Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 35 000 га талбай шатжээ
2024-05-17

 

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Шарга-Овоо” гэдэг газарт хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 2024.05.15-ны өдрийн 14:49 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, хээрийн түймрийг 2024.05.16-ны өдрийн 05:35 цагт цурамд оруулж, 09:15 цагт бүрэн унтраасан байна.

 

Урьдчилсан байдлаар түймэрт 35 000 га орчим талбай шатжээ.

Shuud.mn
Сонин хачин