УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч хуульч О.Баасанхүү сонгуультай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Сонгуулийн хугацаа ойртоод өнөөдөр эрх баригчид маш их сандралдаж байна. Ялангуяа гэмт хэргийн үүр уурхай болсон этгээдүүд үнэн юм шиг худлаа ярьдаг болчихлоо. Хэрэг хийчихээд хийгээгүй юм шиг, авлигал авчихаад аваагүй юм шиг өөрөө авлигалын бүлэглэлтэй нийлж хамгаалчихаад хамгаалаагүй юм шиг аашилдаг болчихжээ.
Гудамжинд явж байгаа бидэн рүү маш их дайрч байна. Бидэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Хүссэнээ хийж болно. Харин өөрсдөө авлигачдаа илрүүлж, гэмт хэргийг цогцсоор нь шийдэх ёстой. Харамсалтай нь тэгэхгүй байна. Хуульчдыг хуваагдмал байдал талцал руу оруулж байна.
Дээрээс нь 2024 оны сонгуулиар эрх мэдлээ одооноос хуваагаад эхэлчихжээ. Ард түмэнд хандаж хэлэхэд, найман жил төрд байхдаа эд нарыг ариухан байсан эсэхийг шалгахын тулд нийтээрээ сонголтоо эдний эсрэг өгөөчээ. Ардын намын эсрэг саналаа өгөөрэй гэж уриалмаар байна" гэжээ.