УИХ-ын Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна.
Сонсголын эхэнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар ерөнхий мэдээлэл өглөө. Эндээс Монголын Алт /МАК/ компани Монголын ашигт малтмалын салбарыг эзэгнэдгийг харж болно.
Хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг ТОП 10 компанийн ХОЁРДУГААРТ Монголын Алт /МАК/ компани бичигдэж байна. Тус компани 83.984 га талбайтай тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Хамгийн их ашиглалтын лиценц эзэмшдэг 10 компанийн НЭГДҮГЭЭРТ бичигджээ. Ашиглалтын нийт 19 лиценз эзэмшиж байна.
Хамгийн их тусгай зөвшөөрөлтэй 25 байгууллагыг МАК толгойлж байна. Нийт 40 лиценз эзэмшиж, энэ жагсаалтыг тэргүүлжээ.
Хамгийн их тусгай зөвшөөрөлтэй 25 хувь хүн, байгууллагыг мөн л МАК-ийнхан тэргүүлж байна. Жагсаалтын нэгдүгээрт Б.Нямтайшир 41 лицензтэйгээр бичигдэж байгаа бол түүний араас эхнэр Д.Хулан, хүү Н.Номтойбаяр, охин Н.Цэлмүүн, хүү Н.Мөнгөншагай нар нь 40 лиценз эзэмшигчээрээ ТОП 5-д жагсчээ.