Улсын хэмжээнд бүх насаараа хоригдох ял сонссон 20 гаруй ялтан байдаг ажээ. Эдгээр ялтан нь өөрөөр хэлбэл цаазын ял сонссон гэсэн үг юм. Манайд цаазын ял байдаггүй учраас ийнхүү бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг ажээ. Ямар хүмүүс ийм ял сонсдог вэ гэхээр онц хүнд гэмт хэрэг буюу хүн амины хэрэгтэй, бага насны хүүхдийг хүчирхийлж, улмаар амь насыг нь хэрцгий аргаар хөнөөсөн бол ийм ял сонсдог байна. Мөн олон хүнийг буюу гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн ялтан ийм ял авдаг юм.
Бүх насаараа хорих ял сонссон этгээдүүд ажил хийх боломжгүй, бусдад учруулсан хохирол барагдуулна гэсэн ойлголт байдаггүй юм байна. Ялангуяа тусгаарлагдаж ганцаараа хоригдож байгаа ялтан ажил хийдэггүй аж. Тухайлбал, Дорноговь аймагт 12 настай охиныг хүчирхийлж, гэмт хэргээ нуухын тулд амийг нь егүүтгэж, хээр аваачиж булсан Г.Гантулгад анхан шатны шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон билээ.
Уншиж байна |