Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна
5 цаг 28 мин

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, эдийн засгаа тэлэх 14 мега төслийн нэг бол “Хэрлэн тооно” төсөл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн Тооно" төслийг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

 

Энэ хүрээнд "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Төслийн зөвлөх Ш.Мягмар болон төслийн ТЭЗҮ боловсруулахаар шалгарсан “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нараар ахлуулсан ажлын хэсэг  Хэрлэн Тооно төслийн ТЭЗҮ-ийн тодотгол боловсруулах хээрийн судалгааны явцтай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжих бүс нутгийн захиргааны байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.

 

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Бор-Өндөр, Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, холбогдох газрын албаны мэргэжилтэн, албан хаагчид, Усны сав газрын захиргаад, байгаль орчны газрынханд төслийн талаарх мэдээллийг өгч санал солилцсон юм.

Энэ үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү төрөөс баримталж буй хөгжлийн бодлогууд, бүс нутгийг хөгжүүлэх, Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах усны томоохон төсөл Хэрлэн Тооно төсөл юм. Энэхүү төсөл Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутгийг хамарч байгаа. Төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ энэ оны 11 дүгээр сарын 1-нд батлагдсан. "Оюу толгой" ХХК уг ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэж буй бөгөөд Хэрлэн гол дээр усан цогцолбор байгуулах боломжит хөндлүүрийн талбайд судалгааны ажлууд эхэлж, ус дамжуулах шугамын трасс зураг урьдчилсан байдлаар гарч удаан хугацаанд яригдаж байсан Хэрлэн Тооно төсөл хэрэгжиж эхлэхэд нэг алхам урагшилсан. Тиймээс төрөөс баримталж буй бодлогуудыг хэрэгжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд  энэхүү төсөл чухал ач холбогдолтой тул сум орон нутгийн удирдлагууд төслийн талаарх үнэн, зөв мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд өгч, ирэх жилүүдэд төслөөр дамжуулан орон нутгаа хөгжүүлэхэд анхаарал хандуулан ТЭЗҮ боловсруулахад сум, орон нутгийнхаа хөгжлийн бодлогоо уялдуулж харилцан хамтран ажиллахыг онцлон хэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-11-21