БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт явагдаж байна. Эхний шалгалт нь 20 асуулт, 20 сонсох асуулт ирэх бөгөөд эдгээр 40 асуултад амжилттай хариулсан бол дараагийн өнгө ялгах чадварын шалгалтад орох юм билээ.
Хэрэв өнгө ялгах чадварын шалгалтад амжилттай тэнцсэн бол ирэх тавдугаар сард ур чадварын шалгалт өгөх хуваарьтай ажээ. Түвшин тогтоох шалгалт явагдах үед ямар нэгэн байдлаар хуулах, утас тусгай хэрэгсэл хэрэглэхийг оролдсон тохиолдолд 3 жилээр эрх хасах юм байна. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд СХТТШ өгөхгүй гэсэн үг юм.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус улсад ажиллах иргэдийн тоог энэ жил нэмэгдүүлсэн байгаа ажээ. Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2024, 2025 оны нөөцөд орно.
Уншиж байна |