Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар 33 асуудал хэлэлцжээ. Хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулав.
2024 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирнэ. Мөн Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хүрээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар боллоо. Ингэснээр банкинд хүсэлтээ гаргасан, шалгуур хангасан иргэд оочергүй зээлдээ хамрагдахаар боллоо. Барилгын үнийг өсгөхгүйн тулд импортын цементийн татварыг 5 хувь болголоо. Аялал жуучлалын дэмжих зорилгоор зам дагуух отог байгуулах эрхийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид олгоно гэжээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанаар түүхэнд тодотгох тогтоол батлагдлаа. УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх тухай зарим арга хэмжээний тухай тогтоолыг эцэслэн баталлаа.
Үндэсний баялгийн сан ирээдүйн өв сан, хуримтлалын сан /эрүүл мэнд боловсрол орон сууцад ашиглана/, хөгжлийн сан /дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт оруулсан том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ/ гурван сангаас бүрдэж байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын тогтоолоор хуримтлалын санд онцлох тогтоол батлагдаж 2023 онд орлого бүрдүүлэх үүрэг бүхий "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нэр дээр 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх эх үүсвэрийг уг санд хуримтлуулж тэр даруйд орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улс хамгийн өндөр ипотек гаргаж байсан буюу ковид 19 халдварын үе 2021, 2022 онд 750 тэрбум төгрөг гаргаж байсан. Энэ жил Монголбанкны тооцоолсноор төв банк 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг хүртэл нэмээд дээр дурдсан ноогдол ашгийн 500 тэрбум төгрөгийг нэмэгдүүлбэл нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ нь хэзээ ч хуримтлуулж байгаагүй боломж.
Арилжааны банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэний хүсэлт судлагдаж байна. Жилд 5-6 мянган зээл гардаг. Эх үүсвэрийг нэмэгдүүлбэл иргэд банкны шалгуур хангаснаар 10 мянган иргэн орон сууцтай болох боломжтой тогтоол батлагдлаа. Ирэх даваа гарагаас сангууд нээгдсэн. Төв банк эх үүсвэрүүдээ удирдаж банкуудад хуваарилалт хийнэ" гэлээ.
Уншиж байна |