Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог. Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдрөөс хааж, зургадугаар сарын 29-ний өдөр нээхээр болжээ.
Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд зогсоодог байсан ч иргэдээс "Хэтэрхий эрт байна. Сонгуулиас болоод хаягийн шилжилтээ хийлгүүлж болохгүй байна. Үүнээс үүдэж сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудал цэгцрэхгүй байна" гэсэн иргэдийн гомдлоор 60 хоногийн өмнө болгож өөрчилжээ. Сонгогчийн байнга оршин байгаа хаяг дээр нь үндэслэж сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг учир дээр заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай байдаг аж.
Мөн түүнээс гадна цахим царцаа нүүдэл их байгаа тул 6 сар гаргаад өөрийн хаягаа цахимаар нэг шалгаад үзэхэд гэмгүй болов уу. Таны гэрийн хаяг дээр бүртгэлгүй танихгүй хүнийг сонгуульд "ашиглах" гээд бүртгэсэн байх вий дээ.