Төрсөн ээж нь төрүүлсэн насанд хүрээгүй охиныхоо биеийг нь үнэлүүлж, мөнгийг нь авдаг байсан хэргийг хуулийн байгууллагаас шалгаж тогтоогоод шийдвэрлэжээ. Хэргийг тодруулбал, нийслэлд 15 настай охин Х-гээ төрсөн ээж нь болох Д нь бусдад биеийг нь үнэлүүлж, олж ирсэн мөнгийг нь өөрөө авдаг байжээ.
Охин нь олон нийтийн сүлжээнд "Найдвартай ахтай уулзана, урьдчилгаа авахгүй" гэж зар тавиад зарын дагуу биеэ үнэлдэг байжээ. Харин ээж нь төлбөрийг нь өөрийнхөө данс руу авдаг байсан гэнэ. Ээж нь охин руугаа "Мөнгөний бурхандаа баярлалаа, төлбөрөө өндөр тохироорой" гэж мэссэж бичдэг байжээ. Түүгээр ч барахгүй охин нь зүс танихгүй хүнд хүчиндүүлэхэд ээж нь тухайн хүнээс мөнгө аваар хэргийг дарсан байдаг. Үр хүүхдээ хайрладаггүй, мөнгө олох хэрэгслээ болгосон ээжийг шүүхээс гэм буруутай гэж үзэж, зохих ял шийтгэлийг оногдуулсан байна.
Уншиж байна |