ШУУД: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт халдварын тоо нэмэгдэж байна
119 дугаарт ирдэг дуудлага харьцангуй буурсан. Ид ачааллын үед 15 000 гаруй дуудлага ирдэг байсан бол одоо 8000 гаруй дуудлага ирж байна. PCR-ийн шинжилгээг цэгцлэх хэрэгтэй.
119 дугаарт ирдэг дуудлага харьцангуй буурсан. Ид ачааллын үед 15 000 гаруй дуудлага ирдэг байсан бол одоо 8000 гаруй дуудлага ирж байна. PCR-ийн шинжилгээг цэгцлэх хэрэгтэй.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 8.
Ноолуур хулгайлах үедээ хүний амь насыг хохироосон этгээдийг 3 жилийн дараа илрүүлжээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 цагт “Тус аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн голын эрэгт айл шатаж, хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газарт ажиллажээ.
Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа.
Коронавирус цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой орон нутгаас томилогдон ирсэн эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй багууд нэг сарын хугацаанд ХӨСҮТ-н шуурхай хариу арга хэмжээний багт дайчлагдан ажиллаж ажил үүргээ амжилттай сайн биелүүлж өнөөдөр нутаг буцлаа.
Коронавирусийн вакцины хоёр дахь тунг хийж байна. Тухайлбал, АстраЗенека вакцины хоёр дахь тунд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулж байна.
ЭМЯ-наас цар тахлын энэ үед стрессийг хэрхэн зохицуулах тухай гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Дулааны улирал ирсэн, хүүхэд агаар салхинд тоглох шаардлагатайг хэн хүнгүй ойлгож буй. Гэхдээ хүүхэд тоглож салхилах нь чухал уу, эрүүл байх нь эрхэм үү гэдгийн хариултыг эцэг эхчүүд бусдаар хэлүүлэх шаардлагагүй. Хүүхдүүд тоглоомын талбайд олноороо цугларч байгаа нь халдварын эх үүсвэр болж, тараагч болох эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр сануулж буй.
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгавар өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Дөрөвдүгээр сарын 21-нд 50400 хүн тун "Астра Зенека" вакцин ирэх мэдээлэл байна.
ЭМЯ-наас хатуу хөл хориог үргэлжлүүлэх чиг бодлого баримталж байгаа. Учир нь халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байгаа. Мөн иргэдийн зүгээс ЭМЯ-ны цахим хаяг руу хатуу хөл хорионы чанарыг сайжруулах санал ирж байна. Уг саналуудыг анхаарч үзэх хэрэгтэй.
Хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа. Гэхдээ хүндрэх эрсдэл бий. Хэрэв хүүхдүүдийн биеийн байдал хүндэрвэл зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Коронавирус нь маш олон эд эрхтэнг гэмтээх , халдварын дараа удаан хугацаагаар ядрах, үс унах, шинж тэмдэг илэрсэн тохиолдолдлууд бүртгэгдэж байгаа. Тиймээс тайвширч болохгүй.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 22 884 боллоо.
Өнөөдөр Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. Шинжилгээг 15 хүний бүрэлдэхүүнтэй таван баг явуулын хэлбэрээр авах аж.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан,ажиллаж түймрийг бүрэн унтраажээ.
Ичих юм байна шүү дээ. Оросоос ичих хэрэгтэй. Хятадаас ичих хэрэгтэй. Дэлхийн ардчилсан орнуудаас ичих хэрэгтэй. Ийм юм хийж болохгүй шүү дээ. Улс төрийн намууд нь төлөвшөөгүй байна. Аль ч нам нь төлөвшөөгүй байна. Социализм, коммунизмаасаа гарч чадахгүй байна. Шударга ёс гэж юу юм.
Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL систем өнөөдрөөс монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ. Цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан дуудлага 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Энэ долоо хоног буюу 4 дугаар сарын 19-23-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
Хүн бол байгалийн амьтан. Тиймээс байгалийн өөрчлөлт, цаг уурын нөхцөл байдалд бие махбодын хувьд дасан зохицож амьдардаг. Хүйтний улиралд дасан зохицож өнгөрөөсөн бие махбодь цаг агаар дулаарч, нарны илч нэмэгдэх, өдөр уртсах зэргээс хамаарч ядарч, сульдаж нойрмоглох, нозоорох байдал ажиглагдаж болно. Мөн хүний идэвхтэй байх цаг уртасна гэсэн үг.