Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр 10.00 цагт үргэлжилнэ.
Хуралд нэхэмжлэгч талаас М.Бадарчийн төлөөлөгч, өмгөөлөгчид болон хариуцагч талаас Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо, түүний салбар бөхийн комисс, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын/МОНАДА/ төлөөлөгчид болон өмгөөлөгч нар оролцож байгаа. Өчигдөр хурлын эхэнд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй юм. Хуралд оролцогч нар М.Бадарчийг өөрийн биеэр хуралд нь суулгахыг шаардсан байна.
Уншиж байна |