Он гарснаас хойш эхэлсэн сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан өдрөөс эхэлж 14 хоног үргэлжилнэ. Өмнө сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн том, жижиг самбарууд өрөгддөг.
Тэгвэл Сонгуулийн хууль нэмэлт өөрлөлт оруулсанаар тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулахаар болсон. Тодруулбал, хороонд дээд талдаа дөрвөн л нэгдсэн самбар, суманд хоёр, аймгийн төвийн суманд тав хүртэлх самбар байршуулах юм.
Хуулийн дагуу самбар байршуулах ажилд зарим дүүргүүд ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэг 720 сая төгрөгөөр сонгуулийн нэгдсэн самбар хийлгэхээр тендер зарлажээ. Өмнө нь Сонгинохайрхан дүүрэг 331 сая төгрөгөөр самбар хийлгэх тендер зарласан. Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой, Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Гэвч ийнхүү ялгаатай үнээр сонгуулийн нэгдсэн самбар хийлгэх нь. Ийнхүү энэ өдрүүдэд татвар төлөгчдийн хөрөнгийг сонгуулийн нэгдсэн самбар хийлгэх нэрээр үрэн таран хийх үйл ажиллагаа үргэлжлэх нь ээ.
Сонирхуулахад, намын зүгээс найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой. Энэ сонгуулиар арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглох юм.
Уншиж байна |