Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд хоёр хоногийн өмнө 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур "Субару" маркийн улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин амжина гэж ороод мөргүүлсэн ноцтой осол гаргасан талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл автомашины жолооч хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байсан бол хажууд нь сууж явсан эхнэр нь хүнд гэмтэл авч улмаар сэхээнд эмчлүүлж байгаад гэмтлийн шархаа даалгүй нас барсан харамсалтай мэдээлэл байна. Харин ард нь сууж явсан хоёр охиных нь биеийн байдал харьцангуй хэвийн байгаа ажээ.
Гармын дохионууд авто машины хөдөлгөөнд хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллаж, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байхад уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна.