Улаанбаатарт 28 хэм халуун байна
Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
Урьдчилсан байдлаар түймэрт 35 000 га орчим талбай шатжээ.
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.17/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Цаашид Улаанбаатар хоттой дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллана
Түрээсийн гэрээг байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглох бөгөөд ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой боллоо.
Энэхүү арга хэмжээ өнгөрсөн 04 дүгээр сарын 1-ний өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 9 дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 900 мянган метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэжээ.
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.16/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлж буй 35 дахь удаагийн Номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Номын баяр нь нийслэлчүүдийн олноороо зорин очдог чухал арга хэмжээ төдийгүй гадны улс орны хэвлэн нийтлэгчид, зохиолч нар, хэвлэлийн агентлагуудын зорин ирдэг баяр болоод байна. Энэ жилийн номын баярын албан ёсны хөтөлбөр нь монгол, англи хэлээр явагдаж, синхрон орчуулгатайгаар зочдодоо хүрэхээр болсон нь уг баярын олон улсын ач холбогдол өсөн нэмэгдсэний тод илрэл болж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос цахим хуудаснаа мэдээлжээ.
Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
Баянзүрх дүүрэг, 7, 17, 38-р хорооны нутаг дэвсгэр, ”Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ гудамжны авто зам хүртэлх автозамыг 2024 оны 05 сарын 18-ны өдрийн 22:00 цагаас 05 сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, ”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс хааж, засвар хийнэ.
Өсвөр үеийнхэнд гэлтгүй залууст бэлгийн болон эрүүл мэндийн боловсрол маш чухал байгааг өнөөгийн нийгэм болоод тоо статистик харуулна. ХӨСҮТ-ээс гаргадаг судалгааг харахад 15-34 насныхны дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчин их байна. Ихэвчлэн эрсдэлтэй алхам хийж байгаагаа ч мэдэхгүй алдаа гаргадаг, алдаанд бүдэрдэг.
Ховд аймгийн Ховд сумын нутаг, “Улаан харганат” гэдэг газарт айлын гэр шатаж, нэг хүн галд өртөж, амь насаа алджээ.
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.15/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.