Өмгөөлөгч Г.Батбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнө гэрээсээ гарч явснаас хойш сураггүй болжээ.
Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өмгөөлөгчтэй энэ 7 хоногт уулзсан, утсаар ярьсан харсан хүн байвал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандах хэрэгтэй гэж мэдээлсэн. Өнөө өглөөний байдлаар сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан. Эрэн хайж байгаа гэв.
Уншиж байна |