Төлбөр тооцоогоо ямар ч шимтгэлгүй, хамгийн хялбараар хийх боломжтой, байнгын хөнгөлөлт урамшууллаар дүүрэн Digi Pay аппликэйшнээ суулгаж амжсан уу?
Хэрвээ татаж амжаагүй бол яг одоо татаарай. Enjoy everything уриатай Digi Pay-д ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн тав тухтай хэрэглээг өөртөө бүрдүүлэх боломжтой. 100,000 доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Мөн өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн аппликэйшний өнгөө хүссэнээрээ сольж болохоос гадна таны илэрхийлэл болох цор ганц давтагдашгүй нэр Digitag-аа үүсгээрэй. Ингэснээр урт дансны дугаар бичихгүйгээр, зөвхөн Digitag-аа ашиглан шилжүүлэг хийж, нэхэмжлэл илгээх боломжтой.
Боломжоор дүүрэн Digi Pay-ийн шинэхэн хэрэглэгчдэдээ зориулан ХААН Банк 2024.06.30-ны өдрийг дуустал хугацаанд урамшуулалт аян зарлалаа. Урамшуулалт аяны хугацаанд Digi Pay аппликэйшнд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчдийн дундаас нийт 15 харилцагчийг тодруулан дараах бэлгүүдээр урамшуулах юм. Үүнд:
Macbook – 3 ширхэгs
Iphone 15 pro -3 ширхэг
Playstation 5 – 3 ширхэг
Airpod Pro – 3 ширхэг
Ipad Pro – 3 ширхэг багтжээ.
Та тохирлын эрхээ шалгахыг хүсвэл Digi Pay аппликэйшн рүүгээ нэвтэрч лояалти цэс рүү хандана. Дараа нь баруун дээд буланд байрлах эхний icon дээр дарж ороход танд үүссэн тохирлын дугаар харагдах юм шүү.
Тохирлын эздийг 2024.07.03-ны өдөр Khan Bank фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Харин бүртгүүлж амжаагүй байгаа бол дараах QR кодыг уншуулж татаж аваарай.
Enjoy Everything!