Prius, X-Trail машинууд мөргөлдөж, гурван хүн хавчуулагджээ
2 цаг 30 мин

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум 3 дугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн.

Улмаар, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг  ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин