Жил бүр 8-р сарын дунд үеэс намрын их ажилд том багагүй ханцуй шамлан ордог билээ. Хичээлийн жил эхлэхтэй холбоотой хүүхдийн сургалтын төлбөр бүрдүүлэх, өвлийн хүйтнээс өмнө гэр бүлийн автомашинаа шинэчлэх, бизнесээ өргөжүүлэх шаардлага үүсдэг. Эсхүл урин цагт гэр, байшингаа засварлаж дуусаад цахилгаан хэрэгсэл, тавилга авахаар тооцоолж суугаа хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл хувь хүн, өрх, бизнесүүдэд улирлын шинжтэй үүсдэг бага болон дунд хэмжээний зээлийг авахын тулд заавал банкны салбарт очих хэрэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэн ч ХААН Банкны аппликэйшний “зээл” цэс рүү хандаад зээл шууд авч болдог билээ. Гол нь таны мэдээллийг шалгаад, танд ямар хэмжээний зээл гарах боломжтойг тооцоолоод таны хүссэн дүнгээр зээлийн гэрээг цахимаар хийгээд хэдхэн минутын дотор зээл таны харилцах дансанд байршдаг. Хялбар байгаа биз?
Хувь хүн, бизнесүүдэд нэмэлт мөнгөний хэрэгцээ гардаг энэ цагт ХААН Банкнаас цахимаар зээл авахын давуу талыг харилцагчдадаа хүргэх зорилгоор бүх төрлийн онлайн зээлүүдийн хүүг буулгаж, дүнг нэмэгдүүлэн хугацааг сунгаад байна. Эдгээр нөхцөлүүд цалингийн зээл, хэрэглээний зээлээс гадна бизнесийн зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл гэх мэт бизнес өргөжүүлэхэд зориулсан зээлүүдэд ч мөн адил хамаарна.
Цахимаар бүх төрлийн зээлээ авах нь харилцагчдад олон давуу талтай. Тухайлбал;
Та гар утас таблет, компьютероосоо хэдхэн минутын дотор зээл авч, цаг заваа хэмнэнэ.
Та аль ч банкаар цалингаа авдаг байсан ХААН Банкны аппликэйшнээр зээл авах боломжтой.
Нэмэлт тодорхойлолт бүрдүүлэх шаардлагагүй. Учир нь ХААН Банкны аппликэйшнээр дамжаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа зэргийг программаар шалгадаг.
Таны хувьд болон бизнест хэрэгцээтэй зээлийн хэмжээг хиймэл оюун ухаан тодорхойлон гаргаж өгдөг тул хүнээс лавлах шаардлагагүй.
Хамгийн гол нь ХААН Банкны аппликэйшнээс бүх төрлийн зээлийг авахад хамгийн бага хүү, илүү урт хугацаа, өндөр дүнтэй буюу 60 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой.
Банкнаас орон нутгийн харилцагчдаа ч мөн мартаагүй. Малчны зээлийн дүнг нэмэгдүүлж, 30 хүртэл сая төгрөгийн зээл онлайнаар авах боломжтойг дуулгая.
Цахим зээл авч буй хэн бүхэн түгжрэлийг бууруулах, байгаль орчин дахь нүүрсхүчлийн хийг бууруулах, цаас хэмнэж, тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулж байгааг онцлон талархал илэрхийлье.
Та дараах төрлүүдээс өөрт тохирсон зээлээ сонгон Khan Bank аппликэйшнээр аваарай.
Дараах QR кодыг уншуулан онлайн зээлийн эрхээ яг одоо хүссэн газраасаа шалгаарай.
Хэрэгцээ бүрийг онлайнаар
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Уншиж байна |