Монгол улс эрдэс баялагийн нөөцөөрөө дэлхийн бусад улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж, эдийн засаг, санхүүгийн салбарын эрчимтэй өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй энэ цагт Улаанбаатар хотноо анх удаа “Азийн Банкны Холбооны 30 дугаар чуулган” олон улсын уулзалт болох гэж байна. Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Blue Sky зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд “АЗИ ТИВ: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” нэрийн дор явагдах юм.
Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх энэ уулзалтад Монголын банк санхүүгийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны Холбооны гишүүн бөгөөд Ази тивдээ “топ” хэмжээнд үнэлэгддэг RCBC, HNB, Тайванийн банк, Сингапурын Хөгжлийн банк болон бусад гадаадын банк санхүүгийн байгууллагуудын 80 орчим төлөөлөгч хуран цуглаж оролцох юм.
Ц.Золзаяа
Уншиж байна |