УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн жагсаалтын талаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Энд зарим залуус багтсан нь сайн. Монголоо хорлох кампаний золиос биш гэж итгэе.
Бусад нам эвслээс нэр дэвшиж байгаа залуус сонгогдох боломжгүй. 18 хоногт, том тойрогт танигдах аргагүй. АН-ын жагсаалтын эхний хэдээс бусад нь бас гарахгүй.
Үндсэн хуулийн болон сонгуулийн хуулийн өөрчлөлт бол Кремлийн"Гарын Авлага"-аас хийсэн хуулан бичлэг.
09-ыг тойрсон хэд сайхан амьдарч, эрх чөлөөний жимс түүнэ гэж баярлаж яваа. Гэхдээ удахгүй. Коммунист жорлонд батгана сэвж байгаагаа ойлгоно. "09"-ийг магтаагүй, сонгоогүй эх оронч, бусад залуусын ажил амьдрал, итгэл үнэмшлээр Оюун-Эрдэнэ шал арчиж байгаа юм. Тэд зовлон дундуур туучиж тодорно. Монголынхоо сайхан ирээдүйг удахгүй тодорхойлох болно.
Данхын МАН, АН дахь бүлэг ялаад ч сайнаа үзэхгүй. Тэд хамтарч засаг байгуулж Монголыг алах үйлээ үргэлжлүүлнэ гэж тооцож байгаа. Чихрийн цаасанд боосон баасыг монголчууд танихтайгаа болсон. Бадарчин баярлах болоогүй" хэмээн жиргэжээ.
Энд зарим залуус багтсан нь сайн. Монголоо хорлох кампаний золиос биш гэж итгэе. Бусад нам эвслээс нэр дэвшиж байгаа залуус сонгогдох боломжгүй. 18 хоногт, том тойрогт танигдах аргагүй. АН-ын жагсаалтын эхний хэдээс бусад нь бас гарахгүй.
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) May 22, 2024
Үндсэн хуулийн болон сонгуулийн хуулийн… pic.twitter.com/MlipWpUhMw