Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны уулзварт цагдаагийн байгууллагын "Kia Rio" загварын автомашин "Toyoto Aqua" загварын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.
Дээрхи зам тээврийн осол хэргийг шалгаж байгаа бөгөөд дүгнэлт эцэслэн гараагүй байна. Цагдаагийн алба хаагчид яаралтай дуудлага, мэдээлллийг шалгахаар явсан эсэхийг албаны шалгалтаар тогтоон эргэн мэдээлэх болно гэжээ.
Уншиж байна |