Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд оюутнуудад харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг ЭМЯ-наас гаргажээ.
Харин аймаг, орон нутагт байрлалтай их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцагч оюутнууд тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах юм байна.
Орон нутгаас нийслэд суралцахаар ирсэн оюутнууд оршин суугаа хаягийн дагуу харъяа өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд хандаж тусламж авах боломжтой юм абйна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд оюутан та эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлсэн байхад хангалттай аж.
Н.Энх
Уншиж байна |