Таксичны адал явдлын ээлжит дугаар хүрч байна. Дэггүй охид хөвгүүдийн зодоон зохион хийгээд хөдөө орон нутгийн сонин хачин гээд юм юмнаас л сонсгож буулгалаа. Таны мэргэн оюунд нэгийг бодогдуулна гэж найдлаа.
6
1.Банштай цай 9000 төгрөг
Хорооллын Бичилийн тэндээс нэг тор дүүрэн юм барьсан хүүхэн “Ах энүүхэн дээр, жоохон өгсүүр газар хүргээд өгчих л дөө” гэж хошуу цорвойн гуйлаа.
6
Х -... Энэ нэг уут банш 7000 цаас гэж байгаа юм. Өмнө нь 4500 -аар авдаг байсан. Зочин банш авсан нь 7200 гэж хуцаж байна ш тээ. Тэгээд нэг сүү нэмээд авчихсан мянга хэд гэчихэв. Ингээд нэг банштай цай гэртээ хийж уух гэтэл 9000 төгрөг болчихлоо. Одоо зүгээр хямдхан шиг юмаар гэртээ л цаг гаргаж хоолоо хийсэн нь дээр болж байна. Тэр элэг хошного, таван цулыг сайхан амтлаад, ногоотой холиод цуйван энэ тэр хийвэл тасархай л даа. Би бол хээгүй сайхан юмхнаар юм хийгээд идчихнэ. Манай дүү бол цамаан гэж махгүй л бол хоол биш гэж ч байх шиг.
Т -Чи тэгээд одоо дүүдээ хоол бэлдэж яваа юм уу?
Х -Үгүй ээ, муу ээж аав хоёртоо л нэг банштай цай уулгах гээд явж байна. Энэ цай нь тэгээд нийт 9000 төгрөг болсон гэвэл манай хоёр ёстой харвачих байхаа. кк хөөрхийс.
Т -Энэ чимхсэн бэлэн банш, буузны мах бас “НО”-той гээд л байгаа юм даа.
Х -Манай эмээ одоо байна. 90 гарсан хөгшин, айхтар энэ банш чинь яг бол үхсэн хонины мах л байгаа даа, амт шүлтгүй гээд л, хэтрүүлж байгаа ч үг нь бол үнэн л юм хэлээд байгаа л даа. Нэг л онцгүй махтай санагдаад байдаг юм.
6
За та энэ замаараа жоохон огцом уруудаад Энхбаярын зам руу ороод явчихаарай. Дүү нь энд буучихья. Хэцүү замаар хүргэж өгсөнд баярлалаа.
6
2.Зодоонч охид
Хэдэн охид нэг бандитай гар өргөлөө.
Суугаад л Саппоро гэнгүүтээ ямар нэг аймаар зодооны тухай ам уралдан ярьцгаалаа. Өөрсдөө оролцсон бололтой.
5
О/охин/ -Би тэр мангараас аймаар айсан. Чи муу намайг цохьсон тээ гэснээ толгой руу хоёр маналзтал цохиод.
Х/хүү/ -Цагдаа магдаа болоод явчихсан тээ. Цустайгаа холилдсон нэг бор цамцтай байсан ш тээ. Тэрний чинь хамар нь далийчихсан байсан, тэгэхээр би санаалаад та хэдийг чинь явья явья гээд чирээд байсан байхгүй юу.
О -Би ёстой тэр мангар охиныг үстчихсэн байж байсан чинь, миний хайр харин зам гарчихсан явья явья гээд даллаад тэнд Оогий хөөгдөөд тойрч гүйгээд ккк элгийн байгаа юм чинь.
Н/найз охин/ -Эхлээд тэр банди чинь дугаараа өгчих гээд байсан тээ.
О -Та хоёр дугаар өгчихөөгүй биз, ёстой танихгүй шүү. Би эхлээд аймаар бүжиглэж байгаад харсан чинь хайр байдаггүй гээд урд суугаа хүүг мөрнөөс нь татаж, хайр чи хаана байсан бэ, яг зодоон эхлэхэд гэж асуулаа.
Х -Би юм захиалах гээд яваа биз дээ. Эхлээд давка нэг аймаар түшсэн ш тээ, тэгэхэд би за хайр боль боль, битгий уу гэсэн биз дээ. Тэгсэн намайг шахаад наачихдаг байна ш тээ. Тэгээд нэг харсан нөгөө муу банди чинь урд ирж бүжиглэж байснаа намайг өдөөд, тэгээд наалцаад ккк.
Н -Тэр муу аймшгийн халтар охидууд амжихгүй ш тээ.
О -Тэр гурав угаасаа бид гурвыг өдөөд байсан тээ, тэгэхээр нь би, өө би ханийгаа хүлээж байна аа гээд л тоохгүй царайлаад.
Н: Тэгсэн тээ, тэгээд чамайг аймаар өдөөд байсан.
О -Тэгээд би хайрыг ирэхээр нь сууя гээд л аймаар бүжиглээд байж байсан чинь, хайрыг бас өдөөд тээ.
Н -Өө тэгсэн нэг охиных нь хүзүүнд зүүсэн эрх нь тасраад.
О -Би, за чи хутга мутга барьж чадахгүй юм аа битгий оролдоорой гээд аан, нөгөө Ганаа эгчийн хэлдгийг хэлээд лаг байсан чинь шууд машины урд хаалгаа онгойлгосноо хутга бариад буугаад ирдэг байна ш тээ ккк. Давка аймаар хурдан гүйсэн тулдаа гайгүй, гэхдээ тэнэг юмнууд чинь хутгалчихвал яахийн. Давка л хохироод үлдэнэ ш тээ, тэгээд манайд ирж бариад.
Н -Чи тэр хооронд юун их юм боддогийн.
О -Тийн, тэгээд яанаа миний хайрыг хутгалчихвал би одоо аав ээжид нь юу гэж хэлнээ гээд л.
Н -Ийм сонин бааранд, сонин юмнуудтай таарлаа тээ.
О -Хөөе, энэ хаана явна аа хайраа, чи замаа харж байна уу ...хүмүүс сайхан худлаа тэ. Саяны нэг охин эрх зүүчихжээ. Би тэрнээс нь татсан чинь, Хөөе чи намайг зодож болно, харин эрх битгий оролдоорой чамд л муу шүү гээд ккк. Би тэгэхээр нь, аа чи ёстой битгий зүүдлээрэй, бөө мөө гэж л битгий хэлээрэй, гайхмаараа гэнгүүтээ хоёр хусаад, тэгээд байж байсан толгойн дундуур нэг юмаар хоёр цохиод авч байгаа юм чинь. Тэгээд хутга болоод явчихлаа ш тээ. 00-6....УБ.. би ёстой дугаарыг нь аймаар цээжилсэн байгаа биз дээ. Миний хайр энийг цээжлээдэх дээ гэсэн чинь, за за уучлаарай гээд эхэлдэг байна ш тээ тэ, хайр.
Н -Давкагийн чихний ард улайчихсан байна ш тээ.
О -Хайрын хаана нь вэ, ээ тийм байна ш тээ. ... Хайр нь ёстой рекламны пауз авах гээд наад хутгаа зоовол зоо л доо гээд л, аая тэгсэн хайр зам гараад явчихдаг байна ш тээ.
Охидууд ийн “сайхан” болсон гэх зодооныхоо тухай ам хуурайгүй ярьсаар. Өнөөх хайр гэж өргөмжлөгдөх хүү айхтар юм. Ам ангайхгүй над руу нэг л эвгүй үе үе хяламхийн харсаар явлаа. Саппоро өнгөрөөд замын урд байх нэгэн хөлтэй баарны гадаа манай зодоончид буулаа. Өнөөх хайр гээд байсан охин “За мөнгөө гаргацгаа надад мянга л байна” гэлээ. Охидууд дор бүрээ хармаа хотоо ухан таван мянга гарган ирж миний мөнгө “бүрдэв”. Өнөөх хайрын охин “за эндээс ороод пивоныхоо мөнгийг босгоно шүү” гэж өнөөдүүлдээ үүрэгдлээ. Охидууд буулаа.
7
Үлдсэн охин нөгөө хүүд хандан чихэн дээр шивнэн “Хайр энэ таван мянгыг хармаалчих, хоёулаа шөнө харих мөнгө ш тээ” гэлээ. Өөр мөнгөгүй бололтой. Ингээд уух пивоныхоо мөнгийг баарнаас босгочихдог айхтар, бас сүрхий зодоонч охид нэг бандиа голдоо хийн шүлсээ хаялсаар, үүдээр нь баахан согтуучууд холхих баар руу орж явчихлаа. Жоохон юмнууд харагдлаа. 17, 18 наснаас хэтрээгүй ээ, хөөрхийс яана аа ...
7
3.Суманд ажлын байр гараад байна
Их сургуулийн тэндээс 10-р хорооллыг зорьсон бондгор бор хүүхэн толгой эргэмээр олон хүүхний нэр ус дурьдан, хэд хэд ажлын байранд ах дүүсээрээ орох талаар ярьж өглөө дөө.
5
Х -...Тэгээд Нямыг ирж эдийн засагч хийхгүй юм уу гэсэн байна. Тэгсэн Дугар тэгвэл Туул эдийн засагч болохгүй юу, алийн болгон тиллер хийж байхийн гээд байгаа гэсэн. Суманд аягүй их ажлын байр гарах гээд байна гэнэ. Сая Тунгаа ярьж байна. Танай сургууль чинь 12 сард элсэлт авах гэж байгаа юм байна ш тэ, эчнээд ээ. Тийн, ...тэгээд тэгсэн Ганжуурын авгай сурна л гэсэн гэнэ. Бурмаа хүртэл сургуульд орно гэсэн гэнэ. Тэгсэн одоо суманд хамгийн их эрэлттэй байгаа нь эдийн засагч нар гэнэ ээ. Бурмаа тэгээд Тунгааг эдийн засагч гээд гайхуулаад байхаар нь уур хүрээд сургуульд ормоор байна гээд ккк. Туул ямар тэд нараас дутуу байна гэж байхгүй илүү л байна гээд байна лээ.
Гэхдээ хамаагүй өөрийн хүнээ олчихлоо гэвэл аймаг руу яриад л ажилд авчихна гэнээ. Тунгаагийн ажил чинь энэ ондоо биш гэхэд ирэх жил салах гээд байгаа юм байна. Тэгээд сум чинь жижиг дунд үйлдвэрлэлийн нягтлантай болох гээд байгаа юм байна. Янз янзын юмнууд зөндөө л гараад байгаа юм шиг байна. Тийн энүүгээр Туулыг л юманд оруулчихмаар байна. Тал талаас нь хэлж байгаад наад нэг юмыг чинь оруулчихмаар байна аа... Тэр эчнээ нь есөн зуун мянга л биз дээ. Та нарын үед хэд байсийн. Одоо төлбөр нь 900 гэсэн тийн, Өлзий эгч Сугарыгаа нягтлан болгодог юм бил үү, танай хүнийг эдийн засагчаар аваад, өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлмээр байна гэж ярьж байна гэнээ. Тунгаад хэлээрэй одоо хөдөл гэж. Ер нь манайхныг татах гээд байгаа юм шиг байна...аанхан ккк, сумандаа л тодорхой юм биш үү, хэдүүлээ ккк, Мөнгөө эгч бас Чулуудай ахыг дагаад шилжих гээд байгаа юм биш үү ккк. Тийн тэгвэл тэгээд нягтлан эдийн засаг гээд тийн болоо ш тээ тэ ккк.
6
Аль сумыг нь бүү мэд, ийм нэг бүсгүй ах дүүгээрээ сумынхаа эдийн засаг санхүүг барих боломж гарсан талаар ийн ярьсныг буулгалаа. Сумдаар хээлсэн Монголд минь амьдрал буцалж байгаа бололтой. Доор бас нэг сумын талаар яриа байгаа шүү.
5
4.Компаниуд долигоноод нугасгүй
Нэг савхи, зангиа болсон залуу нэлээн согтуу нэг эр бас хоёр хүүхний хамт өнөр олуулаа сууж, Багшийн дээд гэлээ.
Яриаг анзаарвал савхин дээлт дэгжин эр бол Дундговь аймгийн нэг сумын Засаг дарга, ард суусан хоёр хүүхэн эгч дүүс Сэлэнгийнх. Суугаад тасарсан согтуу эр бол багын дарга, нэгнийнх нь нөхөр болж таарлаа.
Яриа сонирхолтой байлаа.
5
ЗДзасаг дарга/ -...”Үнэн” сонин бол яг одоо манай индэр, сонин МАН-ын тал шүү дээ.
Х/хүүхэн/ -Тийн би тэгээд эгчдээ, би ч бас байр сууцтай болсон хөдөө ч адилхан амьдрал байна гээд л мөчөөгөө өгөхгүй ш тээ. Нөхөртөө хандан, хүүе наад хөлөө буулга, хүний машинд явж байна чи.
ЗД -За Нараатайгаа сайхан танилцлаа.
Х -Манай энэ танилцсанаа мэдэж байгаа юм уу даа, согтоод.
ЗД -Мэдсээн мэдсэн, кк бид хоёр хурд яриад их сайхан санаа нийллээ. Би ч бас хоёрхон үрээтэй. 2000 онд зуд болоод манай адуу дууссан. цаснаар... манайх дараа жил 90 жилтэй, тэгээд би Нараадаа хэлж байгаа юм 90 жилээр хоёулаа нэг үрээ тавья гэж...
Х -Манай энэ чинь бас уянаа, сая хоёр машин өвс авсан яах гэж байгаан гэсэн, морио тэжээх өвс гэсэн.
ЗД -Тийм үү.
Х -Тэгээд л өөрийгөө завгүй байлгаад байдгийн, манай энэ чинь. Би эхлээд дургүй байсан. Сүүлдээ тэгээд хүн чинь дагадгийн билээ. Би биенийхээ дуртай юмыг дагаад л.
ЗД -Би тэр, хязаалан үрээндээ их найдаж байгаа юм. Тэгээд он дөнгөж гарангуут, Нараад түрүүн ярьсан ш тээ. Сүхбаатар гарах гэж байгаа гэж, тэндээс нэг буян авчирч Засаг дарга байна, нэр дээрээ нэг уралдуулья даа, 90 жилдээ. Танай орлогч даргын аав нь манай тэнд байдгийн.
Засаг дарга утсаараа ярилаа... Өө сайн байна уу, энэ Өнгөт инээдийн өнөөдрийн тоглолт хаана байна. Тийм үү, Х ТҮЦ... хаана, хэдийн... талбайн хажуу талд гэсэн үү, за баярлалаа.
Арын хоёр эгч дүүс хүүхнүүд ар гэрийнхээ тухай ойр зуур юм хөөрөлдөн, засаг дарга эвшээн хэсэг чимээгүй явлаа.
ЗД -Одоо бол ургац бол гайгүй байгаа биз?
Х-Ер нь жил жилээр ургац доройтоод байгаа ш тээ. Энэ жил бороо орсноороо бол их л сайн ургах байсан тэгсэнгүй ш тээ.
ЗД -Юу тэгж нөлөөлөөд байна?
Х -Энэ цөлжилт чинь угаасаа хангайдаа бас нөлөөлж байна.
ЗД -Энэ бас, миний бодлоор уул уурхайтай асар их холбоотой байж магадгүй. Гэхдээ яахав дээ, манай улс уул уурхайгүй хөгжихгүй болчихсон юм билээ шүү дээ. Сая чи бод л доо. Монгол улсын эдийн засаг хямарлаа гэж баахан шуугисан ш тээ, эдийн засаг хямарсан биш уналтад орсон байхгүй юу. Тэгээд яагаад эдийн засаг унав гэхээр хөрөнгө оруулалт нь татарчихсан, одоо нөгөө хөрөнгө оруулалт чинь хужаа нар чинь дандаа уул уурхай дээр орж ирж байна ш тээ. Тэгж байж монголын инфляци өснө, монголын санхүү өснө, өнөө цалингаа тавьдаг юм чинь нэмэгдэнэ. Тэгсэн нөгөө нэг нөхдүүд чинь сүүлдээ зогсчихсон шүү дээ, хөрөнгө оруулагчид. Одоо монгол новшрох гэж байна аа. Экспорт нь байхгүй ямар ч юм гаргахгүй юм байна аа, тэгвэл бид нар хөрөнгөө татчихья гээд татчингуут манай эдийн засаг унаж байгаа юм. Сая эдийн засаг уналаа гээд яаман дээр яриа болоод байсан чинь тэ, ийм учиртай. Тэгээд манайх чинь сая хөрөнгө оруулалтын хуулийг гялс баталлаа шүү дээ. Сандраад зүгээр ккк, аймаар байгаа биз. Үнэхээр манай Монгол жижигхэн байгаа биз. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын хуулиа батлахгүй бол манай Монгол будаа болох юм байнаа гээд л...нөгөө эхний хэдийн оруулсан мөнгийг бол манай хэд залгицан л даа. Залгисан нь тодорхой болсон.
Х -Гэхдээ манайд үйлдвэрлэл ерөөсөө хөгжихгүй байгаад би гайхаад байгаа юм.
ЗД -Тийн үйлдвэрлэл чухал хоёр том үйлдвэр байхад л манай монгол өөр л дөө.
Х -Тэгээд одоо хүн толгойтой бүхэн барилга л гэж ярихаас өөр юм мэдэхгүй юм шиг болцон, асар томоо байг гэхэд таарсан юм аа хийчихдэг үйлдвэр барих талаар ерөөсөө ярихгүй юм.
Тэр их мөнгө хаагуур явж байдгийн. Би ер нь өөрөө жоохон үйлдвэрлэгч хүн шүү дээ. Мэргэжил ч тэр тэгээд.
ЗД -Харин тийн би түрүүн анзаарсан.
Х -Энэ их мөнгө байхад. Гадаадын орнууд бол үйлдвэрлэл дээр түшиглээд л яваад байна ш тээ. Газрын баялаг байхгүй хэрнээ одоо ямар улс гэлээ. Газрын баялаггүй гэж байгаа юм, тэгээд ус муутай гэж байгаа юм. Нэг нь юу билээ, алтгүй бил үү, ийм гурван юмгүй мөртлөө Азийн бар болсон гэж байна лээ. Ямар улсыг тэгээд байлаа.
ЗД -Тийм үү?
Х -Тэгэхээр чинь үйлдвэрлэл дээр л түшиглэсэн байгаа байхгүй юу, тэр орон. Тэгэхэд манайх ямар ч үйлдвэрлэл байхгүй.
ЗД -Манайд боломж бол 100 хувь байгаа даа, тэ.
Х -Тэр хууль энэ тэр жижиг дундыг дэмжинэ гээд л байгаа, амьдрал дээр харагдахгүй л байна.
ЗД -Өө тэрийг дэмжээд л байгаа даа. Хууль гарч байгаа, амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байна л даа.
Х -Тэгээд энэ жил нөгөө суманд ирдэг сангийн мөнгө, сум хөнгжүүлэх сангийн мөнгө гээд, тэр бол яг жинхэнэ утгаараа бол иргэддээ очихгүй л байгаа юм. Тэгээд худлаа үнэн төсөл бичээд л. Тендер зарлаад л, мөнгө авсан нь наймаа хийгээд, эргэлдүүлээд л ерөөсөө биш. Манай суманд бол жижиг дунд гэх юм байдаггүй ш тээ.
ЗД -Хөгжөөгүй юу?
Х -Ийм сонин, зах зээл ойрхон газар байж, тэгэхэд чинь ойролцоо сумдуудад янз бүрийн брэндүүд гараад ирчихсэн байна шүү дээ.
Би тэссэнгүй ярианд оролцож аль сум бэ гэлээ.
Х -Сэлэнгийн Орхонтуул сум.
Т -Өө тэнд хэрэгжихгүй бол бусад нь яах болж байна аа.
Х -Харин тийн, ганц ярьдаг нь махны чиглэлийн улаан халзан.
ЗД /над руу огцом харж/ -Та аль сумынх вэ гэлээ.
Т -Аан би ч бүр баруун тийшээ л дээ.
ЗД -Аан хэ хэ, таныг ярианд оролцохоор чинь энэ сумынх юм байх л гэж бодлоо л доо.
Х -Манай найз гайхдагийн, манай сум гэхэд цагаан ултай гуталч гэх юм уу юмнууд хийж байна тэгэхэд танайх юм алга гээд, нээрээ манай сум жижиг дунд дээр юм хийхгүй байна.
Би тэгж боддогийн, хүмүүс нөгөө нэг жоохон мөнгөгүй болохоороо алтны газар руу яваад л, тэгээд газар тариалантай бас бусад сумуудыг бодвол ажлын байр олдоод байдаг, их бага хэмжээгээр тэрэндээ найдаад бас нэг их хөдөлдөггүй юм болов уу гэж боддогийн, буруу л даа.
ЗД -Үгүй ээ, одоо байгалийн баялаг бол тэртэй тэргүй манайх асуудалтай болсон шүү.
Х -Би чинь бас газартай, тариа тарьдаг байсийн. Тэгээд одоо бол шатах нь шатаад ямар ч ашиг байхгүй.
ЗД -Би сая тэгж байгаан, засаг дарга болонгуутаа, за манайхаан үнэхээр газар нутаг бол одоо стратегийн ордонд ороод, эргэлтэд очихсон байгаа. Эргэлтэд орчихсон учраас би, Төмөр өө мэдэхгүй ш тээ. Засгийн газар мэдэж байгаа. Стратеги гэдэг чинь юу гэсэн үг билээ. Эргэлт гэсэн үг шүү дээ. Тэрүүгээр орчихсон учраас би бол мэдэхгүй шүү. Би мэдэхгүй ш тээ, одоо эргэлтэд байгаа гэдэг дээр нь хэдүүлээ харин гялс гялс хөдлөөд юм зуугаад үлдье, тэр нөхдүүдээс жоохон юм салгах нь дээрээ гэж ойлгуулж байгаа юм. Бусдаар бол хэцүү шүү тээ. Ялангуяа уул уурхай бол манай Монголын хөгжлийн түүчээ болчихлоо ш тээ. Манай монгол улс юун дээр амьдарч байна. Уул уурхай дээр л амьдарч байна шүү дээ. Мал аж ахуй байлаа, тэр нь ерөнхийдөө будаа боллоо шүү дээ. Зуданд хяргууллаа. заримыг нь гадагшаа хямдхан экспортоллоо. Дууслаа ш тээ. Юу байна. Газар тариалан харья, манай элсэн цөл дээр юу ургах уу, хэцүү.
Х -Танай сум алтны уурхайтай юу?
ЗД -Байгаа байгаа. Тэгээд одоо ганцхан байгалийн баялаг руугаа орж байна. Чингис бонд гээд л байна. Энэ чинь одоо уурхай зарж олж байгаа мөнгө л байхгүй юу. Одоо нөгөө самуурай бил үү бонд. Энэ чинь бас л өр, өр шүү дээ тэ. Өр байхгүй юу...хүүхний утас дуугарч яриа тасарлаа.
Х -Аан нараа эгч, бид нарыг ямар машинтай яваад байгаа юм бэ гэнэ ээ.
ЗД -Нараа эгч үү, аая нараа эгч үү гээд таньдаг болчихсон байнаа би тээ, ккк.
Нараа эгчийг би нээрээ захинаа.. маргааш, энэ долоо хоногт ирэхийн гэсэн тэр эмч нь, би дүү рүүгээ ярьж өгнө өө. Би байхгүй байж магадгүй, манай нэг бие төлөөлөгч байгаа шүү дээ. Би чамайг түрүүн танилцуулсан тэ, тэр яриад л гэрт чинь очоод янзалчихна. Сайн л гээд байгаа биз түрүүн тэ. Монголд урдаа барьдаг гээд байгаа юм. Яг үе мөчиндөө бол та нар ч гэсэн бас үзүүлэх хэрэгтэй ш тээ. Яахав дээ, зүгээр шууд ярихад, юу байхгүй, манай дээр нөгөө мөнгөний орд байгуулагдаж байгаа. Тэрний захирал гээд байгаа байгаа. Түрүүний уулзсан дайлдаг нөхөр, тэрний бас нэг гүйцэтгэгч компани нь эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэрэнд л хамаарах нөхөр байна лээ л дээ. Одоо чинь сумын засаг дарга нарт уул уурхайн юмнууд чинь нугасгүй болчихдог юм байна ш тээ хэхэхэ.
Х -Тэгнэ ш тээ, аргагүй.
ЗД -Тэгээд нэг юм гуйчихвал баярлаад л тэгье, тэгье гээд л ккк хачин ш тээ хөө ... За манай хүн Нараа яасан унтаад л байна уу?
Х -Тийн манай хүн угаасаа их амархан тасардгийн.
ЗД -Аан урьд нь бас ах эгч нараа баахан дайлуулчихсан байсан байх тээ?
Х -Тийн өчигдөр бас уусан. Өглөө залгуулаад уучихдгийн. Уг нь ажил хөөцөлдөнө гэж байсийн.
ЗД -Аргагүй ээ аргагүй. Мануус чинь тийм. Би ч бас нөгөө сум орон нутагтаа нэг дарга хийж байгаа хүмүүс хотод ороод ирэхээрээ мангар хүндэтгэлтэй хэхэхэ, дуудаад л, миний дарга дүү нааш ир гээд л байгаа биз дээ хэхэхэ. Намайг л нэг хотод ороод ирэхээр чинь манайхан, миний дарга дүү ороод ирцэн байна гээд л дайлах гээд л, яахав сайхан.
Х -Харин тийн, манай хүн эртээр охин нэг юм яриад. Манай энэ сонсохгүй байсан байхгүй юу, тэгсэн охин, хөөе багийн дарга гуай, хүн юм яриад байна гээд ккк, гэнэтхэн чангаар багийн даргаа гээд ккк...
5
Ийнхүү хөдөө орон нутгаас ирсэн сумын болоод багын дарга нарыг зөөж таарлаа. Алт, ордтой газрын засаг дарга болчихвол ч бас л зүгээр юм шиг байна шүү. Нөгөө компанийнхан нь үе мөчгүй, нугасгүй мэт бөхөлзөж юу хүссэнийг нь биелүүлдэг гэж байна шүү. Сумын хөгжил болон бүтээн байгуулалтын талаар бараг онигоо шахуу, чих алт болмоор яриа сонссоноо нөөцөлсөн байгаа дараа дэлгэрэнгүй хүргье.
6
Үргэлжлэл бий...
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх