ХААН Банк АНУ-ын The Bank of New York Mellon (BNY Mellon) банканд ам.долларын данс нээх зөвшөөрөл авлаа. Ингэснээр харилцагчдадаа үзүүлэх гадаад төлбөр тооцооны үйлчилгээгээ илүү түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин холбогдлоо.
Дэлхийд тэргүүлэгч BNY Mellon банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхэд өндөр хувь нэмэр оруулаад зогсохгүй нөгөө талаас ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, комплаенсийн тогтолцоо нь олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл юм.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Уншиж байна |