Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий
2024-04-30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол олгожээ. Угаасаа ЦЕГ-ын даргын албан тушаалыг “...Генералын мест” гэдэг л дээ. Авах ёстой л цол гэсэн үг. Хууль хүчнийхэн, дан ганц хуулийнхан ч гэлтгүй, төрийн албаныхан ч үүнийг мэддэг, ярьдаг.

 

 

Гэхдээ Т.Сүхболдыг бригадын генералын мөрдэсээ зүүж байх үед нэг зүйл ажиглагдлаа. Тэр ихээхэн “хараа хяналт”-д байгаа юм байна. Яг ийм цаг үед бригадын генерал цолоо авсан нь хэсэг хүнд таалагдахгүй байх ч боломжтой юм байна. Яагаад гэхээр тэр угаасаа маш хүнд үед, хэцүү цагт энэ ЦЕГ-ын дарга гэдэг албыг хашиж байна л даа. Бас зүгээр ч хашаагүй байгаа юм.

 

Шулуухан хэлэхэд, Т.Сүхболдын үед л бүгдээрээ мэддэг хэрнээ хэн ч сөхөж зүрхлээгүй, олон жил нуун дарж ирсэн “үнэн”-үүдийг ил болгож байна. Тийм асуудлуудыг л "тэсэлсэн" хэрэг л дээ. Тэгээд зогсохгүй, мөрдөн шалгах үйл ажиллагаануудыг ч явуулж эхэлсэн. Хамгийн том жишээ нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг байна. 19 жил дарагдаад, огт өөрөө шийдэгдээд явчихсан хэрэг шүү дээ. “...Энэ хэргийг эрүүдэн шүүж хүлээлгэсэн байна” гэдэг шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Сүхболдоор ахлуулсан уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан.

 

Тэгэхэд тэрээр ЭЦА-ны дарга байв. Тэр утгаараа, өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “босож” ирээд байгаа бүхнийг түүний ажилтай холбохоос өөр арга байхгүй шүү дээ. Өөр бусад том, ноцтой хэрнээ, дарагдсан хэргүүдийн сөхсөн нь ч яригдаж л байна.

 

Гэхдээ Т.Сүхболдыг “...Бүлэглэлүүдийн нөлөөгүйгээр, тэднээс эмээлгүйгээр, шударга ажиллаж чадаж байна уу даа” гэцгээх нь олон сонсогдох болсон.

 

Өөрөөр хэлбэл, Т.Сүхболдын энэ ажиллаж байгаа цаг үе, илрүүлэн гаргаж ирж байгаа хэрэг асуудлынхаа улмаас нэг бус нэлээд хэсэгт таалагдахгүй байх нь тодорхой юм. Тэр нь шүүмжлэхээс өөрөөр, өөлөхөөс хатуугаар илэрнэ. Энэ яах вэ, ингэж л таарна. Нуусан хэргээ сөхүүлсэн томчууд, банкаа шалгуулсан боссууд, дансаа нэгжүүлсэн дарга нар, гадаадаас баригдаж ирсэн “шувуу”-нууд, тендерийн хулгай нь баригдсан төрийн албан хаагчид, төрд шахсан нь илэрсэн том дарга нар яаж “…Т.Сүхболд генералд баяр хүргэж, амжилт хүсье” гэх вэ дээ. Тиймээс “тэсэлсэн”-үүдээ эцэслэх л хэрэгтэй. Тийм үүрэг Т.Сүхболд генералд бий шүү. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
hehe zaabal general abj bj ajillah yostoi yum uu ene nuhur umnu ni Hentiigees Bold Amarsanaa geed nuhduud general bolood udalgui ajlaa uguud albaa martaad hayaad ybchihsan biizdee
2024-04-30
Монгол:
Болио бүх сайтууд захиалгаар өөрийгөө бичүүлээд бгаа нь хэнч харсан ойлгомжтой бхад
2024-04-30