ШУУД: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхан сонсголд ирсэнгүй

Нийтийн тээврийн автобусны 2023 оны худалдан авалтыг хянан шалгах Түр хорооны сонсгол автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах асуудлаар үргэлжилж байна. Энэ хэсэгт 16 гэрч дуудагдсан ч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан ирсэнгүй. Тэд асуудал шүүхийн шатанд яваа болон өвчтэй гэсэн шалтгаанаар сонсголыг “тасалжээ”. Тухайлбал,
-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван-Шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа учраас оролцох боломжгүй
-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал-Шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа учраас оролцох боломжгүй
-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ш.Баярсүх-эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ