Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна

Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 38 хоногийн дараа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно. Ингэхдээ УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар, 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар сонгохоор хуульчилсан. 

 

 

Хуулийн дагуу өнөөдөр намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Тэгвэл өнөөдөр МАН 14 цагт Бага хурлынхаа зарыг тараасан байна. Харин АН-ын  16.00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал “Corporate” зочид буудалд хуралдахаар товлосон байна. 

 

Харин Н.Номтойбаярын гэгддэх Үндэсний эвсэл, ХҮН намууд үдээс хойш хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах юм.  Ийнхүү намууд тавдугаар сарын 20 буюу өнөөдөр нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CECILIE HEGGE:
I can remember how timid I got and "so cold" when I realized 120,000 USD worth of BTC had been stolen from my Digital currency wallet and didn't know what else to do in all honesty. I was trembling! After hearing about Space Spy Recovery, I reached out to them despite having very little faith that they might be of assistance. To my surprise, they were, and I was able to get a more secure account in addition to get my lost money back. Contact them by email at info@spacespyrecovery.pro and soacespy@hackermail.com with any questions about cryptocurrencies. WhatsApp: +1 (657) 543-6038; YouTube: https://youtu.be/m8DDfVwc_lE; Telegram: @spacespy65; Skype: live: cid.2b75b0cf1ce9bf69; Website: https://spacespyrecovery.pro/
2024-08-13
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch and
2024-05-20