Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурал болжээ. Тус хурлаар дутуу төрсөн нярайд тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хүний нөөцийн байдал болоод тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, бэлэн байдлын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, дутуу төрсөн нярайд үзүүлдэг эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг тогтмолжуулах, сэхээн амьдруулах тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна.
Мөн эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хүний нөөцийн тал дээр олон улсын стандартыг харж, харьцуулалт хийж хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа талаар, одоогийн байдлаар дутуу төрсөн нярайд тусламж үзүүлэх нөөц бололцоо аль түвшинд явж байгаа талаарх дүгнэлтийг сайжруулах, болоод Монгол Улсын хэмжээнд дутуу төрсөн нярайд үйлчилж байгаа тоног төхөөрөмжийг ямар хэмжээнд нэмэгдүүлвэл үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтойг онцолжээ.
Д.Цэцэг