Монгол Улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн сард хэд хэдэн томоохон дүн бүхий зарлага гарсан талаараа Шилэн дансандаа мэдээлсэн байна.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр энэ сард Булган аймгийн Засаг даргын тамгын газар НЭГ тэрбум, Эрдэнэт сан руу 2.3 тэрбум төгрөг, Сангийн яам руу 1.4 тэрбум төгрөг, Бест вестерн тех ХХК-аас Эмульсийн тэсрэх бодисын түүхий эд авахаар 3.6 тэрбум төгрөг, Цахилгаан эрчим хүчний төлбөр 19 тэрбум төгрөг, Улсын төсвийн орлого хяналтын газар руу 35 тэрбум, Эрдэнэс Монгол нэгдэл рүү 100 тэрбум төгрөгийг 2023 оны ногдол ашиг гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.
Эрдэнэс Монгол бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах менементийн үйлчилгээ үзүүлэх гэх АСАР том эрх мэдэлтэй. Гэвч тавдугаар сар дуусаж байхад энэ сард ямар орлого орж, ямар зарлага гаргасан талаарх мэдээллийг Эрдэнэс Монгол НЭГДЭЛ нийтэд ил болгоогүй байна. Тэгэхээр дээрх их хэмжээний мөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаарх мэдээлэл одоогоор хаалттай гэсэн үг.
Уншиж байна |