УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ардчилсан намд намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө хүргүүлсэн байна. Түүний хувьд Ардчилсан намын 126 нэр дэвшигчдийн тоонд багтаж чадаагүй учир ийнхүү намын гишүүнчлэлээс татгалзаж, хандив болон татварын 16 сая төгрөгөө нэхэмжилжээ.
Тэрбээр нийгмийн сүлжээндээ "Ардчилсан Намын дарга Л. Гантөмөр Танаа Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намрын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн бүрээ мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу! (Намын батлах, мөнгө тушаасан баримтуудыг хавсаргав) Гантөмөрийн УЯНГА" гэжээ.