2024 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс /2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос 24,153 иргэн буцаан олголтоороо 378 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлжээ. Иймд 1,222,842 иргэнд 80.2 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм.