Хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 6358, хүнсний үйлдвэр 17, эмийн сан 174, бусад 50 нийт 6599 газарт хяналт шалгалт хийгдлээ.Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6599 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүллээ.