Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг байсан С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Намын болон журмын нөхөд нь уламжлал ёсоор хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үеэр УИХ-ын дэд дарга, АН-ын гишүүн С.Одонтуяа өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлсэн нэг юм байна. МАН сонгууль болгоны өмнө С.Зориг агсны асуудлаар шоу хийдгээ болих хэрэгтэй.Улс төрийн соёлгүй байна. Олон мянгаа иргэнээ хэлмэгдүүлж хядсан асуудлаар нь бид сонгуулийн шоу,улс төр хийдэггүй өдий хүрсэн. Улс төрийн соёл байх ёстой. Энэ улстөрийн шоугаа болиочээ. Үнэхээр энэ хэргийг шийдэх гээд байгаа бол нууцаас гаргачих. Нэгэнтээ шүүхээр шийдэгдсэн хэрэг учир ингэх боломжтой. Ингэсэн цагт Монголын ард түмэн үнэн худлыг тунгаах боломжтой болно. Тиймээс МАН-ыг сонгууль болгоны өмнө хийдэг шоугаа зогсоогооч" гэлээ.