Эрсдэлтэй алхам хэнийг ч ХОХИРОГЧ болгодог
2024-05-15

Өсвөр үеийнхэнд гэлтгүй залууст бэлгийн болон эрүүл мэндийн боловсрол маш чухал байгааг өнөөгийн нийгэм болоод тоо статистик харуулна. ХӨСҮТ-ээс гаргадаг судалгааг харахад 15-34 насныхны дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчин их байна. Ихэвчлэн эрсдэлтэй алхам хийж байгаагаа ч мэдэхгүй алдаа гаргадаг, алдаанд бүдэрдэг.

 

 

Магадгүй гаргасан алдаа нь эргээд амьдралд уучлаад ухаараад баршгүй тийм том гарз, хохиролтой. Үүнийг охид хөвгүүд ойлгохгүй байгаа нь харамсалтай. Бэлгийн амьдралаа эрх чөлөө гэж тунхаглаж яваад биеэ сэвтээх, сэтгэлдээ хүнд шарх аваад үлдэх тохиолдол байсаар байна. Өсвөр насны хүүхдүүд их сониучхан, цаашлаад хөнгөн нэг нэгэндээ уруу татагддаг. Юмны наадах цаадах учрыг ойлгож мэдье гэсэн хүсэл эрмэлзэл үгүй. Хөөрүү гэнэн томоогүй зангаараа жигүүр хийж яваа хүүхэд нас гэж үздэг. Гэхдээ хүүхэд насандаа ялангуяа том хүн болох явцдаа буюу өсвөр насандаа санамсаргүй, болгоомжгүй, байдлаасаа болж алдсандаа насаараа шаналж, шархалсан зүрхтэй явбал яах вэ. Ямар ч эрсдэл хүнийг отож байдаг. Хэн ч эрсдэлтэй нүүр тулж магадгүй. Эрсдэл гэдэг нь эргээд хэнийг ч ХОХИРОГЧ болгодог хор, гор юм. Бэлгийн боловсрол, бэлгийн харилцаа, хүнтэй үерхэж нөхөрлөхөд юуг анхаарах, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэж юу байдаг юм, эргээд энэ нь биед болоод амьдралд ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэдгийг мэдчихвэл, хэн ч өөрийгөө хамгаалж, хайрлаж чадна. 

 


Ингээд өсвөр насандаа эрүүл мэндийн болон бэлгийн боловсролгүйгээс болж, өөрийгөө хамгаалах дархлаа, мэдлэггүйгээс болж эрүүл мэндийн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн тухай хэдэн кэйс бичье. /Хүний нэр хүнд учраас нэр ус болоод болсон газрыг нь бичихгүй/. Өөрийгөө хамгаалж хайрлахгүй бол өөр хэн нэгний өгөөш болоход маш амархан байдаг юм шүү, хүүхдүүдээ. 

 


Кэйс 1: 13 настай охин тэмбүүгийн халдвар авч, эмчилгээ үгүй хүндэрсэн 


Нийслэлд 13 настай охин тэмбүүгийн халдвар аваад тэр нь хүндэрсэн буюу 3 дугаар шатандаа орчихсон байсан. Охины ээж архины хамааралтай. Охиноо архины мөнгө олж ир гэж гэрээсээ хөөдөг. Охин гараад явахдаа Хятадуудад очиж биеэ үнэлдэг байжээ. Тухайн хүүхэд тэмбүүгийн халдвараа дутуу эмчлүүлснээс болж хүндэрсэн. Биеийн байдал нь муудаж, халуурч эмнэлэгт хэвтэхдээ эмчээ “Би одоо ингээд үхэх үү. Аврагдах боломж байгаа юу” гэж уйлж асуугаад байсан талаар эмч нь ярьжээ. 


Кэйс 2: 14 настай охин хүчингийн хохирогч болж, хүү төрүүлсэн 


Энэ харамсалтай хэрэг хэдхэн жилийн өмнө болсон. Нийслэлийн алслагдсан хороонд бүтэн өнчин охин төрсөн ахтайгаа айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг байсан. Ахынх нь найз гэх залуу охиныг хүчиндэж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан байдаг. Охин хүчингийн хохирогч болоод төдийгүй хүсээгүй жирэмслэлт болж, хүү төрүүлсэн. Сурч боловсрох насандаа хүүхдийн ээж болчихсон. Амьдралд үнэхээр шантарч гомдож байна хэмээн нэгэн сайтад ярилцлага өгсөн байдаг. 


Кэйс 3: Олон хамтрагчтай 15 настай охин БЗХӨ авснаа тас нуусан 


Орон нутагт сургуулийн дотуур байранд дүү нартайгаа байдаг охин бэлгийн замбараагүй олон хавьтагчтай байсан охин БЗХӨ авснаа тас нууж, олон хүнд халдаасан байдаг. Тэрбээр амралтын өдрүүдийн нэг л өдөр 2-3 хүнтэй уулздаг. Уулзахдаа хамгаалалт хэрэглэж мэдэхгүй харилцаанд ордог. Ялангуяа ах хүмүүстэй нууцаар уулздаг, заримтай нь сумын төвөөс холхон гарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж машинд нь секс хийдэг байсан. БЗХӨ авснаа мэдэхгүй, хүндрүүлж, бэлэг эрхтний орчмоор идээтэй үрэвсэл гарч, халуурч, дархлаагүй болж, эмэгтэйчүүдийн асуудал хүндээр тулгарчээ. Суманд шинжилгээ авах боломжгүй тул, аймгийн төв орж бүх төрлийн шинжилгээ өгөхөд бэлгийн замын хавсарсан халдварууд илэрч, хүндэрсэн байжээ. Тэрбээр яг хэнээс халдвар авснаа хэлж мэдэхгүй байна гэжээ. 


Кэйс 4: Хойд аавдаа хүчиндүүлсэн охин эрүүл мэндээ эрсдэлд оруулсан


Энэ хэрэг бас л орон нутагт гарсан хэрэг. Хойд аавдаа 3 жил хүчиндүүлсэн 12 настай охин эрүүл мэндээ эрсдэлд оруулсан. Аав нь дарамталж, ээждээ, хамаатан садандаа хэлбэл ээжтэй чинь хамт ална шүү гэж айлгадаг байжээ. Охинд эрүүл мэндийн үзлэг хийхэд дотуураа хүнд гэмтэл авсан, сав урагдсан цоорсон гэх оношийг эмэгтэйчүүдийн эмч нар тавьжээ. Маш сайн эмчилгээ хийлгэсэн гэдэг. Хэрэв ийм байдлыг нь мэдэхгүй, охиныг дарамталсаар байсан бол ирээдүйд тэр охин ээж болж чадах эсэх нь ч эргэлзээтэй байсан гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. 


Кэйс 5: 15 настай хүү ДОХ-ын халдвар авсан 


Энэ харамсалтай хэрэг 2011 онд гарч байсан. Дархан-Уул аймагт амьдардаг байсан 15 настай хүү ДОХ-ын халдвар авсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байсан. Үүнийг ХӨСҮТ-өөс үгүйсгээгүй, үнэн байсан. Тухайн үед хүү таньдаг ах нартайгаа шоудаж явж байгаад тэднийхээ дундаас нэг ахад хүчиндүүлсэн байдаг. Тухайн хүн нь халдвартайгаа мэдэхгүй, амьдралд дөнгөж хөл тавьж байсан 15 настай хүүгийн амьдралд хар цэг тавьсан байдаг. Одоо энэ хүү нас биед хүрсэн том залуу, эмчлэгч эмчийнхээ хяналтад байнга эмээ ууж, эмчилгээгээ хийлгэж энх тунх амьдарч байна. 


Кэйс 6: Төрсөн ахтайгаа бэлгийн харилцаанд орсон охин амиа хорлосон 


Мэдлэг, мэдээлэлгүйгээс болж, нэгнээ хайрлах сэтгэлгүйгээс болж төрсөн ахтайгаа бэлгийн харилцаанд орсон охин өндрөөс унаж амиа хорлож байсан хэрэг гарч байжээ. Энэ мэдээлэл нэгэн байгууллагын судалгааны материалд тусгагдсан байна. /Хэрэг явдал болсон газар нь тодорхойгүй/. Ах нь дүүгээ сонирхож, оролдож шохоорхохдоо ах дүү хүмүүс ийм харилцаанд орж болдоггүй гэдгийг мэддэггүй байжээ. Өсвөр насны хоёр хүүхэд нууцаар порно кино үзэж байгаад нэгнээ хүсэж, анх харилцаанд орсон. Нэг биш хэд хэдэн удаа орсон гэдэг. Сүүлдээ нэгнээ сонирхож, нэгэндээ татагдаж, нэгнээ хайрлаж хүсдэг болжээ. Энэ явдал нь даамжирч эцэстээ ар гэрийнхэн нь мэдэж бөөн асуудал хэрүүл хэл ам үүсгэхэд охин тэр их дарамт, хамаатан садныхаахараал зүхлийг тэвчиж чадахгүй өндрөөс унаж амиа хорложээ. 


Кэйс 7: Найз залуу болон найзуудад нь хүчиндүүлсэн охин сэтгэцийн өвчтэй болсон 


Цэцэг цэврүү шиг цэвэрхэн хөөрхөн охин бусад охидын адилаар хайр дурлалтайгаа учирч, эсрэг хүйстнээ нууцхан хүсэж, уулзахыг мөрөөддөг болжээ. Нүдэнд дулаахан халамжтай найз залуутай болсон 15 настай охин нэг орой найз залуутайгаа, найзуудтай нь дарвиж, наргижээ. Цаг орой болж, найз залуу нь хайртай охиноо дагуулаад уулын орой дээр байдаг гэр лүүгээ такси бариад явж, хоёулахнаа явсан гэдэг. Найз залуугийнхаа гэрт очоод амрах гэж байтал залуугийнх нь найзууд бас такси бариад иржээ. Ирэх ирэхдээ хэдэн лааз пиавтай ирсэн гэдэг. Шөнийн 00 цагаас хойш хөлчүүрхсэн 4 залуу нөгөө охиныг хоргоож, элдвээр хэлж, зарим нь бүр зүй бусаар хүчирхийлж, бах таваа хангаж эхэлж. Энэ үед найз залуу нь ч араншингаа харуулж, хам хэрэгтэн болжээ. Шөнөжин охиныг чарлуулж, тамлаж, яргачилсан тэд үүрээр тас үсэрсэн байна. Охины бие гэж авах юмгүй, хөх эрээн болж нус нөжтэйгээ холилджээ. Охин тусламж гуйсан ч хэн ч авраагүй, утсыг нь аваад унтраагаад орны араар чулуудсан байжээ. Ийм аймшигтай зүйл үзсэн охиныг өглөө ЯТТ-ынхан эмнэлэгт хүргэсэн байдаг. Охин сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэдэг. СЭМҮТ-ийн байнгын үйлчлүүлэгч болж, хүчирхийлсэн этгээдүүдийн хоёр нь нас биед хүрсэн гэж ял авч, хоёр нь насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ. 


Кэйс 8: Өвөөдөө хүчиндүүлсэн ач охин


Төрийн байгууллагад олон жил дарга даамал хийгээд тэтгэвэртээ гарсан настай хөгшин хүн төрсөн ач охиноо хүчирхийлдэг байсан жигшүүрт хэрэг бас л хэдэн жилийн өмнө гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан. Охин 6-7 насных, хөгжлийн бэрхшээлтэй. Аав ээж нь өвөөд нь үлдээчихээд ажлаа хийдэг байж. Харин хөгжлийн бэрхшээлтэйгээр нь далимдуулж, хөгшин хүн байж эрээ цээргүй авирладаг байсныг саахалт айл нь илчилж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгуулсан байдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй охин бие болоод сэтгэлийн шарх амсаж, сэтгэцийн өөрчлөлттэй болж хүнээр асран хамгаалуулдаг болсон. 


Кэйс 9: Хайртай залуугаасаа тэмбүү авсан 


Охин биеэ хадгалж явсаар оюутан болов. Оюутан болоод ч сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулдаг даруухан охин. Дөрвөн жил амжилттай суралцаж, их дээд сургуулиа улаан дипломтай төгсөж, аав ээждээ том бэлэг барьжээ. Төгсөх курсийн хавраа нутгийнхаа нэг залуутай танилцаж, харилцдаг болжээ. Нөгөө залуу нь халамжтай, харилцаа хандлага их зөв юм шиг санагдаж, өдөр бүр түүнд татагдаж, бие биедээ дурлаж байв. Сургуулиа төгсөх гээд зав муутай байсан эмэгтэй төгссөний дараа уулзая, тухтай ярилцаж, ирээдүйн хамтын амьдралаа гоё төлөвлөж зураглая гэсэн мэссэжийг өдөр бүр хайртай залуу руугаа илгээдэг болов. Залуу ч тэвчээртэй хүлээсээр, гэхдээ л хэн хэн рүүгээ тэмүүлсээр байж. Бүсгүй охин биеэ хайртай залуудаа хадгалж байгаа, анхны хайр, анхны учрал, анхны амьдрал гэж бодож явсаар тэд уулзаж, халуун дулаанаар учран золгожээ. Бүсгүй ч залуу ч хэн хэндээ итгэж, анхны харилцаагаа ямар ч хамгаалалтгүйгээр хийжээ. Тэр явдлаас хойш хамт байх болжээ. Харин хоёр сарын дараа бүсгүйн биед, бэлэг эрхтэн орчимд өөрчлөлт мэдрэгдэж, өвчингүй яр шарх гарт мэдрэгдэх болов. Найз залуугийнх нь бэлэг эрхтэнд ч бас мэдэгджээ. Хоёулаа ярилцаж байгаад хувийн эмнэлэгт цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд тэмбүү илэрчээ. Бүсгүй шоконд орж, хайртай залуудаа гомдохын дээдээр гомдож, үзэн ядаж, халуун харилцаа нь хөрч, салсан. Залуу ч буруу ухамсарлаж, найз бүсгүйгээсээ олонтаа уучлалт гуйсан ч бүсгүй нэгэнт нүүр буруулж, өөрт нь дургүй байгаагаа илэрхийлээд харилцаандаа цэг тавьсан гэдэг.
За иймэрхүү кэйсүүд байна. Хамгийн гол нь гэнэн итгэмтгий байдлаасаа болж, эсвэл бэлгийн эрүүл мэндийн боловсрол дутуу дулимагаасаа болж, зөвхөн хүсэл тачаалдаа хөтлөгдөж яваад алдах, харамсах харуусах шалтгаанууд байдаг юм шүү гэдгийг энэхүү кэйсүүд харуулж байгаа юм.

 
Тавирсан бие, тавьсан таашаалынхаа төлөө үр хүүхдээр битгий зугаац


Нийтийн сүлжээнд янз бүрийн групп чатуудаас хүүхдүүд мэдээлэл олж аваад байгаа харагддаг. Тэр группүүд нь нууц бөгөөд ямар ч хяналтгүй. Тэгэхээр хүүхдүүдээ тавих анхаарлаа сайжруулж хэнтэй найзалж нөхөрлөж байна гэдгийг нь анзаарч хааяадаа цахим хуудсыг нь шалгаад үзэхэд гэмгүй. Мэдэхгүй зүйлээ бусдаас найзуудаасаа асууж, эргээд өөрийгөө эрсдэлд оруулна. Маш энгийн ойлгомжтой зүйлийг олонтаа асуусан харагддаг. Тэгэхээр мэдэхгүй байна гэсэн үг. Эсрэг хүйстнээ хүсэж, жаргаж дотно харилцаанд орохоо мэдээд байгаа хэрнээ хариуцлагаа, эргээд гарах, үүрэх эрсдлээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. 1200 төгрөгийн бэлгэвч эмийн сангаас авч хэрэглэж чадахгүй, мэдэхгүй байж “Хамгаалалтгүй унтсан жирэмсэн болох уу, өвчин авах уу” гэх мэтээр асууна. Ойлгомжтой, жирэмсэн болно, бүр дур тавиач үгүй хоёр эрхтэн хоорондоо уулзаж шүргэлцэх төдийд ч жирэмсэн болно, даавар ялгарч байдаг, жирэмслүүлэх үүрэгтэй үрийн шингэний ялгарах хэмжээ их багаар явж л байна. Үнэхээр жирэмсэн болохоор төлөвлөөгүй л бол хариуцлагатай байж сурах. Тавирсан бие, тавьсан таашаалынхаа төлөө битгий үр хүүхдээр зугаац. Хүсээгүй хүүхэдтэй болчихоод үр хөндүүлнэ. Ухамсар муутай, эрүүл мэндийн боловсрол үгүй эр эмүүд олон бий дээ. 


Эмч нарын хэлж буйгаар “Анхны хүүхдийг авахуулах маш буруу. Эргээд хүүхэдтэй болохгүй байх ч эрсдэлтэй” гэдэг. Тиймээс тохиолдлын бэлгийн харилцаанд орох, үнэнч хамтрагчаасаа өөр хүнтэй бэлгийн харилцаанд орох, мөн сарын хуанли таараагүй үед сэксийн харилцаанд орох бол урьдчилж төлөвлөөгүй бол найдвартай сайн хамгаалагч бэлгэвчээ хэрэглэж сурах хэрэгтэй. Давуу тал нь БЗХӨ-нөөс хамгаална, хүсээгүй жирэмслэлтээс 99 хувь хамгаална. Ямар ч дотно харилцаа эрүүл, хариуцлагатай байх ёстой. Заваан замбараагүй харилцааны үр дүн, үр төлөөс гэдэг их. Өөрийгөө хайрлаж, өрөөлийг бодож байгаарай гэж захъя. 

 

Бэлгэвч худалдаж авахдаа битгий ич 
 

Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс бэлгийн замын халдварт өртөөд байна. Ялангуяа 14-35 насны охид залуусын 70 хувь нь БЗХӨ-тэй байна. Бэлгийн амьдралын боловсролтой байх наад захын жишээ бол хэрвээ өөрийгөө бэлгийн харилцаанд орох нас болчихсон гэж бодож байгаа эрсдлээ тооцож, бэлгэвчээ хэрэглэж сураарай. Эмийн сангаас бэлгэвч авахаас битгий ич. Хүний амьдрал физологийн асуудал хэнд ч байна. Хүн болсон хойно нэгнээ хүснэ. Гэхдээ өөрөөс чинь өөр хэн ч чиний бэлгийн амьдралыг хамгаалахгүй. Хамгийн чухал зүйл бол бэлгэвч авч хэрэглээд сурчих. Хэрэглээд сурсан байхад айх зүйлгүй дээ. Аюулгүй харилцааг эрхэмлэдэг байгаарай. Бэлгэвч таныг хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаална. Гурван ширхэг нь 1200-1600 төгрөгөөр худалдаалдаг бэлгэвчийг цүнхэндээ болон халаасандаа байнга авч яваарай. Бэлгэвч авч явснаараа завхай зайдан нэгэн болчихгүй, харин ч хариуцлагыг илтгэж байгаа нэг хэлбэр юм шүү, охид хөвгүүдээ. 

 

О.САЙХАН

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-05-16
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-05-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-15