаг вэ, яахаараа эдгэдэг вэ, өвчин гэж юу вэ гээд судлахад хүрсэн. Энэ замаар явсаар далд ухамсар, сэтгэл зүй гэдэг сэдэв рүү орсон. Гэтэл далд ухамсар, сэтгэл зүй нь өөрөө өвчнийг ч үүсгэдэг юм байна, буцаагаад элдгээчихэж ч болдог юм байна гэдэг ойлголтод хүрсэн, баталгаа нотолгоо ч олсон. 2016 оноос хойш буддын гүн ухааныг судалж эхэлсэн.

 

-Яагаад?

 

-Сэтгэл зүйгээ удирдсан хүн хорт хавдраас эдгэрдэг юм байна. Сэтгэл зүйгээ удирдаагүй янз бүрийн туяа, хими тэргүүтэй элдэв эмчилгээнд найдаад, сэтгэл зүйгээ засаж чадаагүй хүн аврагддаггүй юм байна. Тэгэхээр сэтгэл гэдэг юманд их учир жанцан байна шүү. Сэтгэл гэж юу юм бэ, яагаад бид удирдах ёстой юм бэ гээд судалсан. Буддын гүн ухаан, бурхны их сургаалд “Аливаа бүхэн сэтгэлээс үүснэ” гэдэг үг байж байна. Бурхан Буддагийн айлдаж байгаа, Ганжуур, Данжуур гээд судар хүртэл ийм үгээс эхэлдэг юм байна. Ганжуур, Данжуур судрын эхний нүүрийг сөхөөд үзэхэд “Алив бүхэн сэтгэлээс үүсмой. Сэтгэл урьтаж залмуй. Сэтгэл бүгдийн түрүүнд явмуй” гээд бичсэн байна. Тэгвэл энд чинь бас юм байгаа юм биш үү? гэдэг сэдэл гарч ирсэн. Ингээд Гандан хийд, хаана л бурханы ном сургаалтай газар байна тэнд очиж суугаад, “Сэтгэл гэж юу вэ, яагаад бүх зүйл сэтгэлээс үүсдэг юм бэ” гээд судалж явсаар бараг лам шахуу болсон. Олон лам багшийн хичээлийг сонссон л доо. Үндсэндээ Буддын сургаалд энэ ойлголт байсан юм байна. Энийг аль хэдийнэ гэгээнтэн, мэргэдүүд бүгд номлочихсон юм байна.

 

-Орчлонгийн муу бүхэн муу сэтгэлээс үүдэлтэй гэдэг? 

 

-Яг тийм. Аливаа зовлонгийн шалтгаан сэтгэлд бий. Зовлонгийн шалтгаан нисванис гэж Будда сургасан байгаа байхгүй юу. Нисваснис гэдэг нь муу сэтгэл гэсэн үг. Яагаад нисваанис вэ гээд ухаад үзтэл үнэхээр хорт хавдар тусч байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн стресс дарамт, бухимдал, харамсал, гомдол тээсэн байдаг юм билээ. Хорт хавдар ч гэлтгүй бусад өвчнүүд адил. Тэгэхээр энэ үнэн болж таарлаа. Бурхан будда төгс гэгээрлийнхээ мэргэн ухаанаар олж хараад, хүн төрөлхтөнд сургаал номлолоороо айлдаад үлдээчихсэн үнэн байж таарлаа гэдэг дээр ирж байгаа юм. Цаашаа явлаа. Монголчууд маань өөрсдөө бас үүнийг мэддэг байсан ард түмэн юм байна. “Сэжгээр өвдөнө, сүжгээр эдгэнэ” гээд хэлчихсэн. Сэжиг гэдэг нь юу юм бэ гэхээр сэтгэл л болж таарч байгаа юм. Сэтгэлийн нэг хэлбэр л сэжиглэх сэтгэл биз дээ, тийм ээ.

 

-Тийм ээ.

 

-Монголчуудад сэтгэлийн төлөв байдал эд эрхтэнүүдэд нөлөөлдгийг илэрхийлсэн маш олон үг, уламжлал байна. Жишээ нь, нүд үзүүрлэх гэж үг байна. Нүд үзүүрлээд, юмыг харахаас дургүйцээд байгаа хүний хараа мууддаг байна. Ерөөсөө ямарваа нэг дургүй юмтайгаа ойрхон байгаа хүний хараа мууддаг байх нь. Манай сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийн дотор нүдний хараа нь сайжирч, шил зүүхээ больсон олон хүн байна. Хасах долоотой байсан хүн нүдний шилээ аваад хаячихаж байна. Тэгэхээр монголчуудын харахаас дургүй хүрэх, нүд үзүүрлэх, үзэн ядах гэх мэт үгүүд бүгд нүдтэй холбоотой байна. Элэг бэтгэрэх гэж ярьдаг. Бусдыг санах, гансрах, бэтгэрэх элгэнд нөлөөлж байна гэсэн үг. Уушги, зүрх савсалзах, үнхэлцэг хагартлаа айх гэдэг. Бидний сэтгэл зүйн төлөв байдал эд эрхтэнүүдэд нөлөөлдөг. Ямар сэтгэл зүйн төлөв байдалд байна тэр нь цаашаа харгалзах эд эрхтэндээ нөлөөлж, өвчлөл үүсгэж, эсвэл эрүүл болгож болдог юм байна аа гэдгийг монголчууд мэдэж байжээ. Шээс нь гоожтол атаархах гэж ярьдаг. Маш их атаархах сэтгэлтэй хүний бөөр, давсаг үрэвсэх эрсдэлтэй байдаг бол “Хүний хүн хүрэн бөөртэй” гэж яагаад хэлдэг вэ гэхээр гадуурхагдсан, хүнийрхэгдсэн, шоовдорлогдсон, хайр халамж дутсан, нийтэч биш сэтгэл зүйтэй байгаа хүний бөөр өвддөг байна. Монголчууд бидний өв ухаан, уламжлал соёл дотор энэ ойлголт өөрөө байсан байна.

 

-Уламжлалт анагаах ухаанд сэтгэл, эдгэрлийн талаар юу гэж өгүүлсэн байдаг вэ? 

 

-Уламжлалт анагаах ухааны ном судрыг судлаад үзэхэд хий, шар, бадгана гэж хүний бие махбодыг үүсгэгч гурван төлөв байдал тэнцвэрээ алдсан тохиолдолд өвчин үүснэ гэж байна. Хий гэж юу вэ гэхээр сэтгэл зүйг хэлжээ. Монголчууд “Хийрхээд” гэдэг. Хийрхсэн амьтан, цөс нь хөөрөөд гэж ярьдаг. Уур омог ихтэй, цөс нь хөөрсөн хүмүүсийн цөс өвддөг байна. Орчин үед л сэтгэл зүй гэж хэлээд байгаа болохоос дээхнэ үед сэтгэл зүйн төлөв байдлыг хий гэдэг үгээр илэрхийлж байжээ. Хийтэй хүн гэж сэтгэлийн тогтворгүй байдалтай, ойворгон хүнийг хэлж байж. Уламжлалт анагаах ухаанд хийн өвчтэй хүн гэж оношилсон байдаг. Зүрхний хий, савны хий дээшээ хөөрлөө гэдэг. Гэтэл үүнийг өнөөдөр шаар үлээсэн мэт хий бидний бие дотор ороод, дээш доошоо гүйгээд байдаг юм шиг ойлгоод байна. Тийм биш. Сэтгэл зүйг хэлээд байна. Уламжлалтаар савны, голын, зүрхний хийтэй гэж оношлогдсон хүмүүс манай сургалтад суугаад, маш сайхан эдгэрэл авч байна. Уламжлалт анагаах ухааныхан бол шар тосоор тослоод, хуушуур хайраад, тан уугаад, хийгээ гаргаад байна гэж буй боловч өвчин эдгэхгүй байна.

 

-Эмнэлгээр яваад ч онош нь тогтоогдохгүй байгаа өвчнийг хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой гэж ойлгож болох уу?

 

-Цэвэр сэтгэл зүйгээс нь хамаараад бие маш их хүндрэл зовиуртай яваад байдаг тохиолдлууд байна. Эмнэлэг зүгээр байна гэхлээр онош олдохгүй байна гээд л яваад байдаг. Эдний дийлэхн нь сэтгэлзүйгээс нь шалтгаалсан хийн зовиурууд байдаг. Сэтгэл зүйтэй нь ажиллахаар тэр хий гэдэг өвчин байхгүй болчихож байна. Ийм бодит жишээнүүд бидэнд зөндөө байна. Би өнөөдөр анх эхлэх гээд энийг ярьж байгаа бол өөр. Бодит туршлага, практиктай хүмүүс байгаа учраас тэр талаас нь ярьж, хэлж байна. Шар гэдэг нь илүүтэй хоол хүнстэй холбоотой байна. Бадгана гэдэг нь илүүтэй хөдөлгөөн, булчин шөрмөстэй холбоотой. Үнэхээр өнөөдөр хүн эрүүл байя гэвэл нэгдүгээрт, сэтгэл санаа маань амар тайван, амгалан, баясангуй байх ёстой. Хоёрдугаарт, зөв хоололттой байх ёстой. Дасгал хөдөлгөөн хийж байх ёстой. Энэ ойлголтыг чинь уламжлалт анагаах ухаанд хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд ярьж, хэрэгжүүлж байсан байна.

 

-Гаднын орнуудад хүний сэтгэл зүй дээр тулгуурлан, өвчнийг нь илааршуулдаг туршлага байдаг уу? 

 

-Манай урд, хойд хөрш, Европ, Америк барууны орнуудад яг ингэж сэтгэл зүйг нь ашиглаж, сэтгэл зүйгээ удирдаж, далд ухамсарт орсон сөрөг мэдээллийг өөрчлөх замаар биеийг нь эдгэрүүлж, анагаадаг аргачлалууд эрчимтэй дэлгэрч, одоо ч гэсэн үргэлжилж байна. Бид мэднэ, урд хөршид Нагуунбилэг гэж эмчийн хичээлд монголчууд олноороо очиж суудаг. Хойд хөршид маш олон хүн бий. Норобиков, Синельников эмч зэрэг олон хүн байна. Америкт мэдрэлийн эмч, нейросайнс судлаач эрдэмтэд байна. Бясалгалын хөтөлбөрүүд гаргаад хэрэгжүүлж, хүмүүсийг олноор нь анагааж байна. Энэ юуг баталж байна вэ гэхээр, дэлхий нийт өөрөө өнөөдөр энэ чиг рүүгээ явах юм байна, явж байгаа юм байна. Энэ аргачлал угаасаа зөв юм байна. Эртнээс байсан, одоо ч улс орнуудад өөрийн гэсэн арга аргачлал нь байгаа юм байна гэдэг нотлогдоод байна.

 

-Та “Эдгэрлийн дасгалжуулалт” сургалтаа яг хэзээ эхлүүлж байв?

 

-Би хувь хүний хөгжлийг судалж, хүн яаж өөрөө асуудал бэрхшээлээсээ гардаг вэ, яаж сайхан амьдардаг вэ гэдгийг эрэлхийж, өнөөдрийг хүртэл олон жил явсан хүн, одоо ч судалж л байна. Хувь хүний хөгжил судалж явсаар квант физик гэдэг зүйл рүү орсон. Юүтүбээр манифест, Нууц кино, бодлоо биелүүлэх, бодлын соронзон татах хүч гээд маш их мэдээлэл бий. Квант физикийн эрдэмтэд Монголд ч байна. Хоёр Лхагваа багш байна. Гаднын эрдэмтэд ч гэсэн байна. Энэ хүмүүсийн туршлагаас харахад, квант физикийн онолоор хүн өөрөө угаасаа бүтээгч юм байна, хүний ухамсар, оюун санаа гэдэг зүйл атом молекулын түвшинд, бодисын химийн найрлагыг өөрчлөх чадвартай юм байна. Өнөөдөр ууж байгаа ус, цайныхаа химийн бүтэц, найрлагыг өөрчилнө гэхээр асар их хүч бидэнд байна аа. Тийм их хүч чадал бидний оюун ухаан, ухамсарт байдаг юм гэдэг нь батлагдсан байна. Интернэтээс шинжлэх ухааны баримтуудыг олоод уншчих боломжтой. Энэ усыг би хор гээд уухад надад хор болох боломжтой. Рашаан гээд уувал рашаан болох боломжтой. Би энэ усны талаар юу гэж бодно, миний бодлын энерги энэ усны бүтэц, найрлагыг өөрчилж байна гэдгийг нарийн түвшний багажаар шинжлээд, томруулж хараад тодорхой мэдэж болно. Энэ төрлийн судалгаа, шинжилгээ дэлхийгээр дүүрэн байна. Орчин үеийн квант физикийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан өөрөө хүний ухамсар, оюун санааны хүч чадал гэдэг юмыг нээчихсэн байна. Эндээс хүн өөрөө бүтээгч гэсэн баталгаа гарч ирж байна. Энэ бүхэн тодорхой болсон. Тийм учраас энэ бүх мэдээллээ цуглуулж байгаад, хорт хавдартай хүмүүс зөв эмчилгээгээр яваасай, над шиг буруу замаар бүү будаа тээгээсэй, нэг ч гэсэн хүн аврагдаасай, эрүүл болоосой гэдэг байдлаар хорт хавдартай хүмүүст сургалт хийхийг зорьсон. Гэтэл хорт хавдартай хүмүүс биш, эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай хүмүүс сургалтад илүүтэй суугаад, янз бүрийн өвчин нь эдгэрээд, үр дүнгүүд гараад эхэлсэн. Өнөөдөр яг жилийн ой болж байна. Бид өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 11.00 цагаас эхлүүлж байсан юм.

 

-Танд ойн баярын мэнд хүргэе!

 

-Баярлалаа. Санаанд ч үгүй ингээд таарлаа. Энэ хугацаанд бид нийтдээ 3000 орчим хүнд сургалтаа хүргэсэн. Энэ сургалтаас маш олон хүн сонин, гайхалтай үр дүнгүүд гаргасан. Хавдар ч олноороо эдгэсэн тохиолдлууд байна. Манай энэ сургалтад суугаад, хорт хавдраа эдгээгээд, эргээд ментор болоод, багшлаад явж байгаа хүмүүс байна. Нүдний хараа, савны хий, бамбай, тархины хавдар, нойргүйдэл, толгойн өвдөлт, чихний шуугилт гээд маш олон төрлийн өвчнөөсөө өөрсдийгөө эдгээгээд, буцаагаад манайд багшлаад явж буй олон хүн байна. Энэ сургалтыг анх дөрвүүлээ эхлүүлж байсан бол өнөөдөр бид 50-иулаа баг болон ажиллаж байна. Түүнээс 43 нь ментор багш байна. Ментор багш гэдэг нь бидний сургалтад хамрагдаад, өөрсдийнхөө өвчнийг эдгээгээд, энэ сургалт зөв юм байна, үнэхээр өөрийн сэтгэл, оюун ухааны хүчийг ашиглаж, өөрийн өвчнөө эдгээж болдог юм байна, баталгаа нь би байна, ийм өвчнөөс ангижирлаа гэдгээ бусдад зааж зөвлөж байгаа хүмүүсийг хэлж байгаа юм.

 

-Зөв сэтгэл зүй, далд ухамсарын талаар тайлбарлаж өгөхгүй юү?

 

-Монгол хүн билгээрээ гэдэг. Монгол хүн билиг оюунтай, билиг ухаанаараа бусдыг ялдаг, дийлдэг, амьдралаа авардаг гэсэн уламжлалт ёс байна. Билиг оюун гэж юу вэ гэхээр өнөөдрийн хэллэгээр сэтгэл зүйг л билиг оюун гээд байна. Зөв сэтгэл зүй, далд ухамсар гэж орчин үеийн хэллэгээр хэлээд байна. Далд ухамсрын хүч чадал гэдгийг монголчууд дээхнэ үедээ билиг оюун гэж хэлдэг байсан байна. Үнэхээр монголчууд бид билиг оюунтай ард түмэн. Дэлхийн хаана ч очсон монголчууд арай нэг сэхээлэг, сэргэг, илүү зөн билиглэг, аливаад илүү сэтгэл гаргаж чаддаг. Юманд чин сэтгэлээсээ хандаж чаддаг хайрлаж, бусдыг өрөвдөж, энэрч чаддаг. Сэтгэлийн, билиг оюуны мөн чанар арай өндөртэй ард түмэн бол монголчууд бид юм байна. Гэвч харамсалтай нь, сэтгэлийн их стресс бухимдлаасаа болоод энэ чадвараа алдаж байна. Стресс бухимдалтай, сэтгэл санаа тавгүй, хэцүү байгаа хүн хийе, бүтээе гэж тэмүүлэх үү? Гараас нь бүтээл гарах уу? Сайхан санаа сэдэх үү? Үгүй. Зүгээр л тайван байх л хүсэлтэй болно. “МОНГОЛ ХҮН БИЛГЭЭРЭЭ” гэдэг зүгээр ч нэг үг биш байж. Бид өнөөдөр сэтгэл ээ ариусгаж, билиг оюунаа сэрээж, амьдралынхаа элдэв бэрхшээл саадыг давах цаг болсон байна. Өвчин эмгэгээ ч гэсэн эдгээхдээ билиг оюунаа ашиглах цаг болжээ.

 

-Сэтгэл гэдэг эрхтэн нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч хугардаг, шаналдаг, шархалдаг, үрэвсдэг гэдэг. Өнөөдөр нийгэм даяар бухимдалтай, хүмүүсийн сэтгэл зүй маш их өөрчлөлттэй байна. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Монголчууд эртнээс ард түмнийхээ сэтгэл санааны байдлыг хэзээ ч орхиж байгаагүй юм билээ. Төрийг удирдах, засаглахдаа нэгдүгээрт ахуйг нь хууль эрх зүйн байдлаар төвшитгэнэ. Нөгөөх нь сэтгэл санаа, ухамсар сэтгэлгээг нь засаж өгдөг. Энийг хуучин цагт шашнаар хийдэг байсан байна. Төрийн хар хүмүүс төрийг хослон удирдаж, ард түмнийг засаглаж авч явж байсан байна. Өнөөдөр ард түмнийхээ ухамсар сэтгэлгээ гэдэг зүйлийг бүр хаячихсан. Зөвхөн ахуй дээр нь төвлөрөөд байна. Гэтэл өнөөдөр Монгол Улс урд хожид байгаагүй их тансаг, элбэг хангалуун амьдарч байгаа боловч урд хожид байгаагүй уур бухимдал ихтэй амьдарч байна. Би ярилцлага өгөхдөө ярьдаг. 1990 онд манайх есөн хүүхэдтэй айл, хонины нэг шийр чанаад ах дүү дөрвүүлээ хувааж идэж байснаа санадаг.

 

-Лангуун дээр ганцхан давс л байсан үе байх нь?

 

-Тийм л цаг үе байсан. Малд өгдөг хивгээ шигшиж байгаад, жаахан гурилаар баяжуулаад, цуйван хийж идэж байсан. Гэтэл өнөөдөр хивэг шигшиж, хоол хийж идэх хүн байна уу. Өнөөдөр шийр хувааж идэх нь битгий хэл тоохгүй, хог дээр л хаяж байна. Яг ахуй байдлаас нь харвал, монголчууд өнөөдөр үнэхээр элбэг, хангалуун амьдарч байгаа нь илт. Гэхдээ аз жаргалтай амьдарч байна уу гэвэл үгүй. Ахуй байдлыг нь хичнээн сайхан болгоод, сэтгэл зүй гэдэг юмыг нь хаячихвал тэр ард түмэн хэзээ ч аз жаргалтай байхгүй, хэзээ ч сайн сайхан болохгүй, улам л зовлон зүдгүүр нь ихэснэ. Бид бумбын эрин гэж  шинэ эрин зуун руу орчихлоо шүү дээ. Оюун санааны, сэтгэл зүйн шинэ эрин зуун. Энэ эрин зуундаа бид зохирч амьдрах хэрэгтэй байна. Өнгөрсөн зуунд аав, ээж минь биднийг юу гэж өсгөсөн бэ гэхээр “Чамд хоол байна, орон гэр байна, хувцас байна. Чамд өөр юу хэрэгтэй юм бэ. Одоо бол оо” гэдэг байсан. Гэтэл өнөөдрийн хүүхдүүдэд ингэж хандвал тэр нь хүчирхийлэл болчихож байгаа юм.

 

-Зарим эцэг эхчүүд өнөөдөр ч энэ үгийг хүүхдүүддээ хэлж байгаа сонсогддог?

 

-Үнэхээр хүүхдүүд нь ч бас болохгүй байна л даа. Орон гэр, унаа, сургууль соёл бүх юмаар нь хангаад өгчихөж байна. Одоо тэгээд чи яах гээд байгаа хүүхэд вэ гэж хэлж байна. Ингээд байхад л хүүхдүүд болохгүй байна шүү дээ. Янз бүрийн донтох юм хэрэглэж байна. Элдэв янзын асуудлууд үүсгэж байна. Эцэг эхтэйгээ таарч тохирохгүй байна. Бид бүгдээрээ сэтгэл зүйгээ үл тоож, хүн сэтгэлийн амьтан байтал тэр эзэн ноёноо хөсөр хаясны урхагт үр дагаварыг эдэлж байгаа нь л энэ. Хүүхдүүдийн сэтгэл маш их бохирдож хүнлэг сайхан чанар аа гээж байгаагын илрэл шүү дээ. Бид л хүүдүүдээ ийм болгож байна. Нийгмийн сүлжээ харж байхад, ямар аймшигтай ааш араншин гаргаж байна вэ. Бие биенээ дээрэлхэж байна. Гадуурхаж байна. Өчигдөр телевизийн урсдаг мэдээгээр, тэргэнцэртэй хүүхдийн утсыг гурван хүүхэд булааж авсан гэнэ гээд явж байна. Монгол хүний оюун сэтгэлгээ, ухамсар ингэтлээ доройтож болох уу. Нийгмийн сэтгэл зүйгээ бодлогоор хаа хаанаа харж, авч үзэхгүй бол бид ер нь хэцүүдэх тийшээгээ явах гээд байгаа юм биш биз.

 

-Энэ тохиолдолд гаднын орнууд бодлогын ямар арга хэмжээнүүд авдаг бол?

 

-Гаднын зарим орнуудад төрөөс нь мөнгө өгөөд, зориуд, нэг нэгэндээ тусалж, нөгөө хүн нь баярлаж, талархаж байгаа контентууд бэлтгэж, хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр цацдаг болсон байна. Гэтэл манай монголчуудад тийм контент байхгүй учраас хүүхдүүд маань өөрийн эрхгүй элдэв бусын контентууд үзэж л хүмүүжиж байна. Тэр үзэж байгаа контентууд нь хүүхдийн тархийг бүр хордуулахаар байна. Бие биенээсээ юм булаагаад, бие биенээ хорлож байгаа гэх мэт муухай контентуудыг маш ихээр хийж байна. Манай инфлүүнсэрүүд ч бас ийм контент их хийж байна. Хүүхдүүд тэрийг үзээд, дуурайж байгаа байхгүй юу, амьдрал дээр. Тиймээс нийгмийн сэтгэл зүйгээ яалт үгүй бодох цаг болсон. Сэтгэл зүйгээс шалтгаалсан өвчлөлүүд бие махбодид үүсээд байгаа учраас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон. Өнөөдөр эмч дээр очоод үзэхээр бие дээр нь тодорхой ургаад гараад ирсэн үрэвсэл, өвчин байхгүй ч ерөнхийдөө биеийн байдал нь хүнд болчихсон хүмүүс асар их ирж байна.

 

-Эмч нарын хувьд арга мухардах тохиолдол цөөнгүй гардаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

 

-Эмч нар “Сэтгэл зүйд чинь учир байдаг юм шүү, сэтгэлээ тайван байлгаарай” гэж хэлээд л гаргахаас өөр яах вэ дээ. Өвчтөний хувьд сэтгэл зүйгээ ойлгохгүй байгаа учраас надад эм бичиж өг гээд шаардаад, баахан антибиотик бичүүлж авдаг. Сэтгэл зүйгээс гаралтай өвчнийг антиобиотикээр эмчлэх ямар ч боломжгүй. Сэтгэл зүйгээр нь анагаах зайлшгүй шаардлагатай өвчнүүд ч бий. Жишээ нь, нойргүйдэл, толгой өвдөх, чих шуугих, бүх төрлийн харшлууд байна. Энэ бүгд сэтгэл зүйгээс гаралтай. Хийн төрлийн өвчнүүд ч сэтгэл зүйгээс гаралтай тул сэтгэл зүй, ухамсраа ашиглаж байж эдгэрнэ.

 

-Та сургалтынхаа талаар танилцуулахгүй юу? Танай сургалтад хамрагдсан тохиолдолд ямар үр дүнд хүрч болох вэ?

 

-Бид сар бүр элсэлт аваад, “Эдгэрлийн дасгалжуулалт” сургалт зохион байгуулдаг. Эдгэрлийн дасгалжуулалт гэж юуг хэлж байна вэ гэхээр сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, хүн биеэ эдгээж болно. Эдгээдэг ийм ийм аргууд байна гэдгийг тэр хүнд тайлбарлаж, ойлгуулж, хүмүүсийг хооронд нь яриулж, өвчнөөсөө ангижрахад нь тусалдаг агуулгатай сургалт л даа. Яг л жирийн хүнийг спортын дасгалжуулагч дасгалжуулж, бэлтгэл сургуулилт хийлгээд, тамирчин болгодог шиг эрүүл болоход нь түшиж тулж, дэмжиж чиглүүлж өгөх гэсэн утгатай. Бидний гол хүч чадал далд ухамсарт маань байгаа юм. Монголчуудын нэг уламжлалт өв сан бол Монгол төрийн далбаан дээр байдаг арга, билгийн тэмдэг. Арга, билиг буюу эсрэг тэсрэг гэдэг хоёр зүйлээс аливаа юмс бүрдэнэ гэж байгаа юм.

 

-Жишээ нь?

 

-Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн эвлэлдээд нийлвэл гэр бүл гэдэг нэгэн бүхэл зүйл бий болж байна. Төр, ард түмэн гэдэг хоёр зүйл эв зохилдолгоороо нэгдвэл улс гүрэн гэх нэг бүхэл зүйл болж байна. Энэ онолоор бие, сэтгэл хоёрыг бас тайлбарлана. Бие нь арга, хараар тэмдэглэгдэнэ. Сэтгэл нь билиг цагаанаар тэмдэглэгдэнэ. Энэ хоёр нийлээд хүн гэдэг нэгэн бодгаль бүтнэ. Нэг нь хүний бие махбод, нөгөө нь сэтгэл зүй. Хар өнгөөр зүйрлэж байгаа бие махбод нь өчүүхэн хүч чадалтай. Нөгөө нь, яг эсрэгээр, аугаа их, хязгааргүй хүч чадалтай. Хүний сэтгэл хязгааргүй их хүч чадалтай. Хүн сэтгэлийн амьтан гэдэг нь хязгааргүй их хүч чадлын амьтан гэсэн үг болж таарах нь ээ дээ? Аргыг зөвхөн хэрэглээд, бие мах бодь дээрээ ажиллаад эмчлээд байвал бид дотоод сэтгэлийнхээ хүч нөөцийг ашиглаж чадахгүй. Билгийн, далд ухамсрын аугаа хүчийг ашиглаж байж бид өөрийнхөө хүч чадлаа нээж ашиглах боломжтой болно. Арга, билгийн тэмдэг зөрж дугуйрсан хэлбэртэй хоёр загас байгаа нь бие биедээ харилцан нөлөөлдгийг илэрхийлж байгаа юм. Бие сэтгэл хоёр биедээ уусаж нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр сэтгэл нь бие мах бодидоо нөлөөлж, эдгээж, өөрчилж болно.

 

-Альпа, дельта, шинэ үеийнхэн төрсөн. Тэдгээр хүүхдүүдтэй харьцахад маш хэцүү байна гэж хүмүүс ярьдаг. Бид тэдэнтэй харьцахдаа өөрсдийн сэтгэл, бодлоо өөрчлөх ёстой юу?

 

-Маш зөв асуулт. Тэд бол Бумбын эриний хүүхдүүд. Хуучин бидний ХХ зууны сэтгэлгээгээр өнөөдрийн төрсөн шинэ түвшний хүүхдүүдтэй харьцах гээд байгаа нь хамгийн том асуудал болоод байгаа юм. Түрүүн та бид хоёр ярьсан. Өнгөрсөн зуунд биднийг өсгөхдөө хоолтой, гэдсийг нь өлсгөхгүй, өмсөх хувцастай байлгахад л болж байсан. Тэр хүүхдүүдэд сэтгэл зүйн ямар ч хэрэгцээ шаардлага хэрэггүй. Өнөөдөр яг эсрэгээрээ болсон. Өнөөдрийн хүүхдүүдийг хоол, хувцсаар хангах биш, гагцхүү сэтгэл зүйг нь эрүүл байлгах чухал. Гагцхүү эерэг зөв сэтгэл зүйгээр хүүхдүүдээ хангаад байхад биднээс юу ч нэхэхгүй, юу ч шаардахгүйгээр аливааг бүтээнэ. Өнөөдрийн цахим нийгэмд амьдарч байгаа хүүхдүүд ухамсар нь эрүүл байвал утасныхаа хэдхэн кнопыг дараад, хэдэн сая төгрөг, хэдэн өрөө байр авах чадалтай.

 

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Л.ЧИМЭГ

 

Сэтгэл зүйч Г.Баяраа: Эдгэрлийн дасгалжуулалтад явснаар бамбайн дутагдлаас бүрэн гарсан

 

-Та энэ сургалтад хамрагдаад, багшаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ сургалтыг анх яаж мэдэж ирсэн бэ. Ямар ямар сургалтад хамрагдаад ментор болсон бэ?

 

-Би ментороор ажиллаад хоёр сар болж байна. Өсвөр насны охин маань өнчин тархины хавдар гэж оношлогдсон. Энэ өвчнийг эдгээхийн тулд мэс засал хийх хэрэгтэй юм байна л даа. Өсвөр насны хүүхэд мэс ажилбар хийлгэвэл ирээдүйд үргүйдэх, жижиг судсууд гэмтэх зэрэг янз бүрийн эрсдэлтэй гэж эмч нар хэлсэн. Тиймээс охиноо мэс засалд оруулж эрсдэлд оруулахгүйгээр эмчлэх арга зам байдаг эсэх талаар фэйсбүүкээс хайсан. Эцэст нь, көүч Жагаа багшийг олоод, зургадугаар сарын 5-наас “Эдгэрлийн дасгалжуулалт 1, 2, 3” гэсэн хөтөлбөрт элсээд, охинтойгоо хамт хичээж, суралцаж, эдгэрэл олж авсан.

 

-Сургалтад хамрагдсанаар та охинтойгоо ямар үр дүн мэдэрсэн бэ?

 

-Охины маань сэтгэл санаанд маш их өөрчлөлт гарсан. Үнэхээр их хичээл зүтгэлтэй, зорилготой, төлөвшил сайтай, хүсэл эрмэлзэл дүүрэн байсан хүүхэд минь оношоо сонсоод, маш их сэтгэлээр унаж, “Би сургуулиасаа гарлаа” гэж хүртэл хэлж байсан. Одоо охин минь эдгэрсэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл охинд маань өөр өвчний онош ч байсан. Бамбай булчирхайн хортой болж болзошгүй нэг см-ын олон тооны жижиг зангилаа, уйланхай үүсээд, “Бамбайн дутагдал” гэсэн хэлбэрт орчихсон байсан. Нэг нүд нь өнчин тархинаас үүдэн угандаа гэмтэл авч, хараа нь -6 болсон байсан. Эдгэрлийн дасгалжуулалтад явснаар гурав дахь сардаа шинжилгээ хийлгэхэд бамбай булчирхайн хортой болж болзошгүй байсан зангилаа нь  оргүй алга болж, бамбайн дутагдлаасаа бүрэн гарчихсан байсан. Харааны хувьд өрөөсөн нүдний муудсан хараа хэзээ ч сайжирдаггүй юм байна л даа. -6 мм-ын зузаан шил зүүж, 40 хувиас доош хардаг байсан бол гурван сарын дараа үзүүлэхэд -6 хэвээрээ байсан ч 60 хувиас илүү хардаг болсон байсан. Тэгэхэд эмч нь “Гурван сарын дараа ирэхэд -5 руу ч орсон байхыг үгүйсгэхгүй” гэж хэлсэн.

 

-Биед нь илэрсэн өөрчлөлтүүд хэзээ арилсан бэ?

 

-Сэтгэл санаанд гарсан сөрөг төлөвүүдийг л өөрчилж, дурсамжид нь үлдсэн зүйлсийг арилгаж чадсанаар биед нь илэрсэн өөрчлөлтүүд арилдаг юм байна. Хүнд төрсөн сөрөг мэдрэмж болгон өвчнийг бий болгодог. Томчууд хүүхэд хүнд өвчин тусч боломгүй юм шиг хардаг. Хүүхдэд гэр бүлийн хүрээлэл, нийгмийн орчин, анги хамт олон гэхчилэн харилцаа болгоноос нь сэтгэлийн сөрөг төлвүүд үүсчихсэн байдаг юм байна. Жишээлбэл, томчуудын харилцааны буруу хэв маяг хүүхдэд сөрөг нөлөөлөл бий болгодог. Энэ нь сэтгэл зүйд нь шарх биш ч шаналал бий болгож байдаг байна. Шаналал нь тухайн хүүхдийн бие махбодод нөлөөлж, өвчнийг бий болгодог юм байна гэдгийг ойлгосон.

 

-Одоогийн нийгэмд хүний сэтгэл зүй эрүүл байх ямар ч үндэс байхгүй байна. Та хүмүүст хандаж юу гэж уриалмаар байна вэ?

 

-Хүн өөр лүүгээ өнгийж харах, өөрийгөө мэдэрч ойлгох, өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг мэдэрч хангах, өөртөө таалагдах гэж сэтгэлийн таатай мэдрэмжийг өөртөө шингээж чадваас сөрөг төлвүүд гарч ирдэггүй. Өөр лүүгээ өнгийж харалгүй өдийг хүртэл явсан бол “Эдгэрлийн дасгалжуулалт”-д хамрагдсанаар өөрийгөө таних боломжтой. Хүн багынхаа хобби, сонирхол, зорилгыг хүртэл мартчихсан байдаг. Түүнийгээ олж аваад, өөрийгөө нээж, өөртөө хайртай болсноор ахуй амьдралаа сайжруулах, баялаг амьдрал бий болгох, гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулах олон талын эерэг мэдээллүүд бий болдог. Тиймээс хүмүүст өөртөө анхаарч байгаарай гэж хэлмээр байна.

 

-Танд баярлалаа.

Л.ЧИМЭГ

 

Эм зүйч Ж.Болортуяа: Хүний төлөө үйл хийх ёстойг ухаарсан мөчөөс эдгэрэл эрчимтэй явагдсан

 

 

-Монголын өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

 -Энэ сургалтад суухаасаа өмнө сэтгэл зүйн хямралтай, бүх зүйлийг буруу өнцгөөс нь хардаг, маш олон зүйл дээр стресстэж, бухимдаж явдаг байсан. Сургалтад суугаад, ментор хийж байхдаа л аливаа зүйлийг өөр өнцгөөс харж эхэлж байна.

 

-Эдгэрлийн сургалтад хамрагдаад та юу олж авснаасаа хуваалцахгүй юу?

 

-Сургалтад суух болсон шалтгаан минь одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 оны аравдугаар сард би “Системийн хавсарсан эмгэг” гэдэг эдгэшгүй өвчнөөр оношлогдсон. Энэ тохиолдолд сэдрээхгүй байвал хэдэн жил амьдрах боломжтой гэж хэлсэн. Би өөрөө анагаахын салбарын хүн хэдий ч эдгэхгүй гэдэгтээ итгэж байсан. Миний бага хүү гурван настай. Хүүгээ 18 нас хүртэл яаж амьд байх вэ гэсэн бодол төрсөн. Тэгээд хүүгээ хүнтэй суухыг харъя гэсэн жижигхэн мөрөөдөлтэй болсон.

 

-Эдгэшгүй өвчтэй гэсэн онош сонсоод танд ямар мэдрэмж төрсөн бэ?

 

-Өвчний онош маань хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тодорхойлуулах заалттай өвчин учраас “Ажил хийж болохгүй шүү” гэж эмч маань хэлсэн. Надад би хэн ч биш болсон юм шиг мэдрэмж төрсөн. Ямар нэгэн гарц гаргалгаа байх ёстой, би насан туршдаа сул дорой баймааргүй байна гэж бодоод, хайсны эцэст дөрөвдүгээр сард Жаргаа багшийнхаа сургалтын тухай олж мэдсэн. Тавдугаар сарын 5-наас гурван шат дараалан суралцаад, сэтгэл зүйн байдал, бодол санаа, хүсэл мөрөөдөл минь 180 градус эргэж, би 108 наслана гэдэгтээ бүрэн итгэлтэй болсон.

 

-Хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэнддээ хамгийн их анхаарал хандуулах ёстой юм байна гэж бодож суулаа. Та хүмүүст хандаж юу хэлмээр байна вэ?

 

-Бид махан биений өвдөлтийг л өвчин гэж ярьдаг. Махан биед минь өөрчлөлт илэрч байж л эмнэлэгт хандаад, хавсарсан системийн өвчтэйгөө мэдсэн. Сэтгэл зүй өөрчлөгдчихсөн явж байсныг анзаардаггүй байсан юм билээ. 40 орчим насандаа төрсөн, бага хүүхэд маань гурван настай гэхээр надад төрсний дараах сэтгэл гутрал байсан юм байна лээ. Амьдралын идэвхитэй хэв маягтай байж байгаад “Ковид-19” цар тахал гарч, жирэмсэн болоод, төрөөд, хүүхдээ хоёр нас хүртэл нь харах хугацаанд миний өвчин сэдэрсэн. Жаргаа багш бидэнд “Хүнд туслах, хүний төлөө үйл бүтээх мөн чанарын хүсэл, потенциал хүн бүрд байдаг” гэж хэлсэн. Үүнийг сонсоод, надад “Би хүний төлөө үйл хийх ёстой юм байна, мэддэг, чаддаг зүйлээ бусдад хэлж, ойлгуулах ёстой юм байна” гэдгийг ухаарсан. Ухаарсан мөчөөс надад эдгэрэл эрчимтэй явагдаж эхэлсэн.

 

-Зорилго, мөрөөдөл тань тодорхой болсон гэж ойлголоо, зөв үү?

 

-Тийм ээ. Хэдхэн сарын өмнө 15 жилийн амьдрал мөрөөдөж байсан хүн одоо 100 наслах тухай бодоод явж байна шүү дээ. Миний өвчний сэтгэл зүйн шалтгаан нь бамбай булчирхайн дутагдал. Бамбай булчирхай өвдсөн шалтгаан гэвэл би зорилго, мөрөөдөлгүй болчихсон, өөрийн чадах зүйлээ хийхгүй байсны улмаас миний өвчин сэдэрч, хүндэрсэн. Одоо би энэ хорвоод ирсэн мөн чанараа олсон, зорилго, алсын хараагаа тодорхой болгосон учраас өөрийн эрхгүй бие махбод минь сэргээд, хийх ажил, хүрэх зам тодорхой, илүү өөдрөг болсон.

 

-Танд баярлалаа.

Л.ЧИМЭГ

 

“Эдгэрлийн дасгалжуулалт” хөтөлбөрийн суралцагч Ц.Цэрэнчимэд: “Эдгэрлийн дасгалжуулалт”-д суугаад, ходоодонд байсан хоёр ургацаг алга болсон”

 

 

-Та ямар шалтгааны улмаас анх “Эдгэрлийн дасгалжуулалт”-ыг зорьж ирсэн бэ?

 

-Би сэтгэл санаа болон бие махбодын хувьд нэлээн олон асуудалтай байсан учраас энэ сургалтыг зорьж ирсэн. Тэр асуудлуудаа шийдэж, өөрөө өөрийгөө олж авах, өөрийгөө хайрлах ухаанд суралцсан. Би 51 настай, Хөвсгөл аймгаас “Эдгэрлийн дасгалжуулалт 1, 2, 3” сургалтад хамрагдаж төгссөн. Одоо “Сэтгэлийн шид” сургалтад сууж байна.

 

-Энэхүү сургалтад хамрагдсанаар таны биед ямар ямар өөрчлөлтүүд гарав?

 

-Эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбод талаасаа нэлээн их өөрчлөлт, амжилт гаргаад явж байна.

 

-Таны бие өмнө нь ямар зовиуртай байсан бэ?

 

-Би анх 2022 онд элэгний асуудалтай, хагалгаанд ороод, эдгэрлийн тухай, сэтгэлээрээ эрүүлжих аргуудын талаар судалж, уншиж, сонирхож яваад, Жаргаа багшийнхаа энэ сайхан сургалтад ирж байлаа.

 

-Элэгний ямар өвчний онош тогтоогдсон бэ?

 

-2022 оны аравдугаар сард би элэгний хагалгаанд ороод, элгээ тайруулсан. Элэгний хорт хавдрын хоёрдугаар шат гэсэн оноштой байсан. Есөн сард аймагтаа үзүүлэхэд, шинжилгээнүүд гайгүй сайн гарсан. Сая бүр сайхан болж, эдгэрсэн байна гэсэн. Ноднин есөн сард эрт илрүүлэгт ороход ходоод улайлттай, ургацагтай байсан. Ходоодоо жил дурандуулахгүй явж байгаад сая есөн сард эмч маань ходоодоо дурандуул гэсний дагуу дурандуулахад ходоодон дээр байсан хоёр ургацаг байхгүй болсон байсан. Эмч “Бага зэргийн улайлттай, ходоод чинь гайгүй байна” гэж хэлсэн. Мөн элэгний АЛАТ, АСАТ-аас эхлээд бүх шинжилгээ хэвийн, хавдрын маркер бүр 0.1 болсон. Эмч 1-10 байдаг, таны хавдрын маркер зүгээр, эрүүл гарсан гэж хэлсэн.

 

-Гэнэт хүндээр өвчилснөө сонсоод сэтгэл зүйн ямар ямар асуудалтай тулгарсан бэ?

 

-Урьд нь өөрөө өөрийгөө мэдэхгүй, амьдралын төлөө зүтгэж явсаар 2022 онд айхтар өвчин тусаад, хагалгаанд орж, сар гаруйн дараа шинжилгээний хариу ирдэг юм билээ. Хорт хавдар хоёрдугаар шатандаа байна гэсэн онош сонсоод, юу билээ, яагаад ингэчихэв гэж өөрөө өөрийгөө дүгнэж бодсон. Ер нь өөрийгөө хайрлаагүй явсан юм билээ. Сүүлийн хэдэн жил ажлын стресс, янз бүрийн шалтгаанаас болоод маш их уур бухимдалтай, хавь ойрынхоо хүмүүст маш их гомддог. Гэнэтийн үхэл, хагацал ойр ойрхон тохиолдсон. Тэр болгонд өөрийгөө зэмлэдэг, өөрийгөө л бүх юманд буруутгаж, хажуу дахь хүмүүсийнхээ дандаа сөрөг зүйлүүдийг нь хардаг болсон байсан.

 

-Тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн давсан талаараа ярихгүй юу?

 

-Эдгэрлийн сургалтад хамрагдаж эхэлснээс хойш өөрийгөө хайрлаж, эрүүл энх  байж үр хүүхдэдээ тус болох юм байна. Тэгэхгүй бол өвчин тусаад, ингээд “явчихвал” хүүхдүүд минь хэцүүдэх юм байна гэж бодсон. Өөрийгөө хайрлаагүй явснаа тэр үед мэдэрч ухаарч, одоо өөрийгөө хайрлаж, эрүүл мэнд талаасаа, сэтгэл санааны хувьд уур уцааргүй, гэр орон, ах дүү, хамаатан садантайгаа эвтэй сайхан харьцдаг болсон. Маш их гомдол, харуусал, харамслаас болж өвдсөн юм байна гэж би бодсон. Одоо тэр бүгдээс бага багаар салж, гомдол тунирхлаа бясалгал, заслаар, сэтгэлээрээ эмчилж, эрүүлжиж гоё болж байна. “Сэтгэлийн шид” хөтөлбөрт хамрагдсанаас хойш маш гоё үр дүнгүүд гарч байна.

 

-Жишээлбэл?

 

-Би Хөвсгөлд хоёр, гурван удаа эмнэлэг рүү шинжилгээ өгөхөөр явсан. Манай аймагт машин тавих газар тэр бүр олддоггүй. Тэгээд Жаргаа багшийн “Бодлоо түрүүлээд боддог” гэж хэлснийг санаад, уруудаж явахдаа “Надад зогсооол бий, надад зогсоол олдоно. Би уруудаад, эргээд өгсөөд ирэхэд надад зогсоол гарчихна” гэж бодоод очтол яг нэг машин ухраад, би машинаа тавих зогсоолтой болсон. Сая арван сард хоёр, гурван удаа ингэж туршиж үзсэн шүү. Бодол ямар үр тарина тэрийгээ хураана гэж багшийн хэлдгээр сайн сайхныг бодоод, оюун тархиндаа ургуулж чадвал бодол биелдэг гэх юм уу, ид шид гэх юм уу тийм туршилтыг их хийлээ. Есөн сард шинжилгээ өгөхөөсөө өмнө “Сайхан эдгэрлийн мэдээ авна” гээд, хоёр, гурван өдөр бясалгалаа хийсэн. Эмч үзсэнийхээ дараа над руу харж инээгээд “Эрүүл болсон байна гэж хэлж байна” гэж бодсон. Шинжилгээний хариугаа аваад гарахдаа эмчээс “Одоо миний элэг бүр гоё болчихсон уу” гэж асуусан. Эмч “Тийм ээ, таны элэг бүр цоо эрүүл болсон байна” гээд, над руу хараад инээсэн. Тэгээд бясалгаж байсан минь яг биелэлээ олсон. Үнэхээр хүний дотоод сэтгэл гэдэг агуу шүү.

 

-Танд баярлалаа.

Л.ЧИМЭГ

 

Холбоотой мэдээлэл:

 

https://www.facebook.com/jargaabagsh?mibextid=LQQJ4d

https://www.facebook.com/jargaabagshttps://youtube.com/@jargaabagsh?si=Y2IDJv2HGOYLpziP

 https://www.instagram.com/jargaabagsh?igsh=N2Nwd2x5eTNyMmpp

 

Холбогдох утас: 80705056

Shuud.mn
Сонин хачин
Vero Ruben:
HOW CAN I RECOVER LOST BITCOIN? HIRE A HACKER TO RECOVER STOLEN BITCOIN USDT // VISIT GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my stolen crypto worth ($745,000) through their hacking skills. I’ve always valued trust and reliability. Unfortunately, that trust was shattered when I fell victim to a cryptocurrency scam who ultimately disappeared, leaving me devastated and feeling hopeless. After investing in a platform that promised high returns and easy access to funds, I found myself unable to withdraw my money for months. I have heard a lot of testimonies about this hacker called GEO COORDINATES RECOVERY HACKER and I wondered if they could actually help. However, after some thought, I decided to give them a chance. It turned out to be one of the best decisions I’ve made. From the very beginning, the team at Cyber Constable Intelligence was incredibly professional and understanding. They listened attentively to my situation. I’m so glad I came across them early, they retrieved approximately 99% of the total amount I lost, i thought I would never get my money back from those fake online investments. I strongly recommend reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER. Their expertise in recovering lost or stolen cryptocurrency can provide the support you need in navigating these challenging situations. You don’t have to endure this struggle alone; there is available help that is GEO COORDINATES RECOVERY HACKER. Reach out to them, contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-11-13
Vero Ruben:
HOW CAN I RECOVER LOST BITCOIN? HIRE A HACKER TO RECOVER STOLEN BITCOIN USDT // VISIT GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my stolen crypto worth ($745,000) through their hacking skills. I’ve always valued trust and reliability. Unfortunately, that trust was shattered when I fell victim to a cryptocurrency scam who ultimately disappeared, leaving me devastated and feeling hopeless. After investing in a platform that promised high returns and easy access to funds, I found myself unable to withdraw my money for months. I have heard a lot of testimonies about this hacker called GEO COORDINATES RECOVERY HACKER and I wondered if they could actually help. However, after some thought, I decided to give them a chance. It turned out to be one of the best decisions I’ve made. From the very beginning, the team at Cyber Constable Intelligence was incredibly professional and understanding. They listened attentively to my situation. I’m so glad I came across them early, they retrieved approximately 99% of the total amount I lost, i thought I would never get my money back from those fake online investments. I strongly recommend reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER. Their expertise in recovering lost or stolen cryptocurrency can provide the support you need in navigating these challenging situations. You don’t have to endure this struggle alone; there is available help that is GEO COORDINATES RECOVERY HACKER. Reach out to them, contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-11-13
Mary Robinson:
Good day to everyone reading my post, i'm here to appreciate a legitimate spell caster call Dr Kachi who can help you winning the lottery draw, i have never win a biggest amount in lottery unite the day i saw good reviews about DR Kachi how he has helped a lot of people in different ways both financially/martially and i have been playing Mega Million for 8years now, but things suddenly change the moment i contacted Dr Kachi and explained everything to me about the spell and I accepted. I followed his instructions and played the Mega Million with the numbers he gave me, now i am a proud lottery winner with the help of Dr Kachi spell, i win $640 Million Dollars in Mega Millions Ticket, i am making this known to everyone out there who have been trying all day to win the lottery jackpot, believe me this is the only way to win the lottery, this is the real secret we all have been searching for. I want to thank Dr Kachi for his endless help and his from the United States. you can contact via email drkachispellcast@gmail.com or through Text and Call Number: +1 (209) 893-8075 his website: https://drkachispellcaster.wixsite.com/my-site
2024-11-12
Adriane Morales:
I understand the frustration of losing cryptocurrency. Lose it to individuals you have given your time, trust, and personal information to. It's certainly a tough situation to be in. I have lost hundreds of thousands of USD and fear what these impostors would do with my details. It was months of fear and trauma for me before coming in contact with CyberGenie HackPro. Their success rate is impressive, and they have helped numerous individuals and businesses retrieve their funds via various means lost to scammers running from BEC Fraud and pig butchering fraud. Remember, it's essential to choose a legitimate company with a proven track record and positive reviews, CyberGenie HackPro is the DEAL. If you want full internet protection, find CyberGenie HackPro: -Telegram-CyberGenieHackPro- -W/A +1.2.5.2.2.7.1.8.9.0.0
2024-11-09
Tsendjaw Lhamsuren:
Сайн багшийн шавь та нар сайхан сэтгэлт багшийн гавьяа их гарчээ та нартаа болон багшдаа эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
2024-11-09
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-11-09
Kenneth Zube:
TRUSTED CRYPTO RECOVERY EXPERT GEO COORDINATES RECOVERY HACKER HELP YOU REGAIN ACCESS TO YOUR SCAMMED CRYPTO /USDT Meet the hackers who can help get your crypto life savings back. A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £980,000 to a fraudulent cryptocurrency investment broker I discovered on Facebook. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. When I found myself in a desperate situation after losing £980,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as GEO COORDINATES RECOVERY HACKER. One of the best decisions I ever made was reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER to help me resolve my issue. But thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I recovered a significant portion of my losses. Their expert team worked tirelessly to trace and retrieve my funds, keeping me updated every step of the way. I highly recommend GEO COORDINATES RECOVERY HACKER to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. Their professionalism, expertise, and dedication are unmatched. I am forever grateful for their help in recovering my funds. Contact them via the following handles. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-11-08
Dana crandel:
SYNACK TECH IS FAST AND EFFECIENT You really need to be careful of the risk involved in the world of cryptocurrency and investments. I was naive enough to believe I could make huge returns from my cryptocurrency investments without doing proper research about it. I lost $543,000 worth of USDT and BTC in a failed cryptocurrency investment scheme. Luckily for me, I was able to reach out to a reputable cryptocurrency recovery company that goes by the name Synack Tech and was able to successfully recover all the money I had invested into the scheme. {{{s y n a c k h a c k @ t e c h | - | c e n t e r | d o t | c o m }}} I’m forever grateful to the services of Synack Tech and this message is a recommendation to everyone who intends to recover lost digital assets of any kind. Not only are they fast but also reliable and they update you on the progress accordingly.
2024-11-08