Энэ жил нийслэлд шинээр 38 км зам барих ажил эхэлж, 14.4 км авто зам ашиглалтад орох юм байна. Тухайлбал, "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам /Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замыг шинээр барих, БЗД, 25-р хороо/, Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам /СБД/, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2 км авто зам, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан, Нарантуул ОУХТ-ийн хойд хаалганаас Өгөөмөр захын зүүн талаар Нарны зам хүртэлх гудамж замыг шинээр барих 2.1 км автозам зэргийг нэрлэж болно.
Мөн Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн авто замаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км авто зам буюу нийт 23.6 км авто зам он дамжин хэрэгжиж 2014 онд ашиглалтад орох юм байна.
Д.Цэцэг