Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/333 тоот тушаал, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд заасан экспортын нүүрсний тээвэрлэлтийн тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэхтэй холбогдуулан тээвэрлэгч байгууллагат олгох тарифыг уян хатан болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөхүйц хөнгөлөлт үзүүлэн, зардлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосны дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс “Суурь бүтцийн тарифт хөнгөлөлт тооцох тухай” тушаал, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 тоот тушаалын 1.6 дахь заалтад “Төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчид тарифын хөнгөлөлт үзүүлж болно” гэж заасныг тус тус үндэслэн боловсрууллаа.
Уншиж байна |