Б.Бямбадаш: Нэг цогцосны донор 8-10 хүний амь авардаг
2013-10-24

Монголын бөөрний эмч нарын ээлжит сургалт семинар өнөөдөр болж байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү сургалт семинараар бөөрний эмгэгийн эмчилгээ, оношлогоонд гарч буй хөгжил дэвшил, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцдаг аж. Бөөрний өвчлөл залуужиж байгаагийн дээр нас баралтын гурав дахь шалтгаан болж, мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болсныг Улсын клиникийн төв эмнэлгийн Бөөр судлалын эрхлэгч, Монголын бөөрний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Б.Бямбадаш ярьж байна.

 6

-Эхлээд бөөрний өвчлөлийн талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу.  Бөөрний эмгэгийн тархац хэр байна?

-Бөөр, шээсний замын эмгэг сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа. Өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ залуужиж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. ЭМЯ-ны статистик судалгаанаас харахад сүүлийн гурван жилд нийт халдварын бус гаралтай өвчлөлийн эхний гуравт бөөрний эмгэг орсон. Уг нь таваас хойш байсан. Ид хөдөлмөрлөх буюу 18-40 насныхны дунд элбэг байгаа бөөрний түүтгэнцэрийн архаг үрэвсэл нэлээд нэмэгдэж байна. Үүнээс гадна монголчуудын дунд чихрийн шижин нэмэгдэж байна. 50, 60-аад оны үед сахарын өвчтэй хүн олоод ир гэхээр Монголоос олддоггүй байсан гэдэг. Гэтэл одоо таван хүн тутмын нэг нь сахартай болсон. Энэ нь бөөрний архаг дутагдал гэдэг хүндрэлд хүргэдэг. Бөөрний архаг дутагдалд орсон хүнд хоёр төрлийн эмчилгээ хийдэг. Нэг нь долоо хоногт дөрвөн цагаар гурван удаа аппаратанд байнга орно. Нөгөөдөх нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал. Одоо аппаратанд орж байгаа 180-аад хүн байна. Цаана нь орж чадахгүй байгаа 50, 60 хүн бий. Хүүхэд насандаа бөөрний үрэвслээр өвдөөд, 17, 18 хүрээд бөөрний дутагдалд орох тохиолдол их байна. Хүүхэд том хүн гэхгүйгээр анхаарах шаардлагатай онцгой асуудал болоод байна.

5

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд бөөрний өвчлөл нэмэгдэж байгаа тухай яригддаг. Үүний шалтгаан нь юу вэ? Төрөлхийн, олдмолын аль нь давамгайлж байна вэ?

-Бөөрний өвчинг үүсгэх олон шалтгаан байдаг. Хамгийн эхэнд хүүхдүүдийн дунд архаг идээт үрэвсэл их байгаатай холбоотой. Бөөр хамгаалах дэлхийн өдрөөр бид сургуулийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх  үзлэг хийсэн. Үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 60-70 хувь нь шүдний хорхой, хоолойны ангенитай байсан. Ийм хэлбэрээр биед байгаа идээт голомт биеийн эсэргүүцэл сулрангуут бөөр, зүрхийг үрэвслүүлж, хүндрэл өгч эхэлдэг. Үндсэн шалтгаан энэ болоод байгаа юм. Хоёрдугаарт, төрөл бүрийн хоол хүнс, ажлын нөхцөл, хэрэглээ, агаарын бохирдолтой холбоотойгоор төрөлхийн гаж хөгжилтэй, биеийн эсэргүүцэл сул дорой, амьдрах чадвар муутай хүүхдүүд төрж байгаа нь нөлөөлж байна. Гурав дахь нэг шалтгаан нь удамшлын гаралтай эмгэгүүд сүүлийн үед нэмэгдэж байна.

5

-Бөөрний дутагдал гэхээр хамгийн хүнд шат нь гэсэн үг үү?

-Бөөрний дутагдал хурц, архаг гэж хоёр янз байдаг. Цочмог буюу хурц дутагдал гэдэг нь эрүүл байсан бөөр гэнэтийн ямар нэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь алдагдахыг хэлдэг. Шалтгааныг нь олж, эмчилгээ хийсний дараа эрүүл болдог. Харин архаг дутагдал нь бөөрний ямар нэг өвчнөөр удаан хугацаагаар өвдөж, эмчилсэн ч түр эдгэж, дахин сэдэрсээр хатингаршиж, бөөрний үүрэг гүйцэтгэж чадахгүй шээсний хордлогод орохыг хэлдэг. Манайхан архаг гэхээр баруун уу, зүүн үү, хоёулаа юу гэж асуудаг. Нэг нь эрүүл, нөгөө нь өвдсөн бол тэр хүн бөөрний архаг дутагдалд орохгүй. Хүний нэг бөөр нөгөөдөхөө 100 хувь орлох хүчин чадалтай, дасан зохицох чадвартай эрхтэн. Харин хоёр бөөр хоёулаа үйл ажиллагаа нь муудаж, эцсийн шатандаа орсон бол тэр архаг дутагдал болно.

6

-Бөөрний оношлогоо, эмчилгээ хэр байгаа вэ. Бөөрний бүх төрлийн өвчлөлийн оношлогоо, эмчилгээг эх орондоо хийх боломжтой юу?

-Дэлхийн түвшинд хүрсэн, онцгой гэж хэлж чадахгүй. Гэхдээ бид бөөрний үрэвсэлт өвчнийг хөгжиж байгаа орны түвшинд хийж чадаж байгаа. Хамгийн түрүүнд авдаг шээсний шинжилгээнээс эхлээд бөөрний эд эсийн түвшинд оношлогоог хийдэг болсон. Бөөрний үрэвслээр өвдсөн хүн заавал гадагшаа явах шаардлагагүй. Харин аппарат, эм хэрэгслийн хангамж сайжирч, донорын хууль хэрэгжиж бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаа илүү олон хүнд хийгээд эхэлбэл бөөрний эмгэгээр хүн хүндрэх асуудал гарахгүй. Өнөөдөр хөрөнгө мөнгөний асуудлаас болж, аппарат тоног төхөөрөмж, зарим нэг үнэтэй эм бэлдмэлээ авч чадахгүй байна. Бүх зүйлээр хангагдчихвал Монголын эмч мэргэжилтнүүд аль ч оронд хийгддэг эмчилгээг хийх бүрэн бололцоотой болсон.

6

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийгээд цөөнгүй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хичнээн хүнд энэ хагалгааг хийв?

-2006 оноос Монголын эмч нарын баг бие дааж бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн. Тэрнээс хойш бид 75 дахь хагалгаагаа амжилттай хийлээ. Өнгөрсөн сард гэхэд гурван хүнд бөөр суулгалаа. Одоо тав, зургаан хүн хагалгаа хийлгэх гээд бэлтгэлийн шатандаа явж байна. Донор нь олдоод, эм бэлдмэлээр хангагдвал жилдээ 15-20 хүнд энэ хагалгааг хийх боломжтой.

6

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа гадаадад нэлээд өндөр үнэлэгддэг юм билээ. Харин манайх ямар үнэтэй байдаг вэ?

-Монголд хийгдэж байгаа бөөр шилжүүлэн суулгах хагалгааны үнэ дэлхийд байхгүй хамгийн хямд өртөг. Манайх 12 сая төгрөгөөр хийдэг. 2006 онд баталсан өртөг. 8 сая төгрөгийн нь төрийн сангаас гаргаж, дөрвөн саяыг өөрсдөөс нь авдаг. Энэ дөрвөн сая төгрөгт хагалгааны өмнөх бэлтгэл, хагалгааны дараах дархлаа дарангуйлах эм, эмчилгээ үйлчилгээ, хоол бүгд багтдаг. Хагалгаа хийсэн эмч тэндээс мөнгө авдаггүй. Цаашдаа энэ өртөг зардал нэмэгдэх байх. Хятадад 40-50, Солонгост 50-60, Хонгконгд 60-80, Германд 80-100, АНУ-д 100-аас дээш мянган ам.долларын өртөгтэй байдаг.

6

-Донорын тухай бас ярих хэрэгтэй байх. Хуучин хуулиар бол зөвхөн цусан төрлийг нь донор болгох заалттай байсан. Харин шинэ хуулийн заалт арай зөөлөрсөн харагдаж байсан. Донорын олдоц хэр байна вэ?

-Анхны донорын хууль нэлээд нарийн заалттай, зөвхөн цусан төрлийн ойр ахан дүүс гэж зааснаас өөр бусад хүн өгөх боломжгүй байсан. 20, 30 жил ханилсан эхнэр, нөхөр нь бөөрөө өгье гэтэл хууль нь болдоггүй тохиолдлууд гарсан. Харин 2000 оны хуулийн заалт өргөжсөн. Төрсөн ах дүү, хань ижил болон бусад сайн санаат хүмүүс хэмээн донор өргөн хүрээг хамрах болсон. Үүний хүчинд бидэнд донорын олдоц сайжирч байна. Донорыг хоёр эх үүсвэрээс авдаг. Нэг нь амьд донор, нөгөөдөх нь амьгүй буюу цогцосны донор. ДЭМБ болж өгвөл цогцосны донор ашиглахыг зөвлөдөг. Бид гурван тохиолдолд цогцосны донор авсан, амжилттай болсон. Хэдийгээр энэ чиглэл рүү хандах сонирхолтой байдаг ч манай ард түмнийг үүнийг сайн ойлгодоггүй. Нэг цогцосны донороос 8-10 хүний амь авардаг. Энэ бол том боломж, манайхан үүнийг ойлгох хэрэгтэй.

6

-Донор олдохгүйгээс хүлээгдэж байгаа өвчтнүүд хэр олон байдаг вэ?

-Гемодиализийн төвд 200-аад хүн аппаратанд ордог. Тэр хүмүүсийн цөөн хувь нь өөрсдөө сонирхолгүй, ар гэр нь боломжгүй эсвэл бусад эрхтний системийн өөрчлөлт зэрэг бөөр шилжүүлэн суулгах боломжгүй шалтгаантай байдаг. Ийм шалтгаантай хүмүүс ихээр бодоход 50 хувь нь. Гэтэл үлдсэн 50 хувь нь донор олдохгүй явж байгаа. Олон улсын судалгаагаар нэг сая хүний 200 орчим нь бөөрний архаг дутагдалтай байдаг. Монголын тоо үүнтэй ойролцоо гардаг.

 6

-Бөөрний өвчлөлөөс болсон нас барах тохиолдол хэр гардаг вэ?

-Арваад жилийн өмнө нас баралт нэлээд их байсан. Нэг жилд бөөрний дутагдлаар 10-20 хүн нас бардаг байв. Харин сүүлийн жилүүдэд бөөрний дутагдлаас болж нас барах тохиолдол харьцангуй багассан. Жилд хүндэрч ирсэн 1-2 хүн нас барсан байгаа.

6

-Бөөрний өвчлөл олон төрөл байна. Тэгвэл ямар үрэвсэл, өвчлөл нь аль насныханд илүү илэрдэг бол?

 -Бөөрний архаг үрэвсэлт өвчин гэхэд эрэгтэй, эмэгтэйчүүдэд 1/3-ын харьцаатай байгаа юм. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй гэсэн үг. Гэтэл  хавагнадаг, даралт ихэсдэг, шээсээр уураг алддаг хэлбэрийн үрэвслүүд 18-40 насны эрчүүдэд илүү их тохиолддог. Харин бөөр, шээсний замын чулуужих өвчинд насны ялгаа бараг байхгүй ч говийн аймгуудын иргэдээс их илэрдэг. Усан дахь элементүүдтэй холбоотой. 60-аас дээш насны эрчүүдэд түрүү булчирхайн томрол ихээр тохиолддог. Ер нь шээс, бөөрний замын үрэвсэлт өвчин гээд бүхэлд нь авч үзвэл 18-40 насныханд илүү их хамааралтай болоод байгаа.

6

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-06-15
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-02-28
Nunurt mini buur shiljuuleh hagalgaa hiisen mun daruuhan saihan hun shuu sain saihniig husen erooe
2018-10-09
khorloo:
бямбадаш эмчид ажлын амжилт , аз жаргал эрүүл энхийг хүсье
2014-05-22
Ulaangom:
Uneheer undur tuvshind hursen, olon hunii ami avarch baigaa mundag emch nariig tusgai shalguuraar shalgaruulaad tusgai tsalin hangamjtai bolgoh tsag boljee. Tegvel zaluu emch nar bas tiim boloh gej uursdiiguu hugjuulne. Ulmaar emch nar saijrana shuu dee. Medali avch irsen tamirchind uch tuchnuun mungu uguud baigaa biz dee. Bodood uzeerei ah duu nar mini
2013-10-25
amidraliig ni hanga:
yaagaad iim emch mundag hund gaviyaat uguud amidraliig ni hangaad ugch boldogguyi yum be.
2013-10-25
zochin:
Mundag sain emch shuu. ene hund Gaviyat emch ogoh heregtei shuu dee. Amjilt husie tanid
2013-10-24
zochin:
Mash sain emch...Hun ni uuruu uhaalag. daruu.chadaltai emch dee
2013-10-24
Jargaj:
Burxan ta bugdiig ibeej baig dee
2013-10-24
Zochin:
Ene zaluuchuudiig evliin ulirald dulaahan yavj baikh talaar surgaltiin nevtruulguud TV-eer olon yavuulj baimaar baina Zaluuchuud goyoj baigaa ny ene gej kettei,rezin gutaltai evel yavtsgaaj baina Dooroosoo daarsaar har zaluugaaraa beernii dutagdald orj nas baraj baina Ene talaar uhuulga surtalchilgaa, urdchilan sergiileh nevtruulgiig TV -eer ergen yavuulj baina. Ar tumendee eruul mendee anhaarah, hamgaalah talaar surgaltiin nevtruulguudiig bainga yavuulj baimaar baina
2013-10-24
gerel:
bayar hurgie saihan yariltslaga boljee.Sain emch nariin neg shu.Chuhal sedeb yarisan bn
2013-10-24
Õîâä:
Áÿìáàäàø ýì÷èä àæëûí àìæèëò õ¿ñüå.2003 îíä Ẻðíèé äóòàãäàëä îðæ ýíý ýì÷èä î÷èæ áàéëàà.Òóõàéí ¿åä îíîøèéã ìàø çºâ ãàðãàæ ýì÷èëãýýã ñàéí õèéñýí òóë äîðõíîî õºë äýýðýý áîññîí.Îäîî 10 æèë áîëñîí áàéíà.Æèëýýñ æèëä ºâ÷èí ìààíü ýëýãäýæ ýäãýæ áàéãàà ø¿¿.
2013-10-24
tuya:
harin sain emch ee eej mini ene aimaar obchnoor obdood hyatad mongol ulsad 2 jil emchluuleed nastai hun bsan bolohoor boor suulhgah bolomjgui yag 10 jiliin omno burhan bolson do yag l ochigdor yum shig ohid emegteochuud mini dooroosoo l sain dulaalah heregtei shu. Manai ulsiin bodlogo nu unen buruu eruul mendiin salbartaa mongo ogohod yadiin bolo shal demii mongo taraagaad l yamarch hereggui ee tuuniihee orond gants emeneleg baiguulbal heregteisen de. Eej mini ongorohiinoo omno eej ni aria l ert obdloo 5.10 jiliin daraa bsan bol mania uls hogjood boor asuudalgui bsan bha ene hyatad ulsiig har neg ch hun booroor uhehgui geed unen bogood gashuun helj baij bilee haramsaltai yum a
2013-10-24
Soko:
Mundag sain emch shuu ene hund Gaviyat emch ogoh heregtei shuu dee Amjilt husie tanid
2013-10-24
энхволд:
чадалтай сайн эмч амжилт хүсье
2013-10-24
chadaltai emch shuu:
ulam ix amjilt xusyee emchdee. chadaltai mundag emch shyy!!!
2013-10-24