Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
ХААН Банк 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг харилцагчдадаа танилцууллаа
2024-11-15

 

Монгол Улсын тэргүүлэгч банк ХААН Банк томоохон харилцагч байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүд, стратеги, санхүүгийн чиг үүрэг бүхий гүйцэтгэх удирдлагуудыг урьж, ирэх 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа.


ХААН Банк өөрийн хөрөнгийн хэмжээгээр салбартаа тэргүүлэгч, санхүүгийн чадамжаар хүчирхэг хамтрагч болохынхоо хувьд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, үнэ цэнийг бий болгогч томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын өсөлт хөгжил, их бүтээн байгуулалтыг дэмжин, санхүүгийн найдвартай түнш нь байсаар ирсэн билээ. Энэ хүрээнд байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн корпорэйт банкны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэшсэн банкируудаараа дамжуулан хүргэдгээс гадна бизнесээ алсын хараатай удирдан чиглүүлэхэд нь чиг баримжаа болох эдийн засгийн төлөв байдлын тайланг жил бүр бэлтгэн танилцуулдаг уламжлал тогтоод буй нь энэ юм.

 


 

Тус арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "ХААН Банк эдийн засгийн бодит өсөлт, үнэ цэнийг бий болгож буй томоохон байгууллагууд болон корпорэйт харилцагчдадаа онцгой анхаарч, Khan Corporate үйлчилгээгээр бизнесийн хэрэгцээнд нийцсэн цогц шийдлүүдийг санал болгож байна. 2023 оны жилийн эцэст банкны нийт зээлийн багцын 48 хувийг бизнесийн зээл эзэлж байсан бол 2024-2026 онд энэ тоог 52 хувьд хүргэхээр зорьж байна.
Үүний зэрэгцээ, ногоон санхүүжилтийг эрчимжүүлж, 2026 он гэхэд нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувийг 10 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Хөдөө аж ахуйн салбарт бид дөрвөн чиглэлээр кластер хөгжүүлэлтийг дэмжин, төлбөр тооцоо болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.

 


Мөн арга хэмжээний үеэр банкны онцлох цахим бүтээгдэхүүн, Generative AI-ын сайн жишгүүдийг танилцуулж, байгууллагын харилцагчдад зориулсан үйлчилгээгээ сайжруулан, дэлхийн жишигт нийцүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд болон дараагийн үеийн технологийн дэвшлүүдийг шат дараатай нэвтрүүлж буйг онцлов.


Бид томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын санхүүгийн найдвартай түнш болж, улс эх орондоо үндэсний бүтээн байгуулалтыг бий болгох өрнүүн их замналд нь үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээхээр зорьж байна.

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Wendy Joel:
Everything I’m going to suggest for you is what I’ve seen breathe new life into broken marriages for thousands of women in your distressing situation—and what I did to revitalize my own broken marriage. I was heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, Contact Dr. Excellent for any kind of spiritual problems or any kind of spell or relationship problems he is capable of making things right for you with no side effect. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com , His website:https://lovespellonline.godaddysites.com
2024-11-16
Adonies:
I am writing this because I am just one of the few fortunate ones who got help in retrieving my lost investment. After some research, I realized that it's possible to retrieve crypto sent out of a crypto wallet if carried out by a professional crypto recovery specialist. I want to introduce you all to CYBER GENIE HACK PRO. This team of professional asset recovery specialists ensured all I had sent out was successfully recovered immediately after I hired them. I highly suggest CYBER GENIE HACK PRO as the best crypto asset specialist on the internet. Their professionalism, support, and communication are what kept me glued to them; All hope was lost at some time, but guess who restored my hope, CYBER GENIE HACK PRO. Telegram - Cybergeniehackpro Email - Cybergenie@cyberservices.com
2024-11-15