Такси № 41
2013-12-11

Манайхаан, шинэ жил ойртоод хүүхнүүд палааж туфел, эрчүүд баяраар цацах төсөв мөнгөө бодоод эхэлчихсэн байна. Энэ талаар бусад тэмдэглэл хүрч байна. Цаг зав гарган уншаарай, таалал орштугай.

 6

  1. Нөхрөөсөө салаад нөхөрт гарах гээд

 5

Их сургуулийн урдаас суусан хүүхэн ахимаг насны эр хоёр хэсэг дуугүй явснаа хууль шүүхийн талаар яриад эхэллээ.

7

З/залуу/ -Хуульчдын холбоо чинь одоо ажлаа хийгээд эхэлсэн байна лээ. Одоо тэгээд өнөө хуульчид өмгөөлөгчдөө лицензжүүлэх гэж байгаа юм гэсэн. Одоо тэгээд хэрэг төвөг хэл аманд орж байсан нөхдүүд бас байгаа ш тээ, энэ олон дотор чинь.

Х/хүүхэн/ - Сайн шалгах нь тэ.

З -Өө тийн далимдуулаад хавтгайдаа орчихсон улс бас байгаа л даа тэд нарыг шалгаад шүүгээд шийдэх юм шиг билээ.

Х -Тэр нь дээр дээ, манайд байгаа нэг өмгөөлөгч байгаа биз. Тэр чинь лав дээрээс орж ирсэн гэсэн. Би ерөөсөө таардаггүй юм.

З -Яацарсийн чи бас хажиг хог шүү. Чи чинь эмнэлэгт хэвтсэн гэл үү, хаана гэлээ.

Хүүхэн нүд нь гялалзаж ирснээ “аан мэдсэн юм уу... цаашаа хараа хүн ичээгээд... за за халдвартад хэвтсэн дээ"

З -Үгүй яахав дээ, өвчин л юм чинь.

Х -Харин тийн тэнд хэвтүүлдэг юм билээ. Цагаан хоолтон болохоор тэнд би "од” болсон шүү дээ.

З -Нөгөө хэн хоол зөөгөөд л байв уу?

Х -Өө, Наяатай таарч тохирохгүй болсон. Бараг уулзсангүй, Америк явна гэж байх шиг байна лээ... Одоо яахав таарч тохирохгүй хойно гээд л уулзахаа  байсан. Би тэгээд хэлсэн ш тээ. Миний асуудал яахав, чинийх заавал тийм байх ёсгүй  ш тээ гэж. Намайг одоо гэр бүлээс нь салгачихлаа гээд өөрөө бас заавал эхнэрээсээ бас сална гэж, тийм утгагүй байж болохгүй ш тээ. Минийх бол өөрөөр тавигдаж байсан асуудал, шууд бид хоёрын харьцаанаас ч болсон юм бий л дээ. Тэгэхээр дэмий юм битгий хийгээрэй л гэсэн...

Сүрхий цовоо хууль ажил төрөл ярьж явсан хүүхэн энэ ярианаасаа болж хоолой нь цахиртан сэтгэл нь их тавгүй болж байгаа болоод ирэв. Хамт яваа нь ахимаг эр ч таг дуугай л байна.

Хүүхэн “За за би ч буулаа, энд нэг сууж ганц тамхи татчихаад орно оо” гээд шууд буучихлаа. Өрөвдөх шиг. Нэг ханиасаа салаад нэг нөхөртэй суух гэтэл тэр нь бас эхнэртэй эр байсан бололтой. Тэгээд ер нь больё гээд ганцаараа л үлдэж таарч байгаа бололтой. Адармаатай хорвоо шүү...

 6

2. Сүхбат аварга эргэж ирнэ

6

Шөнийн захаас хутганы цуглуулга олж аваад цаашаа явна гэж намайг айлгасан залуу тун яриа нөхөр байлаа. Хувиараа шал шахах энэ тэр ажил хийж мөнгө олдог гэнэ. Хутганы тухайд бол нэг хөрш ах нь замаараа хутга аваад ир гэж захисан, хуучин бүх хутгаа хаячихсан гэртээ шинэчлэл хийж байгаа гэнэ. Бид хоёр байшин сав, бөглөө түгжрээ зүсэн зүйлийн юм ярьсааар, Монголчууд ер нь сүрхий хахууль, авилга өгдөг болсон тухай яриан дээр тулж ирлээ. Энэ асуудал спортод бөхчүүдэд ёстой аймаар болсон талаар манай залуу шүүмжлэлтэй зүйл ярилаа.

З/залуу/ -Манайхан ер нь мөнгө байхад бүгдийг найруулах гэнэ тээ. Сүхбат аваргыг чинь тэгж залхаагаад дургүйг нь хүргэчихсэн гэсэн. Аваргаа унаад өгчих, би тийм ийм юм өгье, төгрөг мөнгө барья, ачийг тань мартахгүй, тэр энэ аварга явуулсан юм гээд, аварга өөрөө зурагтаар тэгж ярьж байсан. Хэцүү гэсэн тэр энэ аварга, арслан явуулсан юм, нутгийнх нь бөх байна гээд л, тэгээд аварга чинь бүүр залхаад жигшээд явцан юм билээ. Явахдаа бас “би монгол бөхөд энэ мөнгө өгдөг цол наймаалдаг юм байхгүй болсон цагт барилдана” гээд... хуйхтай эр шүү. Сайхан барилдана шүү тэ. Би ч гэсэн аваргын зөв л гэж бодоод байгаан, шударга л байвал гоё, бөх бол бүр гоё байх ёстой ш тээ.

6

3. Ахыг “амьтан” болголоо

 6

Хоёр залуу, залуу ч гэж суусан хойно нь харсан 20 дөнгөж гарсан хүүхдүүд. Нэг хүүхэнтэй суулаа. Ойрхон модны хоёр явья ах гэж охин найрсаг хүссэн тул бөглөөнөөс халширч байв ч авчихлаа.

Эмэгтэй нь урд сууж эрчүүд нь ард суулаа. Нэг газар сууж байгаад гарч ирсэн бололтой. Тэгэхдээ зүгээр ч гарч ирээгүй нэг нөхөртэй нэлээн сүрхий муудалцаж гарч ирсэн бололтой. Хөдлөөд л жоохон мөнгөтэй мангар бацаан гээд л Цэнгэлээ гэх нөхрийг муулж өглөө дөө.

Арын нэг хүү нэлээн халмаг юм.

З/залуу/ -Надад энд  анхнааасаа таалагдаагүй, хошного царайлаад.

Э/эмэгтэй/ -Нэг л өлбөндүү байгаа биз /өлөн гэж байгаа юм болов уу даа, би орчуулж мэдэхгүй үг байлаа/.

Н/найз/ -Угаасаа л горгор ш тээ.

З - 100 цаас юу юм, баас. Эд нар өнөөдөр л ийм мөнгө атгаж үзэж байгаа юм байна л даа.

Э -За за манай багийнхан чимээгүй байгаарай би охинтойгоо яриадхая. Охинтойгоо ч гэж дээ, аав  руугаа яриадхая ... Яаж байна аав. Аан одоо бид нар ажлаа бараг дуусч байна. Та Ганаа руу ярь даа, тэнэгтээд уур хүргээд ...тийм үү. Ирээгүй байгаа юм уу зо зо, өдөр ээж мээжийг янз бүрээр хэлээд байхаар нь уурлачихсан юм.

З -Гурвуулаа жоохон дуулаад л тарна за.

Э -Ах одоо модны хоёр болцон юм биш үү, баруун тийшээ эргээч ээ.

Н -Үгүй ээ, зүүн.

З -Хөөе болоогүй байна, миний үгээр яваарай, хөөе .. энэ одоо найз байна уу, банди байна уу жолоочоо сонсч байна уу чи.

Э -Чи болиоч ээ хамаагүй ах хүн байхад.

З -Аая, толиндоо муухай харчихна, аан би их айж байна шүү чамаас.

Н -Ахаа битгий тоогоорой энэ согтохоороо ингээд солиороод байдаг юм.

Х -За за, дүү нар ойрхон газар аятайхан яваад буучих.

З -Энэ одоо сэг унасан гарууд том болжээ, за наагуураа Вайт Хауз руугаа баруун эргээрээ за, энэ одоо ах юмуу анд юмуу, толь молиндоо хараад. Хөөе зогс.

Х -Би мэдээлэл муутай хүн биш шүү, та ингэж үйлчлэхгүй шүү.

Э -Чи мэргэжлийн өвчинтэй болжээ.

З -Дүү нь бас мэднэ шүү хүний санааг, толиндоо захалж хараад л.

Согтуу дүүгийн дарамт хэрээс хэтрэх маягтай болж ирсэн тул би зам чөлөөлж зогсох хэрэгтэй боллоо. Нөгөө согтуу банди маань нөгөө хоёроо буу гэж буулгаад ганцаараа хойд суудал дээр үлдээд авлаа.

Х -За дүү, яасан гар загатнасан уу, жоохон баатарламаар болоод болохгүй байна уу?

Залуу хүү дуугаа намсган маш чухал зүйл хэлэх гэж байгаа маягтай бөхийлөө. Би ч үгэнд дуртай хүн яахав чих, шанаа хоёроо тавиад л өглөө. Гэтэл өнөөдөх баатар маань “та зүгээр л явчих, хоёулаа энэ машиныг цуст дэвжээ болгоод яахав за” гэлээ.

Х -За за айсан одоо миний дүү буучих даа.

З -... Яах билээ би, за за гээд буулаа. Өнөө хоёр нь машины хойд талд хүлээж, зогсож байснаа буугаад ирэхээр нь яав гээд сэтгэл доглон асууж байгаа сонсогдлоо. Харин манай баатар “ах уйлчих гээд уучлал гуйгаад, ккк толгойг нь нэг илээд орхичихлоо“  гэж авдаг байна ш тээ. Хор шар хөдөлж хар хорын үг аман дээр гарсан ч  биеэ барьж замаа хөөлөө.

6

4. Хүнд битгий хэлээрэй

 6

Хурд хорооллын зам дээр нэг хүүхэн гараа дээр дээр өргөн зогсож байлаа. Эрээн мяраан ноосон өмд цамцаар гоёсон хүүхэн “Хөөш чи завтай явж байна уу. Би нэг цагдаа авч явж юм хөөцөлдөх гээд яараад” гэсээр суув. Сүрхий хөдөлгөөнтэй байрын хүүхэн байлаа.

З/зорчигч/ -Цонхоо жоохон нээчих үү, би нөгөө хөдөө явдаг хувцсаа өмчихөөд халууцаад байна ш тээ.

Х -Чи юу хийх үү?

З -Наймаа арилжаа л, өчигдөр жолооны үнэмлэхээ хураалгаад аа, бөөн асуудалтай болчихоод.

Х -Архи дарс уугаагүй эрүүл байсан юм байгаа биз дээ?

З -Эрүүл ээ, дүрэм зөрчөөд хориотой тэмдэгээр орсон гэнэ. Тэр тэмдгийг нь харсан ч үгүй явж байсан чинь харин өөдөөс цагдаа ах чинь инээгээд л  гараад ирдэг, тэгээд зогсоогоод.

Х -Тэгээд үнэмлэх хураахаас өөр арга хэмжээ байхгүй байсан юм уу, торгох ч юм уу?

З - Гуйгаад, гуйгаад барсангүй. Ядахдаа бас нэг хулхины үнэмлэхтэй явж байсан юм. Хөөш чи одоо цагдаа суухаар дуугүй л байгаарай. Би чамайг манай танил гээд хэлчихье, такси гээд яахийн тэгэх үү, тэгээд цаашаа Баянзүрх орохын.

Х -За за би дуугүй л явья.

З -Ажлаа бүтээж цагдааг буулгаж өгчихөөд тооцоогоо хийгээд.... утас нь дуугарлаа.

...байна уу за юу гэж байна, тийн ...ий хүүдий харин тийн, хахаха за ... ий хүүдий.  Харин тийм ээ мэдсээн, одоо тэгээд чиний хэлснээр л хийе. Би хөдөө явах гээд мөнгө нь хүрдэггүй гэхдээ найзаасаа авахаар болцон ... аан тэгж болно ш тээ, аан хахаха ... ий хүүдий гэж ...нэлээн удаан инээлээ. Яг кино жүжгэн дээр гардаг шиг уянгалуулан нэлээн сайхан инээсний эцэст “за хүрээд ир гэсэн очиж явна, за за” гэсээр утсаа тасаллаа. Тэгснээ над руу харж “том хэрэг гэж байна шүү, миний тэр хуурамч үнэмлэх энэ тэр чинь” гэснээ над руу маш хариуцлагатай бас нэлээн түгшүүртэй харж "би чинь одоо хамаагүй хүний хажууд ярьчихаагүй биз дээ" гэлээ.

Х -Өө надад ямар хамаа байхав, би ямар цагдаа биш.

З -Аан за яамай, балайр цагдаа тэгээд тэнд нь яриад өгчихгүй, машин гаргахгүй ажил амьдрал зогсоод байна ш тээ. Чи цагдаагийн хажууд юу ч ярихгүй таньдаг хүн шиг л байгаарай хө, тэр нь дээр ...

Зорьсон газар очтол хүүхэн би ирлээ гэж утсаар ярьсаар буулаа. Төдөлгүй эргэж ирээд машинаа явуулчих гэнээ гээд мөнгө сарвайж өгөнгөө “яанаа гайгүй байгаа, хүүдий гэж” гээд нэг тийш харснаа “за за та явчих баяртай” гээд бондого бондого гүйж одлоо.

Цаана нь өөр нэг хүн өөр машинтай хүлээж байсан бололтой. Нэг цагаахан бүсгүйг сайн айлгаж байгаад хэдэн төгрөг авах комби явагдах гэж байх шиг санагдав.

 6

5.Ёолкны мөнгөө халтуураар олно

6

Шинэ жилийг нэг их бусадтай өрсөлдөж тансаг хийх сонирхол чадал алга даа ах минь гэж нэг залуу хүүрнэлээ.

З/залуу/ -Гэр бүлээрээ нэг бялуу, шампанскаа тавиад л тэгсгээд “Эби” үгээ хэлнэ биз, тэгээд л он гарчихна даа. Яг ард нь цагаан сар байна. Шинэ жилээр хэмнэлт гаргана шүү гээд л эхнэр мөнгөө тас атгаад байна даа. Би ч ёолкоо цалингаасаа гадуур орлогоороо л аргалах болчихоод орой халтуур хийж явна.

Х -Ямар халтуур вэ?

З -Аан цахилгааны монтаж хийдгийн. Энд нэг 3 айлд тог утсыг нь шинэчилж цахилгааны монтаж татаж өгөөд.

Х -Тэгээд хөөрхөн мөнгө авах уу?

З -Яахав 50 цаастай буулаа. Гэхдээ ёолконд ороход бол хаана ч үгүй ш тээ. Маргааш нэг ажил гарчихвал,  за зогсоорой, эхнэр хүүхэд энэ зогсч байнаа.

Хүүхдээ хөтөлсөн эмэгтэй “Чи чинь яасан удав аа, хаагуур явсийн” гэсээр нэлээн өндөр дуутай л угтаж байна. Манай эр ч “замаараа Баагийгийнд утас татаж өгөөд таарлаа ш тээ” гэж гүрийж орлогоо нуун дарагдуулж байгаа л дуулдана.

 6

6.Товч тайлангуут ПҮС гээд л

 6

Хоёр хүүхэн суугаад шинэ жилийн палажны тухай яриа дэлгэлээ.

Х/хүүхэн/ -Гэхдээ шинэ жилийн гээд байгаа палажнууд нь 200 мянга гээд байгаа үнэндээ хүрэхээр гоё бол ерөөсөө байхгүй байнаа. Зүгээр л нэг байдаг навсайсан юмнууд.

Н/найз/ -Төвөөр тэр том дэлггүүрүүдэд 200 мянгаар тасархай палаж байна гэсэн.

Х -Тэгээд бид хоёр эртээд 200 мянга гэсэн палажнуудыг өмсөж үзээд яваад байсан хоёулаа тэгээд сүүлдээ больсон ... Март орж үзнэ гээд байна лээ. Туранхай хүмүүс ч гоё  юм байна лээ.

Н -Би одоо мэдэхгүй, бодоод л байна. Цөөхөн цаг болохын хооронд тэр үнэтэй палажаар ч яахав гээд л... ккк тэгээд би чинь харахад туранхай юм шиг яг өмд дараад л явах мөртлөө товчоо тайлангуут ПҮС гээд л өөх гарч ирнэ ш тээ .... хахаха,... найз хүүхэн хоёул пир хийтэл инээлдэв.

... нээрээ ПҮС гээд л харвин гараад ирнэ шүү дээ.

Н -Үгүй ээ, чи надад орох юм олдохгүй байхад, өмсөөд л үзнэ энэ тэрүүгээр язайгаад л амьтны палаж ураад хаячих вий дээ гээд л бушуухан тайлж байгаа юм чинь ккк, чихэж өмсөх гэж байж урагдаж гай болох бий дээ гээд ккк нээрээ

Х -Манай өнөө бэрийн найз гээд юм зараад байдаг ажил дээр ирээд санаж байна уу. Цаадахад чинь гурван палаж байгаа, 130 мянгад өгчихнө гэсэн юм билээ, нэг "S" размер байгаа гэсэн.

За хоёулаа энд буух уу, арын Номингоор орчихоод явья ...

Нэг дор ажилладаг бололтой хоёр найз хүүхэн ийнхүү шинэ жилийн баярын палаж сонгох хийгээд чихэж өмсөх явцад гарч болох эрсдлийн талаар санууштай зүйл ярьсаар буулаа.

 6

7.Азтай учралаа гэж

 6

Таван шараас суусан эгч яриа нэгэн байв. “Чиний машин Газ уу” гэж яриа эхлүүлсэн тун нухацтай харцтай эмэгтэй нэг л жирийн зорчигч биш шиг санагдаад явчихлаа.

Х -Өө тийн ГАЗ.

Э/эгч/ -Аан болж дээ эко хэрэглээтэй юм байна.

Х -Тийн дээр нэг газ тасрахад бас л сандарсан шүү, тэрнээс биш утаа тортоггүй сайхан л байна.

Э -Аан тэр ч аргагүй бүгд л нөөц дуусаад тэгсэн байх.

Х -Та яасан сайн мэдэж байна аа. Газын мэргэжилтэн үү?

Э -Арай биш ээ. Гэхдээ би чамд газын талаар сонирхолтой зүйл бол ярьж өгч чадна шүү. ...

Х -Миний газын мэдлэг машиныхаа газны хэмжээнд л байгаа даа.

Э -Утаагаа яах вэ л гэнэ. Хамгийн ойрхон байгаа ганц боломж бол Газын хэрэглээг л дэмжих шүү дээ. 14 жилийн өмнө газ хэрэглэж мэддэг хүн бараг алга байлаа. Одоо бол жилээс жилд 30-40 хувиар хэрэглэгчид нь нэмэгдэж байна шүү дээ.

Ер нь монголчууд чинь газыг хэзээ түлхүү хэрэглэж ирсэн бэ гэхээр нэг нэгнээсээ харж мэдээд хэрэглэж ирсэн байхгүй юу. Хэн ч сурталчилж сүйд болоогүй. Яг амьдрал дээр болсон хөгжилтэй юм ярих уу.

Х -Амьдрал дээр байгаа жирийн юм чинь л наалдацтай байгаа юм даа.

Э -Хүй долоон худагт наадам арга хэмжээ болдог доо. Тэнд чинь нэг баахан гэр гуанз гараад хуушуур хийж зардаг. Тэнд нэг эмэгтэй их хөгжилтэй. Нэлээн биерхүү нэлээн адгуу тэгээд нэг байдаг даа, хөдөөнөөс үе үе гарч ирж хуушуур хийж мөнгө хийдэг нэг тийм.

Х -Аан за, төсөөлөгдөж байна.

Э -Тэр хүүхэн “Хөөш нөгөө миний дүү нар нөгөө газ зардаг хүмүүс нь хаана байна. Хурдан тэр газ плиткаа өгөөдөх” гээд л шавдуулаад. Яасан гэсэн чинь хажууд нь хуушуур хийж байгаа хүмүүс нь шажигнасан шаргал сайхан хуушуур хийгээд л шожигнотол зараад байдаг, нөгөө эгч маань байдаггүй яаж ч хичээсэн нэг цүлдийсэн хөх хуушуур гараад хүмүүс хүлээхгүй нөгөө гэр лүү явчихаад байдаг. Мах нь муудчих гээд байдаг. Тэгээд ерөөсөө бүтэхгүй нь тэр газыг нь хэрэглэе гээд хот руу давхисан байгаа байхгүй юу. Энэ нь шиг бие биеэсээ давуу байдлыг мэдээд авдаг, хэрэглэдэг болоод л байгаа юм. Одоо ч гэсэн манай Монголын газын хэрэглээ сард 30 хувиар нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл энэ хэрэглээ чинь их үр ашигтай хэмнэлттэй.

Х -Тийм байх тээ, хоол унд хурдан болдог бас амттай гээд байдаг тэ.

Э -За одоо эмнэлэг гээд том том нийтийн хоолныхон яаж байна. Өглөө эрт манаач нь нөгөө ширэмтэй плиткануудаа залгаад халаадаг. Тэгээд хоёр гурван цагийн дараа нөгөөх нь халж байгаа ш тээ. Хэчнээн тог цахилгааны мөнгө хий урсч байна тээ. Гэтэл газ бол шууд пад асаалаа, шууд буцлана биз дээ.

Х -Өглөө яарч байхад бол урамтай юм билээ.

Э -Тийн маш хурдан. Тийм болохоор газын плитка дээр цай хоол юм тавьсан бол орхиж холдох хэрэггүй л дээ. Ойр зуур ширээгээ засаад аягаа тавьж байхад л буцалчихна биз дээ. Цагаан сараар ч гэсэн хүмүүс плитка дээрээ буузаа тавиад л тойроод л, эргэлдээд л, үнэрлээд л кк бөөн асуудал биз дээ. Бууз чинь одоо плитка дээр 20-25 минут билүү тавьдаг тэ, гал дээр бол 15-20 тэ. Газ дээр бол 12-15 минут л тавина. Наагуураа бид нар “за тавхан минут, аравхан минут” л гээд байгаа, цаагуураа бүх л амьдралдаа авч үзэж тооцвол ямар их цаг алдах уу тэ. Өдөрт хоол цай буцлахыг хүлээж үрдэг минутаа нэмбэл зарим хүний цаг 30-40 минутаар хэмнэгдэнэ шүү. Ямар их цагийг алдаж байна вэ. Чи одоо гэртээ нэг хоол плитка дээр тавьчихаад 30 минут хүлээхийн оронд газ хэрэглээд 10 минутын дотор болгож идчихээд нэг хоёр тойрч байвал ашигтай биз дээ.

Х -Заримдаа хориод минутад чинь 3000 төгрөг олчих ч юм байдаг шүү кк.

Э -Тийм л хурдан болохоор хүмүүс одоо газыг сонгоод байна ш тээ.

Тэгээд таны наад машин Газ байна. Газ 1240 төгрөг байхад бензин 1800 бил үү тэ, их зөрүү шүү. Утаагүй агаарын бохирдол үүсгэхгүй. Газ-аар машин илүү гүйлттэй, нагар үүсэхгүй болохоор мотор хөдөлгүүрт аригтай, эдэлгээ урттай гээд нүдэнд харагддаггүй хэмнэлт байна шүү дээ.

Х -Одоо ч гайгүй байна. Гэхдээ энэ газ өвөл царцах болов уу, хүмүүс өвөл асахгүй байх аа л гээд байх юм.

Э -Тийм байхгүй. Ерөөсөө л  пропан путан гэж байдаг... тэр хоёрын найрлагаа зөв хийх л асуудал. Хүйтний темпаратур нэмэгдэхэд Путанаа төдөн хувь нэмнэ гэдэг ч юм уу. Энийгээ зөв хийж байхад царцана, машин асахгүй байна гэсэн ойлгот байхгүй. Анх зарим газ зардаг газрууд хамаагүй стандартгүй буруу найруулж байснаас газ нь царцаж хүмүүст буруу ойлгот өгсөн л дөө.

Х -Ингэхэд та Газын талын хүн юм байна тэ. Арай Дашваанжилын хүн биш биз.

Э -ккк , яг тийм, эгч нь дэд захирал нь байна....

Ингээд би гэж хүн уулзаж холбоо тогтоох гэж бодож явсан хүнтэйгээ нам таардаг даа. Би ч цайрч менежертэй нь хуйвалдах шахуу болж нэг удаа Н.Удвал сайдтай явахдаа Газ авч байснаа хэллээ. Тэгээд гар бариад бугуй барина гэдэг болж таксиныхаа онцлог хийгээд өөрийн зорилго санаагаа хэлж газ өгч дэмжлэг үзүүлэхийг аман байдлаар хүсээд авлаа.

Таван одтой өдөр, хийморь заасан өдөр байсан бололтой, өнөөх Сараа захирал "чи маргааш өглөө ирээд уулзаарай, би судлая дэмжинээ" гэлээ. Юм нэг бүтэхээ болохоор дороо юм билээ. Би чинь уг нь ядаж Газ-аа хөнгөлөлттэй шийдчих гээд Горгаз, Юни Газ гээд олон газрын менежерүүдийн хаалгаа үүдээр эргэлдсэн хүн шүү дээ. Нэг л болж өгөхгүй шийдвэр гаргах дарга нар нь таарч уулзаж чадахгүй яваад байсан. Гэтэл нэг зөв таксидаад шууд аман зөвшөөрөл авсан даа. Маргааш нь Таван шард очиж өнөөх Путан, Пропаныг яг зөв найруулсан, ямар ч хүйтэнд үл царцах, чанар Газ гэдгийг нь шахуулж аваад хөдөлсөн дөө. Надад нэг удаа санаачлага гарган Газ өгсөн менежер бүсгүй тэнд намайг нэлээн гайхсан байртай харсан шүү. Аргагүй ш тээ, нэг өглөө ажилдаа ирсэн чинь нөгөө Хоовон чинь захирлынх нь өрөөнд кофе цай болчихсон тухалчихсан, хэзээний өөрийнх нь хүн шиг буу халж суугаа юм чинь. Сайн санааны үзүүрт тос гэж үнэн юм билээ. Одоогоос 10-аад хоногийн өмнө орой нэг зөв зорчигчоо авсан хүндээ би.

Дашваанжил газынхан газаар ивээн тэтгэснийхээ хариуд ганц л зүйлийг хүссэн юм. Манайх сайн чанартай тэднийх муу гэж сурталчлуулья гэхгүй ээ. Бид нар гурав, дөрөвхөн компани газын бага шиг зах зээл дээр ажиллаж байгаа, бие биеэ дэмжиж ажиллах ёстой. Газын ашиг тусыг хүмүүс ойлгож хэрэглэж сурч, бас аюулгүй ажиллагааг хангаж зөв хэрэглэж чаддаг болгоход хувь нэмрээ оруулж ажиллаарай л гэсэн юм. Олон хүн, өрх айл газ хэрэглэдэг болчихвол бидний бизнес ч урагшаа явна, бас агаарын бохирдол утаа багасахад том хувь нэмэр болно шүү дээ гэсэн санааг давтан давтан хэлсэн. Тийм болохоор ашигтай, хэмнэлттэй газыг хэрэглээрэй гэж л уншигчдаа уриалья даа.

Та нар минь газын хэрэглэгч болж зөвлөгөө авах бол 11-630270,  360271 гэсэн утас руу өдөр шөнө хэзээ ч хамаагүй залгаж болох юм билээ шүү.

За ингээд энэ удаагийн тэмдэглэл өндөрлөж байна. Баасанд ээлжит бичлэгээ хүргэнэ. Бас ням гаригт дутуугаа нөхөж өгөхөөр  нэг дугаараа буулгаж бэлдэж байгаа.

Үргэлжлэл бий...

 6

Амжилт манайхаан....

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
hbbbbbbiffsgy:
ene surtachilgaa blaa bolson yawdal bishdee dugaar bolgon dr dshv gj bgazdee
2014-01-18
lomega:
za yadagch baisan eveen tetgegchtei bolool avlaaa manai hoovon bolool yavchahlaa olson munguu buyanii uilsed zaraarai kkkkkk :d
2013-12-14
goe sanagdaj bna shuu:
манайх сайн чанартай тэднийх муу гэж сурталчлуулья гэхгүй ээ. бид нар гурав, дөрөвхөн компани газын бага шиг зах зээл дээр ажиллаж байгаа, бие биеэ дэмжиж ажиллах ёстой. газын ашиг тусыг хүмүүс ойлгож хэрэглэж сурч, бас аюулгүй ажиллагааг хангаж зөв хэрэглэж чаддаг болгоход хувь нэмрээ оруулж ажиллаарай л гэсэн юм. олон хүн, өрх айл газ хэрэглэдэг болчихвол бидний бизнес ч урагшаа явна, бас агаарын бохирдол утаа багасахад том хувь нэмэр болно шүү дээ гэсэн санааг давтан давтан хэлсэн. тийм болохоор ашигтай, хэмнэлттэй газыг хэрэглээрэй гэж л уншигчдаа уриалья даа.
2013-12-13
emegtei:
mash saihan .harin dandaa balair gej buruu bicheed bh yum.baliar shu dee
2013-12-12
comment:
comment: 1.номтойбаяр.ih hurliin darga baisan enebish guai chini ene garamjav guain ovort hevtej baigaad zurh n impact ogch haagdaj nas barsan sh dee. ene garamjav mongol ulsiin ih hurlini dargiig oron dotroo uhuuleed, deer n zaamriig samarch hayad odoo zasgiin gazriig samrah gej bodoj dee. ene avgai chini tsusan zamtai, har mortei avgai daa. oor hun oldooguil yum baihdaa. monpolimet kompania tomchuudiin ovort eeljilj orj hevtej baigaad bosguulj avsan avgai daa. hehehe......үргэлжлэлийг:http://bit.ly/xiuwbr
2013-12-12
unshigch7:
ene udaagiin dugaar bas l sonirholtoi bolje.ehnii huuhnii tuhai yria niitleg l uzegdel de.neg noloo buhii noen ( esbel nastai erdemten doktor)dagana zereg zindaa ahina amidral ni arai batalgaatai bolno.zarim neg ni 1 huuhedtei uldej gantsaardaj suuna.za tegeed dund suudliin ajil, az bval gants hoer oroo bair.zarim neg ni pd hamgaaluulj ogno..iimerhuu emegteichuud ih l bhiin.
2013-12-11
batаа:
газ-ын жаахан зах зээл ч биш байх аа.дашваанжилийн хоолны газ түгээдэг нөхдүүд биднээс өөр хэнээс авахын гэсэн байртай мангар пээдгэр л байдагшд.
2013-12-11
unshigch:
johon sonirholtoi helbereer bichsen bol goy bh bla
2013-12-11
unshigch:
johon sonirholtoi helbereer bichsen bol goy bh bla
2013-12-11
unshigch:
johon sonirholtoi helbereer bichsen bol goy bh bla
2013-12-11
unshigch:
johon sonirholtoi helbereer bichsen bol goy bh bla
2013-12-11
no-toi bolchixloo:
za 7. dugaartai uilchluulegch neg l bish bolood yavchixlaa....ulaan zaim reklam baina sh dee........
2013-12-11
howsgoloos:
hoowon hohdoo oroin mend hurgey tanii niitleliig bnga unshdag dajgui zuiluud bdag amjilt sogtuu holchuu humuus bitgii awch bgarai ok
2013-12-11
hulguu.:
bolj dee. hoowondoo amjilt hvsie. mun dashwaanjil. gaz iinhandaa bayarlalaa. amjilt
2013-12-11
ariuka:
п биш а сүхбат аварга гэдэг байхаа
2013-12-11
dimbo:
ene negl uur hvn bichchihsen bololtoidog shvv hoovon huh soligdoodl bnadaa
2013-12-11
нөхөөс:
кккк дутуу дугаарын нэхэлтэй байсан нэгийг нь лав авахаар боллоо сайн байна хоовоон цаана нь бас нэг бий шүү энэ удаад газ реклам хийгээд жинхэн бичлэг багадчихсан байна гар бариад бугуй гэгчээр ерөнхийдөө нэлээн час хийсэн юм л нэхэх гээд муу зан сурч байгаа бололтой ойлгоорой хө
2013-12-11
byambaa:
ter zahiral ch sanaandgui ch suugui bhaa sanaandgui bolgoh gej hicheesen bna tegehdee medegdeed bna. buruu yu bhav amidral yum chin chinii zuv khoovon... daraagiinhiig ni huleej baiya
2013-12-11
aya tungaa:
za bayarlalaa hoovoon yag tsagtaa yag udruu niitlelee oruulsand tvrvvni 7 honogiin 3 dahi udur harsaniig yana za amjilt jiriigeed baigaarai neetee shine jiliin palaj malaj odoo ch vne n hadaj baigaa bailgvi dee
2013-12-11
аааөөө:
чи нээрээ сэргэлэн эр юм аа. гэхдээ зөв сэргэлэн, амжилт хүсье
2013-12-11