Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл хоригийг хүлээж авах эсэхийг УИХ өнөөдөр шийдвэрлэх нь. Тодруулбал, өнөөдөр 09.00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж санал дүгнэлтээ гаргах бол үргэлжлүүлэн 12.00 цагт Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин хоригийг хэлэлцэх чуулганы хуралдааныг өнөөдөр 15.00 цагт товлосон байна. Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь дэмжвэл хүлээж авсанд тооцох хуультай.