Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Монгол Улсын Консерваторт байрлах хэсгийн хороонд очиж, саналаа өглөө.
Тэрбээр “Өнөөдөр сайхан өдөр байна. Ард түмэн сонгуульд ирц өндөртэйгээр, идэвхтэй оролцож байгааг харах сайхан байна.
Өнөөдрийн зурхайд эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж бууж байна лээ. Сонгуулийн санал өгснөөр намууд ард түмэнтэйгээ гэрээ хийж, баталгаажуулж байна гэсэн үг. Өнөөдөр бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход асар чухал дүн гарна гэдэгт итгэж байна.
Жил бүрийн сонгуулиар орой 22 цагтай уралдаж, асар их очер үүсдэг. Энэ байдал энэ удаа битгий давтагдаасай. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ард түмэндээ уриалж байна.
Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа наадам хийнэ. Түмэн олондоо сайхан наадахыг ерөөж байна.
Мөнх хөх тэнгэр миний Монголыг ивээх болтугай” гэж хэллээ.