"Но-той ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг прокуророос шалгаж дуусаад анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа ажээ. Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 24-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд болохоор тов нь гарчээ.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж хурлын товоо тогтоно.
НЗДТГ болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж ийнхүү хуулийн байгууллагад шалгагдсан билээ.
Уншиж байна |